2011/02/08

Анхны болзоо дээр хийж болохгүй зүйлс

Image hosting by IMGBoot.com

1. Шинэ хүнтэй болзох, шинэ хүнтэй танилцах нь хэдий сайхан ч ямар ч тохиолдолд анхны болзоо дээрээ нэг их хүлээлттэйгээр очих хэрэггүй. Учир нь их хүлээлттэйгээр очоод, таны сэтгэлд хүрэхгүй бол сэтгэл гонсгор байх болно.

2. Анхны болзоогоо хэзээ ч бүү олон хүн холхисон (олон залуу, бүсгүйчүүл цугларсан газар) газар хийгээрэй.

3. Бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд анхны болзоо тань хаана ч байж болно гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй та 2 оройн хоол идсэний дараа цэцэрлэгээр алхахаар шийдэж магадгүй юм. Гэтэл та өндөр өсгийтэй алхах гэж үү? Яг үүнтэй адил болзоонд явахдаа бүх зүйлсийг тооцоол. Хэдийгээр өсгийтэй гутал сайхан харагдуулах ч удаан алхаж чадахгүй өндөр өсгийг бүү сонго.

4. Болзооны өмнө хэн нэгэн ойр дотны хүнтэйгээ утсаар ярь. Энэ нь таны сэтгэлийг сэргээхээс гадна, таны биеэ барих байдал багасах болно. Энэ хачин сонсогдох ч үнэхээр үйлчилдэг юм шүү.

5. Хэтэрхий секси хувцас бүү өмс. Хүүхнүүдийн гаргадаг том алдаа бол хэтэрхий их хичээх явдал. Анхны сэтгэгдэл хэдий чухал байдаг ч ховор өмсдөг хувцас, эсвэл өөрийн стилээсээ шал өөр стилийн хувцас, эсвэл хэт задгай секси хувцас өмсөх нь нөгөө хүндээ буруу сэтгэгдэл төрүүлэхэд хүргэнэ. Тэгээд ч хэт их хичээгээд байгаагаа мэдэгдэх шаардлага байхгүй. Өөрийнхөөрөө л бай. Өөр хэн нэгэн болох гэж бүү хичээ.



6. Та анх болзож байгаа хүнтэйгээ ямар ч байдлаар холбогдсож байж болно. Харин түүний талаар хүн амьтанаас сураглаж, түүнийг таньдаг хүмүүсээс нь асуусан гэдгээ бүү хэл. Та асуусан байж болно. Гэхдээ бүү хэл. Энэ нь нөгөө хүндээ таагүй мэдрэмж төрүүлдэг.

7. Бүү уу. Ганц аяга вино байж болно. Харин түүнээс илүү уух хэрэггүй.

8. Бүү тоглоом хий. Бага зэргийн хошин байдал гаргаж болно. Гэхдээ тухайн хүний гадаад үзэмжний талаар бүү тоглоом хий. Илт намхан хүнээс “чиний өндөр хэд вэ” гэж асуух нь яг л доромжлол мэт согсогдоно.

9. Хоёр биенийхээ ярилцаж буй зүйлсэд анхаарал хандуул. Түүний ярьж байгаа зүйлсийг нь ихээр сонирхож байгаа дүр эсгэ. Үнэхээр сонирхолтыг тань татаж байвал сайн л хэрэг. Харин татахгүй байсан ч татаж байгаа мэт харагд. Ингэснээр та хоёр илүү их холбогдох болно.

10. Хэт хувийн чанартай асуултыг бүү асуу. Энэ нь бүдүүлэг зан. Жишээ нь танаас анх уулзсан өдрөө л сард хэдийг олдог, сард хэдийг үрдэг талаар асуувал танд тааламжтай сэтгэгдэл төрнө гэж үү?

/tsahim.net/

11. Эксийнхээ талаар бүү ярь. Хуучин найз залуу / охин тань ямар байсан, хэрхэн салсан, яагаад салсан тухайгаа хэзээ ч бүү анхны болзоо дээр ярь.

12. Анх танилцсан өдрөө л түүнийг Facebook дээрээ нэмэх гэж бүү яар. Энэ нь түүнийг айлгах болно. Хэтэрхий түргэгдсэн үйлдэл хийгээд хэрэггүй гэж зөвлөе.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино