2011/01/24

Editor's Pick-Энэ хаврын хувцас, гоёл чимэглэлийн тренд

Хавсарган салхитай ч, хайрын "синдром"-той хаврын улирад хаяанд ирлээ. Бүсгүй та энэ хавар ямар хувцсаар гангарахаа шийдээгүй л байна уу? Тэгвэл Заяазын танд зориулан нэг бүрчлэн сонгосон хувцаснуудаас жишээ авч болох юм.
Image hosting by IMGBoot.com

1.Том захтай богино хүрэмийг бараан өнгийн жинсэн өмд, гутал тэргүүтэнтэй хослууллаа. Боронзон шаргал өнгөтэй хүрэм таныг залуу, эрч хүчээр дүүрэн харагдуулна. Цүнхний хувьд мөн л энэ хавар моодонд ороод байгаа бөмбөгөр болон гинжэн оосортой загваруудаас байрлуулсан. Индүүн ултай өндөр платформ сүүлийн үеийн бүсгүйчүүдийн сонголт болоод байгааг та андахгүй биз.
Image hosting by IMGBoot.com

2.Харин ажил хэрэгч, классик загварыг илүүд үздэг бүсгүйчүүд маань удаах зурганд анхаарлаа хандуулна уу. Trench coat, урт түрийтэй гутал, жижиг гар цүнх бол өөрсдөө хэзээ ч хуучрашгүй классик загварууд билээ. Тэдэн дээр хуниастай энгэр, барын арьсан болон "нүцгэн" шаргал өнгөнүүдийг нэмчихвэл орчин үетэйгээ хөл нийлүүлж алхдаг эмэгтэйчүүдийн мөрөөдөл биелээ л гэсэн үг. Тийм биш гэж үү?
Image hosting by IMGBoot.com

3.Бүсгүй хүнийг гоёмсог ээмэг бөгжгүйгээр яахин төсөөлөх билээ. Таны доор харж байгаачлан винтаж ба олон өнгөтэй аксессуарууд Заяазын харааг булаалаа. Ер нь дэлхийн загварын чиг хандлага өдөр ирэх тусам өвөрмөц, содон хэлбэр лүү нүүгээд байх шиг.
Image hosting by IMGBoot.com
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино