2011/01/30

Энэ миний жинхэнэ хайр мөн гэдэгт маш их итгэлтэй байна

Сайн байна уу?
Та бүхэнд сайтын байнгын уншигч нэгэн охинд өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Image hosting by IMGBoot.com
Заяаз.нэт-ийг уншдаг болоод бараг л 8н сарын нүүрийг үзэж байна. Дандаа хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгдөгт би болон бусад олон олон охид бүсгүйчүүд маань надтай санаа нэг байдаг байх. Баярлалаа.
Би саяхан нэг найзаараа дамжуулж нэг залуутай танилцсан юмаа. Би нээх жоохон биш л дээ одоо 23 настай. Гэхдээ гаднах төрх, яриа ер нь байгаа байдал маань яг л хүүхдээрээ гэж хүн болгон л яридаг юмөө хэхэ..
Тэхдээ 23 нас хүртэлх хугацаандаа нээх олон биш ч гэлээ тоотой хэдэн залуустай болзож уулзаж байсан л даа.. Бусад охидын адил л... Гэхдээ би яагаад ч юм хүнтэй дотно харицаанд орж байгаагүй магадгүй гэр бүлийнхэн маань тийм хатуу ширүүн биш ч гэлээ хүмүүжилтэй айлын охин. хэхэ...
Одоо би нэг залууд сайн болоод яах учираа олдоггүй ээ. Тэр залуу бол яг л миний мөрөөдөж бодож төсөөлж явдаг залуу мөн гэдгийг би өдрөөс өдөрт мэдрээд байгаа юм..
Гэхдээ тэр намайг жирийн найзаа л гэж боддог гэсэн. Гэхдээ би жирийнээс арай илүү харьцаатай болмоор байна.
Тэр тамхи татдаггүй, хааяа пиво уудаг. Би 2 эмэгтэй найзын танидаг болсон. Тэр 2 болохоор тэр залуугаа чи эртхэн тогтоож авахгүй бол алдчихна шүү гээд байгаа юмаа...
Бас та 2 яг тохирно гээд инээгээд байдаг юм.
Би ерөнхийдөө даруу талдаа, эрэгтэй хүнтэй харьцахдаа тийм ч сайн биш л дээ...
Тэгсэн тэр залуу түрүүн надтай мснжрдэж байгаад ер нь монголдоо очиж амьдарнаа гээд хэлсэн чинь мснжр-н цаанаас нэг л өөрийнхөө юмыг алдах гэж байгаа юм шиг тийм сонин мэдрэмж төрсөн. Хайж хайж олсон зүйлээ гэнэт л тавиад явуулчихна гэдэг хэцүү биз дээ...
Тэр тийм ч хөөрхөн биш л дээ, би ч бас хэхэ. Гэхдээ л тийм ч царайлаг биш ч гэсэн энгийн цэвэрхэн охин. Тэр ч бас тийм л залуу. Яг л миний төсөөлж байдаг хүн...
Заяаз.нэт-н уншигчид охид бүсгүйчүүдээ надад туслаач... Энэ миний жинхэнэ хайр мөн гэдэгт маш их итгэлтэй байгаа.
Би яасан нь дээр вэ? Түүнтэй яаж харьцах вэ? Түүнд талтай гэдгээ яаж шууд биш ч гэсэн мэдрүүлмээр байна...
Тэр надад таалагдаад байгаа гэдгийг яаж ойлгуулах вэ? Туслаач надад... Баярлалаа :)
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино