1. Үгнээсээ үйлдэл нь зөрөөд байдаг зан. Жишээ нь бид тэднийг "Оройн хоолонд хаашаа орох уу?" гэж асуухад нь "Хаашаа ч яахав" гэж хариулдаг. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө дуртай газар дагуулаад орохоор дараа нь тэр нь ч таалагдсангүй, хоол нь ч амтгүй юм гээд гомдоллоод унадаг шүү дээ. /Гэхдээ хааяа л даа/
2. Мессежээр юм уу, онлайн чатаар овоо юм бичиж байгаад гэнэт таг болчихдог. Хэл сураг ч үгүй усанд хаясан чулуу шиг л алга болчихно гээч. Тэгээд дараа нь яагаад тэгсэн шалтгаанаа ч хэлэхгүй, уучлалт ч гуйдаггүй. Үнэндээ энэ нь бидний төрөлхийн бага зэрэг ихэмсэг зантай холбоотой.
3.Эрэгтэй хүн хайртай бүсгүйгээ баярлуулах дуртай. Ялангуяа дурласан эр. Гэвч таны төлөө хийж байгаа жаахан ч гэсэн юмыг нь үл ойшоосон, талархаагүй царай гаргавал халуун сэтгэл нь дорхноо мөс болон хувирдаг гэнэ шүү. Тэд таны төлөө амиараа дэнчин тавьчихаад, зөвхөн "баярлалаа" гэдэг үг эелдэг инээмсэглэлийг л хүсч суудаг.
4.Шөнийн цэнгээний газар танилцаж, нэг оройг цуг хөгжилтэй өнгөрөөчихөөд 7 хоногийн дараа санаандгүй таарахад огт харж байгаагүй юм шиг царай гарган хамраа сөхөж алхдаг бидний зан залуусын дургүйг хүргэдэг аж.
5.Хэн нэгнийг ар худрагаар нь муулахад залуус үнэхээр дургүй. Хэдий хэл тань загатнаад байсан ч, хайртынхаа дэргэд амаа жимийж байгаарай. ;)
6.Харваас уурлачихсан нь мэдэгдээд байхад л, "Яасан?" гэж тэднийг асуухаар "Яагаа ч үгүй ээ" гэж хариулдаг зан. Эмэгтэйчүүд төрөлхийн зөн совин сайтай, мэдрэмжтэй хүмүүс болохоор хэн нэгнийг хөмсгөө зангидсныг харвал шалтгааныг нь төвөггүй олчихдог. Харин эрчүүдэд тийм биш. Хэлэхээс нааш ойлгодоггүй. Тиймээс толгойг нь өвтгөлгүй, ямар нэг юманд сэтгэл хангалуун бус байвал түүнийгээ хайртдаа тодорхой ойлгуулж сураарай.