Бэлтгэл байдал
Янаглангуй бүжгийг мэдээж янзтай дуу хачирлаж таарна. Удаан хэмнэлтэй, секси аязтай дуу байх хэрэгтэй. Бид танд Kings of leon-ы дуунуудаас санал болгож байна. Мөн таны бүжиг тэр дууг дуустал үргэлжлэх ёсгүйг санаарай. 30-90 секунд байхад л таны хайртын шувуухайг сэрээхэд хангалттай. Хана түшүүлэн сандал тавиад хайртыгаа суулгаарай. Тэр байрлалд таны амраг хөлөө хоёр тийш салгаж суух учир бүжгээ үзүүлэхэд хамгийн тохиромжтой.
Хонгор минь над руу ойртооч...
Хөгжмийн аяст та түүний хоёр хөлний хооронд зогсоод, цээжээ урагш бөхийлгөж, түүнд ойрт. Нуруугаа хотойлгон, өгзгөө тонтойлгохоо мартуузай. Ингэвэл таны бие галбир түүнд маш сайхан тодорч харагдана. Хоёр гараараа хана түш. Эсвэл сандалны хоёр бариулаас түшсэн ч болно. Дараа нь хоёр хөхөө түүний нүдэнд ойртуулан, өдөж эхэлнэ.
Биеэ илж таалагтун
Энэ удаа та түрүүний байрлалаас яльгүй хол, яг өвдөгнийх нь хооронд зогсох хэрэгтэй. Тэгвэл таны хайртай залуу бүхнийг тодоор харах болно. Ингээд хөхөө иллэг хийж, эсвэл биеийн тос түрхэж байгаа маягаар илж таал. Та түүнийг өөрийнхөө аль хэсгийг яаж оролдоосой гэж хүсдэг вэ? Түүнийгээ энэ л агшинд харуулах хэрэгтэй. Алгуурхнаар гараараа хүйс хүртлээ "сексийн иллэг" хийгээд, буцаад дээшлүүл. Гол нь энэ үйлдэл удаан байх хэрэгтэй. Тэгвэл тэр өөрийгөө таны гарны оронд байгаа мэтээр төсөөлж амжина.
Таазаа хөдөлгө, бүсгүй минь
Гуя тааз бол түүнийг ховсдох хамгийн том хэсэг. Хөлнийх нь хооронд зогсох зуураа та удаанаар таазаа хоёр тийш хөдөлгө. Дараа нь өгзгөөрөө агаарт 8-ийн тоо зурж байгаа мэтээр хөдөлгө. Энэ хөдөлгөөнийг хоёр гараараа өгзөгнийхөө доод хэсгээс барьж хийгээрэй.
Тэсгэлийг нь алдуул
Эргэж хараад өгзгөө эр хүнийх нь "бахархал"-ын дээхнэ хэсэгт аваач. Гараа түүний гуя, эсвэл сандлын бариулан дээр тавьж болно. Өгзгөө тойрог хэлбрээр хөдөлгө. Дараа нь дээрээс доош, доороош дээш хөдөлгөөнд шилжүүл. Явц дундаа гэнэ гэнэ түүний нүд рүү зальтай бас ёжтой нь аргагүй хараад инээмсэглэгтүн. Тэр тэсгэл алдах нь гарцаагүй.