2011/01/01

Шинэ онд өөртөө тавих 5 хялбар шаардлага

Та 2011 оныг урьд урьднын жилүүдээс сайхан байлгахыг хүсч байна уу. Заримдаа жижигхэн өөрчлөлтүүд том аз завшааныг дагуулдаг гэдгийг бүү мартаарай. Дараах 7 шаардлагыг өөртөө тавивал дараа жилийн босгон дээр өөрөөрөө гарцаагүй бахархах болно.
Image hosting by IMGBoot.com

1.Хүмүүст илүү сайн ханд
Ажил дээрээ тушаал ахимаар байна уу? Ажлынхандаа урьдынхаасаа илүү өгөөмөр хандах гээд үз. Калифорни мужийн Беркли их сургуулиас хийсэн судалгаанд найрсаг, бусдад сайн ханддаг ажилтан хамт олноосоо төдийгүй даргаасаа сайн үнэлгээ, хүндлэл хүлээх нь хавьгүй амархан байдаг ба ажлын байр суурьны хувьд ч өсөн дэмжих боломж илүү олддог байна.

2.Бусдыг дагаж тамхи татахаа болих
Үдэшлэг эсвэл ажил дээр байхад хэн нэгэн танд цугтаа ганц тамхилахыг санал болгоно. "За ганц удаа татахад яавал гэж дээ. Хүмүүс ч гэсэн татаад л байна даг" гэсэн бодолдоо дийлдээд иа ариун цэврийн өрөөг дагаж орно. 2011 онд энэ байдлаа засах хэрэгтэй. МакГилл их сургуулийн эрүүл мэндийн төвийн судлаач Стелла 18-30 насныхны хувьд ганцхан ширхэг тамхи ч артерийн судасны хатуурах магадлалыг өндөрсгөдөг болохыг тогтоожээ. Судасны хатуурал нь зүрхний ажиллагааг хүндрүүлдэг. Ялангуяа хааяа нэг бусдыг дагаад тамхилчихдаг хүмүүст бүр ч их хамаатай аж. Учир нь бие махбод нь бүрэн дасаагүй байдаг гэнэ.

3.Оройтож хооллохоо болих
Унтлагын цагаас оройтож хооллох нь таны бодож байгаагаас ч хортой зуршил байж мэднэ. Буруу цагт идсэн хоолны калорийг таны бие шууд цул өөх болгон хувиргадаг. Учир нь унтаж байх үед танд калороор тэжээгдэх шаардлага байдаггүй. Гэвч хүнсний ногоо, жимс идэж болно.

4.Ууртай хэвээрээ оронд орох
Уур бухимдал тээсэн нойр хэзээ ч таатай байдаггүй. Шөнөдөө сайн унтаж чадаагүй хүн өдөржин сайхан ааштай байх нь юу л бол. Үүнээс болоод гомдоохыг хүсээгүй олон хүний сэтгэлд нь юм хийж мэднэ. Угаас бүтэн 24 цагийн турш ууртай байхыг хүсдэг хүн үгүй шүү дээ.

5.Өөх тос бага ид
Энэ нь эрүүл хооллолтын наад захын шаардлага. Хэрэв та үргэлж эрүүл хоолны дэглэм барьж чадахгүй байвал ядаж өөх тосоо багасгах хэрэгтэй. Гоймон, загасны махтай нөхөрлөцгөөе.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино