Тэгвэл хатуу ч гэсэн үнэнийг дуулгъя. Эр хүн хичнээн завгүй байсан ч сонирхлыг нь татаж байгаа, эсвэл дурласан бүсгүйдээ яаж ийж байгаад зав гаргадаг л юм. Хэрэв таныг дээрх асуудал зовоож байгаа бол үүнд хоёр шалтгаан байж болно.
1. Тантай ямар нэг харилцаа тогтоох сонирхолгүй байна
2. Эсвэл таныг сонирхохгүй байгаа буюу сонирхол нь буурчихсан байна
Гэвч сайн мэдээ нь аль ч тохиолдолд та түүний зүрхийг буцааж дүрэлзүүлж чадна. Ингээд татгалзахын аргагүй эмэгтэй болох 3 аргыг толилуулъя.
1.Нэгдэх зөвлөгөө: Түүнийг хамт байхыг шаардахаа боль
Эрчүүд өөрсдөөс нь хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь жаахан л шаардаад эхлэхээр биднийг "шаардлага өндөртэй" гэж дүгнэж эхлэдэг. Харин энэ дүгнэлт бол тэд бидний хажууд байхаараа зугтмаар санагддаг болоход нэг алхам дутуу байна гэсэн үг. Санал сэтгэгдлээ хуваалцаж, сэтгэл хөдлөлөө бие биедээ илэрхийлэх нь найз бүсгүйчүүдийн харилцааг гүнзгийрүүлдэг боловч эрчүүдийн тал дээр тийм биш юм.
"Өчигдөр яагаад утсаа салгачихсан юм?" "Энэ амралтын өдрүүдээр уулзахгүй байсан юм уу?" гэх мэтийн асуултууд нь харин ч эрэгтэйчүүдийн "амьсгалыг боогдуулж", тантай байхад төвөгтэй болгодог юм.
Харин түүнтэй хамт байх хэсэгхэн хугацаандаа ч жаргалтай байж чаддаг эмэгтэйчүүдийг тэд хүсдэг. Бид хамт өнгөрүүлээгүй цаг хугацаандаа илүү их ач холбогдол өгснөөр өөрсдөөсөө тэднийг түлхдэг юм.
Оронд нь зүгээр л хамт байх хугацаандаа түүнийг өөртөө илүү ихээр тат. Ингэж чадвал та түүнтэй уулзах гэж "гуйх" хэрэггүй болох ба тэр өөрөө л тан дээр хүрч ирнэ.
2.Бусад эмэгтэйчүүдээс өөр бай
Эрчүүд бидний өдөр тутмын тулга тойрсон ярианаас үнэхээр залхдаг. Харин дэргэд нь байхад түүнээс илүү дээгүүр түвшний, эсвэл илүү сонирхолтой яриа өрнүүлж чаддаг бүсгүйн төлөө тэд юугаа ч хайрлахаас буцахгүй.
Үнэндээ түүнд таны өдрийн хоолондоо юу идсэн, ажил дээрээ хэр их ядарсан, энэ амралтын өдрүүдээр хийх гэрийн ажил тань огт хамаагүй. Ажлынх нь талаар яриулах ч бас л бусад эмэгтэйчүүдийн хийдэг зүйлийн нэг.
Ялангуяа уулзаж эхлээд удаагүй байгаа эрдээ өөрийн амьдралын жижиг сажиг асуудлуудыг яриад эхэлвэл энэ нь сонирхлыг нь бүрмөсөн унтраана. Хэрэв та түүнийг алдмааргүй байгаа бол бусад бүсгүйчүүдийн эгнээнээс урагш нэг алхаж, ялгарах хэрэгтэй.
Үүний тулд өөрийнхөө амьдралыг хөгжөөж чаддаг, ганцаараа байхдаа ч өөртөө итгэлтэй бусдаас хараат бус байж, амьдралаас таашаал авч чаддаг эмэгтэй гэдгээ харуул. Түүнтэй түүнгүй та өөрийнхөө амьдралд эзэн нь бөгөөд жижигхэн цогноос ч баяр баясгалангийн галыг бадрааж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь түүнийг тантай хамт илүү удаан хугацааг өнгөрүүлэх сонирхлыг төрүүлнэ.
3.Таахын аргагүй бай
"Эмэгтэй хүн оньсого шиг байх хэрэгтэй" гэж бид бишгүйдээ л сонссон. Харин үүнтэй утга нэг боловч нөгөө талаас нь хэлээд үзвэл "таахын аргагүй" байх тухай онол юм. Дараа нь юу хэлэх, хийх нь тодорхойгүй бүсгүйд эрчүүд соронз адил татагддаг. Нэгхэн үг, нэгхэн үйлдлээрээ ч түүнийг үргэлж гайхшруулж байдаг онцгой эмэгтэйг тэд насан турш хайдаг юм. Нэгэн хэвийн хариултаас зайлсхийж үг яриандаа бага зэрэг хошигнол, өдөөн хатгалга оруулж өгөх хэрэгтэй. Нэг түлхүүр нь бодож байгаагаасаа эсрэгээр нь ярь.
"Хамт баймаар байна" гэхийн оронд тоглонгуй инээмсэглээд "Чамаас хурдан холдож санаагаа амраая" гэж хэл.
Мөн "Би чамайг их сайн залуу гэж боддог. Би чамтай удаан хугацааны харилцаа тогтоомоор байна" гэлгүйгээр "Би чамайг сайн мэдэхгүй л юм. Чамайг надад тохирох эсэхийг чинь харан байж л болъё" гэсэн нь хамаагүй дээр байх жишээтэй.
Харилцаагаа аварч үлдэнэ гэдэгт, эсвэл "онилсон" эрээ өөрийн болгож чадна гэдэгт тань итгэж байна.
Бусдаас хараат бус эмэгтэй таныг хүндэтгэсэн Заяаз