2010/12/03

Алхаагаараа эрчүүдийг байлдан дагуулах нь

Баруун зүүн, баруун зүүн. Бид бүгд яаж алхахыг мэднэ. Гэвч яаж эрчүүдийн анхаарлыг татахуйц алхахыг тэр бүр мэддэггүй шүү дээ.
Image hosting by IMGBoot.com
Жинхэнэ нүд унагам алхаа бол зүгээр ч нэг хөлөө нэг нэгээр нь зөөхийн нэр биш аж. Хэдхэн энгийн зарчмыг санаж явахад л тэд таныг дагуулан харахад хүргэх болно.

"Victoria's secret"-ийн моделууд хэрхэн алхдаг билээ? Та тэр алхааны арай даруухан хувилбрыг хийхэд л болно.
  • Эрүүгээ ялимгүй өргөж, мөрөө цэхлэн, хөхөө урагш түрнэ.
  • Хоёр гараа ээлж ээлжээр нь зөөлөн савлаж явах зуураа таазаа хэмнэлдээ тааруулан хаялана.
  • Таны жин хөлийн өсгийн дээр төвлөрсөн байх хэрэгтэй.
  • Мөн гарынхаа хуруунуудыг үл ялиг нугалагтун. Бүр атгаж, эсвэл шулуун байлгаж болохгүй. Хөлөө тавих бүртээ үүнийг санан, өөртөө хэвшүүлээрэй. Ингэж алхаад эргэн тойрноо сэм ажиглавал эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрийн харц тань дээр туссан байх болно.
Одооноос алхах бүртээ "Цээж, мөр, тааз" гэсэн гурван үгийг санаж яваарай. Таны бие галбир тэгш харагдах ба, хэмнэлтэй хөдөлгөөн чинь хүмүүст биеэ даасан, юу хийхээ мэддэг эмэгтэй гэдэг хэлэмжийг дамжуулна. Ингэж алхах нь таныг сайхан харагдуулаад зогсохгүй өөртөө итгэх итгэлийг тань жирийн алхаанаас 40 хувиар нэмэгдүүлдэг онцлогтой. Учир нь таны бие эрчүүдэд илгээж байгаа дохиондоо өөрөө автоматаар уусдаг аж.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино