-Би гайхалтай шөнийг найз бүсгүйгээсээ бэлгэнд авмаар байна. Ямар нэг шинэ зүйл туршиж үзсэн мартагдашгүй халуухан шөнө...лааны тос, ташуур, хайлсан шоколадны аль нэгийг нь хэрэглэсэн ч болно шүү дээ. энэ бол бүх эрчүүдийн хувьд хамгийн сайхан бэлэг болно гэж бодож байна. Нэгэн хэвийн шөнүүдийг эвдээрэй. /25 настай Н/
-Харах болгонд түүнийг минь санагдуулдаг жижигхэн, чамин юм байвал зүгээр. Ширэн бугуйвч ч юм уу. Эсвэл машины түлхүүрний оосор ч байасан болно. Гол нь чанартай харагдахуйц тэгсэн хэрнээ жижигхэн. Мөн тэрнийхээ дээр өөрийгөө санагдуулах үсэг ч юмуу таних тэмдэгтэй байвал бүр гоё. /24 настай С/
-Би дулаахан, зөөлөн зүйлд дуртай. Ноолууран, эсвэл ангоран эдлэл түүний намайг гэсэн хайр халамжийг илэрхийлнэ. Одоо хүйтнйи эрч ч чангарлаа. Хэрэглээ талдаа ч зүгээр./27 настай Г/
-Сонгодог, классик хэрэглээ намайг төдий чинээгээр дээгүүр зиндаанд үнэлж байгаагийн илэрхийлэл ч юм шиг. Модон гаанс, навчин тамхи, арьсан бүс, савхин бээлий гэх мэт./22 настай Ө/
-Миний хувьд шилдэг бэлэг бол хос үнэртэй ус. Hugo, эсвэл Gucci-гийн хос уснууд үнэхээр янзтай. Гэвч хүн хүний сонирхол өөр л дөө. Гол нь тэр эрэгтэйгийн зан араншинг илэрхийлж чадахуйц үнэртэй байх хэрэгтэй. /20 настай А/
-Хамгийн амттай оройн хоолыг бэлгэнд авмаар байна. Эхнэрийнхээ өөрийн гараар хийсэн стейк, бялууг амсмаар байна. Гэрийнхэнтэйгээ сайхан хооллоод орой нь тоглоом тоглож, халуун дулаан уур амьсгалтай нэг үдшийг өнгөрөөвөл тэр миний хувьд хамгийн том бэлэг юм даа. /29 настай Ө/
-I-pod, laptop зэрэг сүүлийн үеийн техник технологийн дэвшлээр хийгдсэн, хэрэгцээтэй зүйл бэлэглэхэд ямар эр дургүй байх билээ дээ? Бас өгөхдөө дэлгэцэн дээр нь өөрийнхөө эсвэл хайрттайгаа хамт авахуулсан зургаа тавьчихсан байвал хөөрхөн санагдах байх. /30 настай Ж/
-Боксчин хүнд боксын бээлий, багш хүнд үнэтэй үзэг зэрэг яг мэргэжилд нь тохирсон юмыг өгвөл зүгээр байх аа. Би бокс сонирхдог л доо. Надад урьд жилийн шинэ жилээр эхнэр маань их гоё бээлий өгч байсан юм байна. /25 настай Г/
-Найз бүсгүй минь надад түрүү жил өөрийнхөө өмсөж байсан торон дотуур хувцсыг бэлэглэж байсан. Тэндээс нь бүсгүйн минь үнэртэй ус үнэртээд л. Шөнө дэргэдээ тавиад унтахад аятайхан, бас өвөрмөц л бэлэг юм билээ. /22 настай Э/
-Гоо сайхны ком авмаар байна. Сахлын ус, үнэртэй ус, тос тэргүүтэй. Бид ч бас гадаад үзэмжиндээ анхаардаг хүмүүс шүү. /28 настай А/
-Надад эхнэр маань 2 жилийн өмнөх шинэ жилийн орой нялх хүүхдийн бойтог бэлэглэж байсан. Тэр маань үрийн зулай үнэрлэхийг дотроо нууцхан хүсээд явсныг нь би мэдээгүй юм билээ л дээ. Тэр шөнөдөө бид хоёр хүүхэд олсон юм. Одоо охин минь ой өнгөрөөд байгаа. Эмэгтэйчүүд бэлгээрээ дамжуулаад өөрийнхөө хүслийг ч бас илэрхийлээд авбал гэнэтийн хэрнээ дурсамжтай. Эрчүүд бид чинь хэлэхээс нааш ойлгодоггүй хүмүүс шүү дээ. /27 настай Н/