Ихэнх эмч нарын үзэж буйгаар батгыг дотор нь хар/цагаан толгойт, улаан гэж гурав ангилдаг. Батганы төрөл болгонд тусгай арчилгаа шаардлагатай.
Хар батга гэж юу вэ?
Батганы энэ төрөл нь яг үнэндээ жирийнээс арай илүү том онгойсон арьсны нүхнүүд юм. Тэдгээр нүхнүүд бохирдол, тосоор дүүрснээр хар батга үүсдэг. Харин хар өнгө нь нүхэнд орсон ислээс үүсэлтэй юм.
Хар батганаас хэрхэн салах вэ?
Хар батганаас нэг хоног, эсвэл нэг долоо хоногийн дотор салчихна гэж байдаггүй. Санасныг бодвол удаан хугацааны тууштай арчилгаа шаардана. Хар батга таны хоол хүнснээс хамааралгүй. Харин арьсаа хэрхэн арчилж байгаагаас тань хамаардаг. Та өөрийн арьсны онцлогт тохирсон арчилгааны дэглэм баримталж, тохирсон бүтээгдэхүнээ хэрэглээд ирвэл хар батга аажимдаа арилахыг та нүдээрээ үзэх болно.
Арьс өнгөний эмч нар хар батганы эсрэг дараах зүйлсийг санал болгодог.
1.Бензол Пероксид
Арьсан дээрх бактерийг устгадгаараа онцлогтой энэхүү бодисыг хар болон идээт улаан батгануудын эсрэг хэрэглэдэг. Энэ нь тосны ялгаралтыг багасгадаг.
2.Ретин-А
Ретин А бол А витаминаас үүсмэл бодис юм. Үүнийг хар батганы эсрэг эмчилгээнд ашиглах нь бий. Энэ нь эсийн эргэлтийг сайжруулснаар нүхэн дэх ямар ч бохирдлыг хөөн зайлуулдаг. Гэвч мэдрэмтгий арьсанд халтай байж болзошгүй.
3.Антибиотик эмчилгээ
Эмч хэрэв хар батгыг халдвартай гэж үзвэл антибиотик эмчилгээг санал болгодог.
Хар батгыг цэвэрлэх арга:
Салицилийн хүчтэй цэвэрлэгчээр өдөрт 2 удаа цэвэрлэнэ. Тослоггүй чийгшүүлэгч нүүрнийхээ доод хэсэгт түрхээрэй. Нэмэлт болгон унтахынхаа өмнө нүүрэндээ салицилийн хүчил агуулсан уусмал нимгэн түрхээрэй.