Т.Аззаяа
Нэрс жимсний амтлаг үнэр аппетит хөдөлгөв. Хөх өнгийн, исгэлэн хэрнээ чихэрлэг үнэртэй шингэнээс онгоц дүүрэн усанд багахныг хийгээд гараараа цалгиулан хөөсрүүллээ. Төд удалгүй ванн сэвсийсэн цагаан хөөсөөр дүүрэв. Зурвас харахад сүүн кремтэй бялуу шиг.

Нэг л дутуу санагдаад болсонгүй. Гэрлээ унтраагаад, угаалгын өрөөний булангуудад лаа байрлууллаа. Бас цэцгийн вааранд 7 хоноод бараг хатаж дуусаад байсан хэдэн сарнайн дэлбээнүүдийг нэг нэгээр нь хөөсөндөө тараав. Гэрэлтэй, харанхуйн хоорондох бүүдгэр өрөө, нэрсний үнэр, ягаан цагаан улаан холилдсон дэлбээнүүд. Одоо л нэг кинон дээр гардаг шиг романтик, амар амгалан орчинг өөртөө ийн бүрдүүлсэндээ сэтгэл яагаад ч юм “хөөсрөөд, хөөрөөд” явчихав. Дурлахад төрдөг мэдрэмж яг ийм байдгийг саналаа. Харин нар шингэсний дараахан тэнгэрийн үүл энэ хөөс шиг харагддагсан. Тэр үүлэн дунд бушуухан хөвөх гэж би хачин их адгав.
Бүх хувцсаа тайлаад, өлмийгөө болгоомжтой нь аргагүй усанд дүртэл хөл минь сэвсийсэн их хөөсөн дунд алга болчихлоо. Инээд хүрмээр. Дараа нь бүх биеээрээ алгуурхан хэвтэв. Намайг хөөсний ширхэг, бөмбөлөг бүр өлгийдөөд авчих шиг. Хэсэг хугацаа өнгөрөхөд энэ мэдрэмж хэн нэг үл таних залуугийн гар биеийг минь тэр чигт нь илбэж байгаатай адил зүрх булиглуулсан байдлаар солигдов. Би хөөсөн дунд биш, ванн дүүрэн хайран дунд хэвтээд байгаа юм шиг сэтгэл минь туйлын амгалан, хөдөлгөөн бүр минь ялдам болчихлоо. Хуруугаараа хэсэгхэн хөөс тасалж аваад лааны бүдэгхэн гэрэлд нарийхан шилбээ угааж эхлэв. Дараа нь түүнээсээ дээшлэн гуя, бэлхүүс, цээжээ бүгдийг нь “хайр”-аар энхрийлэн угаав. Би ийм тачаангуй биетэй билүү? Урьд нь хэтэрхий туранхай, галбиргүй гэж боддог байсан биеэндээ жигтэйхэн дурлалаа. Ерөөсөө бүсгүй хүн хэн нэгэнд хайрлуулж, түүнийхээ халамжинд умбаж шумбаагүй цагт өөрийнхөө гоо үзэсгэлэнг бүрэн мэдэрч чаддаггүй аж.
Усны гүн лүү шигдэх тусам улам халуун илч намайг бүрхэн авч байлаа. Тааламжтайяа мишээв. Бодит амьдрал зүүд зэрэглээ шиг холдож, харин зүүд зэрэглээ бодит амьдрал шиг минь санагдаж эхэллээ. Нүдээ аниад энэ орон зайгаас ханатлаа сэтгэлийн таашаал авахыг хүсэв.
Гучин хором өнгөрлөө. Ус аажим аажмаар хөрч эхлэв. Хөөс ч багасч байлаа. Саяхан л эд эс бүрийг минь халуу дүүгүүлж байсан тэр “хайр” ийм хурдан хөрөөд эхлэх ч гэж. Дахиад хорин хором өнгөрөхөд тэсэхийн аргагүй хүйтэн болж эхлэв. Би бушуухан уснаас гарахын түүс боллоо. Онгоцны бөглөөсийг авахад ус аажим аажмаар доошоо эргүүлэг адил мушгиран оров. Бага багаар шавхарсаар. “Сэтгэл” минь хаашаа урсачихаж байгаа юм бол? Хайр дуусч байлаа.
Магадгүй би өөрөө хайраас зугтахыг хүссэн байх. Хөрөхөөс нь өмнө халуун усаар сэлбэж болох л байсан. Гэвч тэгээгүй. Харсаар байж бүгдийг нь урсгаж орхив. Зүүд зэрэглээ бүдгэрч би бодит амьдралдаа эргэн ирэв. Өөрөө өөртөө бүрдүүлсэн миний бичил романтик орчин дахь зүрхний үлгэр төгслөө. Хөвөн зөөлөн алчуураар бүх биеэ ороогоод, гэрийн шаахайгаа углав. Толинд харан үсээ самнаж байтал ванны ёроолд тунаран үлдсэн сарнайн дэлбээнүүд нүдний үзүүрт торойн үзэгдэв. Би тэднээс нэгийг нь авч хадгалахаар шийдлээ. Түрхэн зуур ч болов намайг үүлэн дунд аваачсан сайхан “хайр”-ын үлдээсэн дурсамж байх. Энэ дэлбээ хожмын нэг цагт энэ өдрийг санагдуулна. Тэр үед би инээмсэглэнэ..жаргалтайяа.
2010.12.03