
Зул сарын баяраар би тийм ч их юм хүсэхгүй ээ
Ганцхан хүслийг минь биелүүлээд өгөхөд л хангалттай
Гацуурхан модны доор эгнүүлж тавьсан
Ганган боодолтой бэлэгнүүд ч надад сонин биш
Би чиний бодож байгаагаас ч илүү
Гагц чамайг л өөрийн болгомоор байна
Миний хүслийг биелүүлж өгөөч
Чи минь л наддаа хамгийн том бэлэг!
Зул сарын баяраар би тийм ч их юм хүсэхгүй ээ
Ганцхан хүслийг минь биелүүлээд өгөхөд л хангалттай
Гацуурхан модны доор эгнүүлж тавьсан
Ганган боодолтой бэлэгнүүд ч надад сонин биш
Өрөөнийхөө ил галын дээр
Өнгийн оймсоо өлгөх ч шаардлагагүй
Өвлийн өвөөгийн өгсөн тоглоом ч
Өнөөдөр намайг жаргалтай болгохгүй
Би чиний бодож байгаагаас ч илүү
Гагц чамайг л өөрийн болгомоор байна
Миний хүслийг биелүүлж өгөөч
Чи минь л наддаа хамгийн том бэлэг!
Зул сарын баяраар би илүү юм хүсэхгүй ээ
Зугуухан орох цасан ширхэг ч надад хэрэггүй
Цагаан борзын навчсан дор
Чамайгаа л хүлээсээр өнгөрөөх болно
Хүсэл болгоноо жагсааж бичээд
Хойд Туйл руу ч илгээхгүй би
Сантагийн бугануудын хонхон жингэнээг сонсох гэж
Шөнө дөл хүртэл сэрүүн байх гэж хичээхгүй
Энэ үдэш намайг чангаар тэврээд хонох
Энхрий хайрт чи минь л намайг баярлуулна
Чамтайгаа хамт Зул сарыг тэмдэглэхийн тулд
Би өөр юухан хийж чадах билээ?
Энд тэндгүй эргэн тойронд
Гэрлэн чимэглэлүүд анивчина
Хүүхэд багачуудын инээд хөөр
Хүйтэн жаврыг үргээнэ
Хүн болгон дуулсаар
Харин би Сантаг чамайг минь аваад ирээсэй гэж хүснэ