2010/12/20

Мөрөөдлийн зүүд 1 "Сэтгэлийг минь авсан тэврэлт"

Зөөлөн бүлээн салхи миний хацарыг илбэж, гарны үзүүрт шинэхэн ургасан нялх ногоонууд тэмтрэгдэнэ. Нүдээ нээн харвал ер бусын гайхамшигтай газар би ортойгоо эрчихсэн байх юм. Тэндхийн байгалийн өнгө эх дэлхийн өнгөнөөс эрс өөр, ер бусын гайхамшигтай.
Image hosting by IMGBoot.com
Тэнгэрийн хаяаг харвал, гайхамшигтай улбар үүлний цаанаас шаргал нар мандаж байна. Тэрийг хараад өөрийн эрхгүй санаа алдаж, амьдралын сайхан зүйлийг мэдрэх шиг...сэтгэл тайвширч мишээл тодорно. Яльгүй баруун тийш хартал аалзны тороор нэхэн, алмаз эрдэнэсээр чимсэн эртний гэлтэй даашинз модонд өлгөсөн байлаа. Орноосоо буугаад зөөлхөн өвсөн дээр өлмийгөөрөө гишиглэн очоод даашинзийг аван өмсөв. Эргэн тойрноо ажин хэсэг зогостол,гэнэт яагаад ч юм ам цангана. Шүүдрийн дуслаар ундаалж, модонд ургасан, гялтаганан харагдах гүзээлзгэнээр хоололоод хашаа ч юм явлаа.
Яагаад ч юм чихэнд мөрөөдлийн дуу эгшиглэнэ. Шувуу жиргэж, модод найгахыг ажин байтал жижигхэн горхи тааралдав. Тэнд араатаны хаанаас эхлээд бяцхан хулгана хүртэл очиж шар шувааны ярих үлгэрийг сонсох нь итгэмээргүй.
Нэлээн яваад өндөрөөс өндөрт ургасан наранцэцэгийн талбай дээр ирэв. Тэнд хаа сайгүй модонд өлгөсөн яг ижилхэн мануухай нар байлаа. Тэдний дундаас нэг нь миний сэтгэлийг татна. Тэрэн дээр очоод нэрийг нь асуутал ямар ч хариу өгсөнгүй. Түүний нүдний харц сэтгэл булаам. Бусадтайгаа харьцах нь тун ухаалаг. Гэвч тэр намайг тоохгүй юм.Тэдний яриаг чагнавал энэ загалмайн цовдлолоос суллагдан. Эх дэлхийдээ очих ганц зам бий. Тэр нь хэн нэгэн хүн тэрэнд сэтгэл зүрхээ өгөх.
Тэгвэл миний сэтгэл зүрхийн аваач гэж би тэр мануухайд сэтгэл шулуудан хэлж орхив. Мануухай гэнэт гайхсан янзтай доош хараад, хэрвээ чи хүсвэл болно оо, гэж эелдэгхэн хариулав.
Би чин зүрхнээсээ түүнд сэтгэл зүрхээ өглөө.Тэрхэн мөчид тэрний ноорхой хувцас биеийг нь барьсан шинэхэн хослолоор солигдов.Гар хөлийг нь хорьж байсан хүлээснүүд нь тайлагдаж,ар нуруунд нь далавч урган,дээрээс бууж ирлээ.
Тэр миний нүдлүү эгцлэн хараад,итгэл бэлэглэх тэврэлтээр тэвэрч сэтгэл зүрхийн минь хоослон аваад,чихэнд минь би явах ёстой,намайг хүн хүлээж байгаа гэж хэлэв.
Хэзээ ч мэдэрч байгаагүй халамж хайрыг амссан миний зүрх зогсох шиг болов.
Явдаа хайрт минь..Чи минь хүсэж буй зүйлээ хүртвэл,би энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн болно
Тэр нисээд явчив.
Миний цээж хөндий мэт ...Учир нь надад сэтгэл зүрх байсангүй..
Жижигхэн тэр ертөнц хичнээн гайхамшигтай ч тэр л байхгүй бол ямар ч өнгөгүй мэт..
Амьсгаагүй болсон миний зүрх арай яадан цээжинд нь амьдарч..Яадарсан бие минь өөрийн эрэхгүй орлуугаа зүтгэнэ...
Амьсгаагаа түгжин хөнжлөөрөө нүүрээ бүтээлээ..хамаг бие минь зовж амьсгаагаа дахин нэг авах гэтэл би гэртээ байлаа.

Зохиогч Зузу

Эх сурвалж: zayaz.net-д ирсэн захидал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино