
Чиний минь үнэр надаас холдоогүй байна
Чи минь одоо буцах онгоцондоо суугаа байлгүй
Надад нөмөр нөөлөг одоо юу юунаас илүү хэрэгтэй байгаа ч
Өөрөө өөртэйгөө амар тайван ярилцмаар
Нам гүм, дөлгөөхөн байдлыг мэдэрмээр
Дахилт:
Энэ бүхэн чамаас минь болоогүй юм шүү
Үүнийг мэдэж байгаа гэдэгт найдаж байна
Би л зөвхөн өөртэйгөө ярилцаж
Бодлоо цэгцлэх хэрэгтэй байна
Бяцхан хүүхэд хөнжлөө санадаг шиг
Би чамайг үгүйлнэ байх
Гэвч би одоо амьдралаа бодож
Том охин болох цаг хэдийнэ болжээ
Харин том охид хэзээ ч уйлдаггүй юм
Би одоо өөрийн энэ замыг
Ганцаараа туулж өнгөрөөх ёстой боллоо
Миний сэтгэл том болох хүртэл нь
Би хүүхдээрээ л байх бололтой
Шидэт үлгэр үргэлж сайхан төгсгөлтэй байдаггүй тийм үү?
Хэрэв би үлдчих юм бол, зовлон зүдгүүрийг урьдчилж харах гээд байна
Дахилт:
Энэ бүхэн чамаас минь болоогүй юм шүү
Үүнийг мэдэж байгаа гэдэгт найдаж байна
Би л зөвхөн өөртэйгөө ярилцаж
Бодлоо цэгцлэх хэрэгтэй байна
Бяцхан хүүхэд хөнжлөө санадаг шиг
Би чамайг үгүйлнэ байх
Гэвч би одоо амьдралаа бодож
Том охин болох цаг хэдийнэ болжээ
Харин том охид хэзээ ч уйлдаггүй юм
Хоёр жаахан хүүхдүүд сургуулийнхаа хашаанд
Хөзөр тоглоод сууж байгаа юм шиг цагаахан дүр зураг
Би чиний сайн найз, харин чи миний Валентиний хос болоод л...
Чи хүсвэл миний гараас хөтлөөрэй
Би ч бас чинийхээс хөтөлмөөр байна
Бид амрагууд, бас сайхан хос болцгоож
Бие биенийхээ нууцхан ертөнцийг хуваалцаж байсан
Гэвч одоо миний явах цаг болжээ
Гадааг түнэр харанхуй нөмрөн авчээ
Өөрөө өөртэйгөө амар тайван ярилцмаар
Нам гүм, дөлгөөхөн байдлыг мэдэрмээр