
Гэвч энэ нь ямар нэг өвчин биш, харин ч эрүүл хүний шинж гэнэ шүү. Хүн дурлахад тархины 12 хэсгээс яг л хар тамхи татсан юм шиг мэдрэмж төрүүлэхүйц эфир үүсгэгч бодис ялгардаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.
Сиракюсийн Их сургуулийн судлаачид үүнээс гадна хүн секундын тавны нэг хүрэхтэй үгүйтэй хугацаанд л дурлачихдаг хэмээн үзэж байна. Тэр цагаас эхлэн тархинаас допамин, оксатокин, адреналин, васопрессин ялгарч эхэлдэг. Дурлах үйл явцад зүрх ч бас чухал үүрэгтэй. Учир нь хайр дурлалын талаархи цогц ойлголт нь тархинаас зүрх рүү, дээрээс доош, доороос дээш чиглэлтэй шилжиж байдаг ажээ.
Эрэгтэй хүн дурласан үедээ дараах шинж тэмдгийг гаргадаг.
-Тэр таны хүссэнээр бүхнийг хийнэ. Өөрийнх нь ашиг сонирхол түүнд тийм ч онц санагдахаа ч , больж, ор зассан ч, хоол захиалсан ч бүхнийг таны хүссэнээр хийж эхэлдэг.
-Тэр тань руу 30 секундын дотор эргүүлж хариу бичнэ.
-Тэр таныг эрхэмсэг хатагтай мэтээр хүндэлж, өөрөө жентельмэн шиг аяглана.
-Таныг ямар ч будаг шунхгүй байхыг илүүд үзнэ.
-Тэр орондоо ч таньд таашаал өгөхийн тулд юуг ч хийхээс буцахгүй. Мөн сексийн үеэр ч романтик байж, ямар нэг хэт задгай үйлдлийг таниас шаардахгүй.
-Тэр таниар бахархаж, найз нөхөд гэрийхэндээ ажил амьдралдаа гаргасан амжилтыг тань хэлж хэрэндээ гайхуулна.
-Тэр таны мөрөөдөл биелнэ гэдэгт итгэнэ. Ямар нэг байдлаар шүүмжилсэн, буруушаасан өнгө аяс гаргахгүй.
-Тэр таны сэтгэлийг сэргээхийн тулд өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж зүрхэлнэ.
-Тэр таныг тав тухтай байлгахын тулд ёстой л нэг "бөндгөнөнө."
-Тэр таны төлөө урьд нь хэзээ ч туршиж үзээгүй зүйлээ хийдэг.