2010/11/07

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

8-р хэсэг

Охиныг ийнхvv бодолд автан зогстол жаалын тараг идэх цаг нь болчихов. Дараа нь живхийг нь солин, хооллож унтуулсаар нэг л мэдэхэд vд дунд болчихов. Хонх жингэнэн Ананд, Хулан хоёр ээжийгээ эмнэлгээс гаргаж ирэв. Бяцхан хvv эмээгээ танихгvй бишvvрхэн орилж бєєн дуу шуу болцгоов. Орой нь Ганхуяг ажлаасаа их л эрт ирж бор мах татан битvv шєл хийн:
Чи хэвт, хэвт. Наад зvрх чинь одоо их хэврэг болсон шvv хэмээн эхнэрээ сvрхий халамжилж байлаа. Хоолны дараа Ананд, Хулан хоёр єрєєндєє Сэрчмаагийн “Хаа ч цуг”-ийг хангинуулан, Ганхуяг интернетэд холбогдчихоод сууж байтал Цэндээ тэднийг дуудав. Цэрэнханд гэрийнхнээ зочны єрєєнд байхад нєгєє юмаа хэлье гэтэл болсонгvй бvгд єрєє єрєєндєє орчихжээ. Тэгээд л Цэндээгээр дуудуулсан нь тэр байлаа. Гэргийнх нь хэлэх vг ямар том цохилт болохыг мэдсэн юм шиг Ганхуяг хамгийн сvvлд “Яасан бэ? Хєгшєєн” гэсээр хамгийн сvvлд орж ирлээ.
-Би та хоёрт нэг юм хэлэх ёстой юм аа . Єдий олон жил хэлээгvй дуугvй явсныг минь уучлаарай. Тэр зузаан алчуур нємрєн явган ширээн дээрх цэцэг рvv ширтэн байж энэ єгvvлбэрийг хэлчихээд гvнзгий санаа алдав. Тэгснээ толгойгоо єндийлгєн нєхєр, хvv хоёроо ээлжлэн хараад шийдсэн хоолойгоор:
-Би Москвад оюутан байхдаа нэг хvнтэй сууж байсан юм. Монгол биш, куба хvн л дээ. Би тэгээд Оргил гэж хvv гаргасан. Тэр маань одоо хорин дєрєвтэй. Энэ хvртэл гайхсандаа нvд нь томорчихсон сууж байсан Ганхуяг -Юу ? хэмээн єндєлзєхєд авгай нь :
-Би эхлээд яриагаа дуусгачихья.
Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагvй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангvй єдий хvрчихлээ. Тэр хvv маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зvрх євдчихсєн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа.
Хvvгээ тэврэн зогссон Ананд “Юу, би тэгээд ахтай байсан болж байна уу?” гээд ээж, аав хоёроо ээлжлэн харахад тvрvvнээс хойш таг дуугvй суусан Ганхуяг эхнэр рvvгээ эгцлэн ширтэж:
-Чи чинь хорин жил хумсаа нуусан муур шиг явсан хvн vv? “Уучлаарай” гэнэ шvv. За, за. Амар юм болох нь ээ. Ханилсан хань минь гэж би чамд єдий хvртэл итгэж хамгийгаа дэлгэж явсан. Гэтэл чи… гээд хаалга саван гарчээ…
Ганхуяг хаачихаа мэдэхгvй нэг л мэдэхэд гэрээсээ гарчихсан явж байлаа. Сэтгэл нь юунд тэгж бачимдан бєглєрєєд байгааг бvv мэд. Цэрэнхандын єнгєрсєн амьдралын тэр хэсгийг хорин жилийн турш мэдэхгvй явсандаа юу.

Эсвэл харь нутгийн хvнд анхны хайраа єгч, vр хvvхэдтэй байснаа тvvнээс нууж явсанд нь уу ? Он цагийн нугалаасанд хэдийнээ гээгдэн одсон тэр дурсамжтай нь эхнэрээ хардаад байгаа юм уу, бvv мэд. Тэр хоёрын амьдралд хэрvvл хардлага гэж юм бараг байгаагvй дэндvv амар тайван єнгєрснийг сая л анзаарчээ. Ганхуягийн зарим найз нєхєд нь авгайгаа хардан хэрvvл зодоон хийхийг хараад тэр их л гайхаж огт ойлгодоггvй байсан билээ.
Гэрийнхээ хувцсан дээр цув нємєрсєн Ганхуяг багын ганц найз Базарындаа очихоор шийдэв. Урьдчилан утсаар ч яриагvй, айлд очих ямар ч шалтаггvй ч гэсэн єєр оччихмоор газар санаанд нь буусангvй. Тэднийх Сансарт хоёр єрєє байранд дєрвєн хvvхэдтэйгээ чихэлдэн суудгийг нь бодохоор хононо гэж байхгvй. Гэхдээ л ярьж сууж сэтгэлээ онгойлгоё гэж бодов.
Тэр гараашинд орж тэргээ асаахдаа шєнє гэртээ буцаж ирэх эсэхээ ч бодсонгvй. Машинаа асааж байхдаа бензин авах хэрэгтэйгээ санан тvрийвчээ тэмтрэн олоод нээж vзвэл Анандын ээжтэйгээ авахуулсан зураг шууд нvдэнд нь тусчээ. Хэзээний л vсээ богинохон засуулдаг эхнэр нь энэ зургийг авахуулахдаа их л залуухан байжээ. Богинохон халимаг vс уруулдаа vлмэдэг инээмсэглэл тодруулан тєв харцаар єєдєєс нь ширтэх сэтгэлд дэндvv дотно царай. Давхраагvй мєртєє уужим магнай, шулуун хамартаа их л зохицсон тас хар нvднийх нь харцанд нэг л гуниг хурсан мэт.
“Даанч дээ. Хандаа минь, чи надаас юунд єнгєрсєн амьдралаа нууж явав даа. Хань минь гэж би чамд ямар их итгэж явлаа даа” гэж бодохоос голоод нь нэг юм огшоод ирэх шиг болоход нь тэр эзэнгvй гарааштаа ганцаараа уухилан хэдэн том нулимс унагаж сэтгэлээ онгойлгоод:
-Энэ хvvхэн сэтгэл рvv минь ус хийлээ дээ. Ингэж эр хvний нулимсыг vзэх хэрэг байсан юмуу даа хэмээн ганцаараа vглэнгээ хаалгаа хапхийтэл хаагаад давхин одлоо. Хамгийн анх шvдний эмнэлэг дээр танилцахад л тvvний тэр гуниглуун харц нvдэнд нь тусч билээ. Гэтэл залуухан бvсгvйн харцанд нуугдсан тэр гунигийн учир хорин жилийн дараа тайлагддаг байж. “Тэр муу куба нь хар юм болов уу цагаан арьстан болов уу. Ядаж испани цусны эр байгаасай. Эхнэрээ нэг муу негртэй явж байсан гэж бодоход єєрєє доромжлогдоод байга а юм шиг санагдаад байх аж. Цэрэнханд тэр сахал vс болсон юмандаа арай одоо хvртэл сэтгэлтэй юм биш байгаа даа. “ гэж хvртэл бодсоор явахдаа эхнэртэйгээ хамт амьдарсан хорин жилийн турш анх удаа л аймшигтай их хардах сэтгэл тєрснєє мэдэрчээ.
Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан єєрєє гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хєдєллєє. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр єнєєдєр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь єнєєдєр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр єєрєє хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс єєрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нєгєє “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Єєрєє ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон єдєрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нєхрийнхєє сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан єєрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бємбєрvvлэн єсгєж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож єсгєнє гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мєрєєдєл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зєгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад євдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Євчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би єєрєє залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ….
Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд єрєєндєє орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд , хаврын тариалалтын тухай мэдээ хєврєхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа єндийж:
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь:
-Хэрэггvй ээ. Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн:
-Надад ч хэцvv байна. Одоо чи єєрєє хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи тєсєєлєєд vз . Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ єрєвддєг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар єдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зєв єє. Хvн ер нь юмыг дандаа єнгєрсєн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад єгчээ. Испани цус холилдсоны тэмдэг єтгєн долгиолог vстэй, хар хємсєг сормуустай, арав орчим насны хvvгийн зураг байлаа. Ананд тэр зургийг ширтсээр:
-Сонин юм. Би ийм ахтай гэдгээ арван ес хvрч байж мэдэж байдаг. Хараад байхад тантай адилхан юм аа гэхэд ээж нь тэр зургийг авч харц нь зєєлрєн:
-Хараад байхад та хоёр адилхан юм аа.Нvvрний хэлбэр, хємсєг нь гэснээ инээмсэглэжээ. Ананд ээжийнхээ саран хэлбэртэй дугуй хємсєг, гонзгойдуу царайг ааваасаа давхраатай алаг нvдийг нь дууриасан билээ.
-Одоо энэ ах хvv маань тэгээд Кубад байдаг юм уу, тэгээд ? хэмээн тvvнийг асуухад ээж нь:
-Тийм ээ. Куба нэрийг нь Родриго гэдэг. Сургуулиа тєгсєєд инженер болчихсон. Гэрлээгvй байгаа гэсэн. Бие нь гайгvй бол энэ зун урьж авчирдаг юм бил vv гээд зурагтаа унтраалаа.
-Єнєєдєр ямар сонин єдєр вэ.Ингээд л би гэдэг хvн куба ахтай болчих гэж. Тэгээд ахаасаа ємнє авгай хvvхэдтэй болчихсон байдаг гэснээ ээжийнхээ гарыг барин:
- Та ямар ч гэсэн тайван л байгаарай. Элдэв юм битгий бод. Аав хvрээд л ирнэ биз. Надад бол ахтай гэж бодохоор сайхан л байна. Одоо унт даа гээд ээжийгээ тэвэрчээ. Цэрэнханд ч гэсэн хvvгийнхээ цээжинд наалдахад єєрєє хvvхэд болчихсон юм шиг л тайвшраад ирж билээ..
Ганхуягийнд ийм нэгэн явдал болсны маргааш Хулангийн аав, ээж хоёр танилцсаныхаа хорин жилийг тэмдэглэхээр Эрхvv хотын зvг нисч явлаа. Оюутан ахуйдаа газраар галт тэрэгний тачигнаан дунд туулдаг байсан аяны урт зам онгоцны цонхоор зэрвэс зэрвэсхэн харагдаад єнгєрнє. Сибирийн их тайга хєглєрєн, Байгаль далай толь мэт мэлтэгнэн залуу цагийн энхэр дурсамжийн аялгуу сэтгэлд эгшиглэх ажээ. Батболд хайртай гэргийнхээ хvслийг биелvvлэн анх танилцан хайраа илчилснийхээ ойг тэмдэглэхээр яваа нь энэ билээ. Урт цэнхэр ноолууран нємрєг намируулан наснаасаа даруй арав дvv мэт харагдах Цэцэгмаа нєхрийнхєє мєрийг дэрлэн эрхлэнгvй суужээ. Харин хаа ч ажлаа хийж явдаг нєхєр нь гар компьютерээ гарган “Сайн засаглал” -ын олон улсын чуулганд тавих илтгэлээ засаж явлаа. Тэр хоёрын хойно суусан орос хvvхэн тав зургаан настай эрх шар хvvгээ арчлан”Саша, кушай, я говорю… “ гэхчлэн vглэх нь тэр хоёрыг орос ахуй орчинд хэдийн авааччих мэт.
-Бvр вагонд суусан єдрєєс эхлээд л чи намайг аймаар хараад эхэлж билээ. Би энэ банди намайг ямар их хардаг юм бэ гэж ичээд л Сараа, Тунгаа хоёр шууд л чамайг Цэцгээгийн хайрт гэж нэрлээд эхэлсэн ш дээ.
Батболд компьютерийн дэлгэцнээс нvд салган инээмсэглээд vсийг нь илэн:
-Танай тэр хоёр галзуу охины чинь ачаар би чамайг гуйж барихаасаа ємнє єєрийгєє бараг ойлгуулчихсан биз дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Оюутан болоод бэлтгэлд явж байсан vе єчигдєр л юм шиг санагдах юм гээд санаа алдан нvд нь дурсамжийн мананд автав
Хулан интернэтэд холбогдоод и-мэйл хаягаа шалгангаа хvvдээ бантан єгч суулаа. Хэдийгээр vнэнч туслагч нь болсон Цэндээ охинд даатгаж болох ч гэсэн Хулан хvvгээ єєрєє хооллох дуртай. Хvvгээ євєр дээрээ суулгаад биеийнх нь дулаахан илчийг мэдрэн, хонгорхон зєєлєн даахийг нь vнэрлэн суух шиг жаргал vгvй. Одоо дєрвєн сар хvрсэн жаалхан Очир булцгар гараараа ээжийнхээ vснээс зулгаадаг, харагдсан бvхнээ авах гэж сарвалздаг болжээ.
Швейцарид сурдаг хамгийн дотны найз Нандингаас нь, аав, ээж хоёроос нь, бас Тvвшингээс нь мэйл иржээ. Тvвшингээс мэйл ирснийг vзээд Хулан тогонд цохиулсан мэт давхийж, хамаг биеэр нь нэгэн сонин мэдрэмжийн долгио гvйх шиг болжээ. Хулан компьютерийн хулганыг тавиад сандлаа налан нvдээ анив. Зvрхнийх нь булгилах цохилт, алсад байгаа хайртынх нь тухай бодлыг аягатай бантангаа татан асгасан бяцхан хvv нь сарниулчихлаа. Хvvеэ, миний хvv яаж байгаа юм бэ? Ба, ба гэх чимээнээр Цэндээ гvйн орж ирээд асгарсан бантанг цэвэрлэж, хадам нь хvvг авч “Эмээг нь дуудчихгvй дээ. Миний сахилгагvй ач. Яаж байгаа юм бэ?” хэмээн єхєєрдсєєр гарсны дараа л Хулан сая сэхээ оров.
“Сайн уу? Хулан минь. Чамайг нєхєртэй болсон гэдэг бодолтой би ердєє ч эвлэрч чадахгvй юм. Ананд та хоёрыг энэ зун хуримаа хийх гэж байгаа гэж сонссон. Дандаа чамайг бодож явсаар би єдий хvртэл нэг ч охинтой vерхээгvй. Саяхан Лхагваа гэж охинтой танилцсан ч чамайг мартаж чадахгvй л явна. Хvv чинь том болж байна уу? Саяхан манай ангийн Болдоо, Тэмvvлэн хоёр “TV-5”-аар надад мэндчилгээ явуулсан чинь vнэхээр гоё санагдсан. Ариунаагийн “Би” гэдэг дууг захиалсан байна лээ. 6 дугаар сард би чиний тєрсєн єдрєєр мэндчилгээ захиалнаа. Харин чамаас ганц vгтэй ч хамаагvй мэйл авах юмсан гэж хvсдэг шvv.
Баяртай. Чамд хайртай Тvвшингээс
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино