Зүрх минь чи надад
Зөв буруугийн альныг нь хэлнэ вэ?
Зөн совингоо дагаад, нүдээ тас аниад
Зүрх чиний үгээр шийдвэрээ гаргах уу?
Ухаан минь үгүй гэхэд, сэтгэл чи тийм гэх юм
Урагшаа хойшоо намайг татна бас түлхэнэ
Алхам алхамаар би өөрөөсөө зугтаагаад байх шиг
Ахиад л нүдээрээ биш зүрхээрээ орчлонг харах шиг
Үнэн гэсэн лоозонтой тэр зүгийн эсрэг
Өөрийг минь даллах арал руу гүйж явна
Өршөөгөөрэй намайг, оюун ухаан минь өршөө
Өөрөө мэдэлгүй би чамаас урвах гэж байна
Хожим энэ сонголтондоо би харамсаж магад ч
Хоосон цэцэрхлээс илүү зүрхэндээ би итгэж байна
Хорвоогийн улиг болсон ёс журмаас гажаад
Хүслийнхээ гараас хөтлөн, буруу зүг рүү буцлаа
2010.11.01