2010/11/12

Хүмүүст таалагдах 6 мөрдлөг

Хүн болгонд таалагдах албагүй. Гэвч хүнд хүн л хамгийн чухал эрдэнэ учраас хэдий бардам зан байсан ч эргэн тойрныхондоо таалагдах шаардлага хүссэн хүсээгүй гарч ирдэг билээ. Учир нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л амжилтанд хүрдэг жамтай.


1. Харилцагчаа чин сэтгэлээсээ сонирхогтун. Тэгвэл та түүнд таалагдаж, тэр ч бас таныг сонирхож эхлэх болно.
2. Та толинд хараад нэг инээмсэглэ дээ. Ямар ч гоо сайхны мэс заслаас илүү харагдаж байгаа биз. Харилцагчдаа таалагдахыг хүсч байвал та үргэлж инээмсглэж байгаарай.
3. Ямар ч хүн нэрээ эрхэмлэдэг. Нэрийг нь бүтнээр нь цээжилсэн хүнд тааламжтай хаандах нь хүний төрөлхийн инстикт гэмээр. Тиймээс харилцагчаа нэрээр нь дууд.
4. Түүний үгийг битгий тасла. Сайн сонсогч бай.
5. Харилцагчийнхаа сонирхдог сэдвээр ярилц. Мөн түүний ярьж байгаа зүйлийг ярь.
6. Түүнийг өөртөө ямар чухал хүн болохыг чин сэтгэлээсээ мэдрүүл. Хуурамч жүжиглэлтээр биш сайхан үгс, дотно ахуй байдлаараа.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино