2010/10/04

Эротик зурхай

Гэр бvл, хосын амьдрал эв эетэй байхад олон зvйл нєлєєлдєг.
Image hosting by IMGBoot.com
Тєрсєн жил, сар, гараг нийцэхээс эхлээд зан ааш, хvсэл тэмvvлэл, сонирхол гээд эр, эм хvмvvсийг хамтын амьдралд хєтєлдєг олон хvчин зvйл бий. Тэдгээрийн хамгийн чухал нь бэлгийн амьдралын хувьд нийцтэй байх явдал юм. Тиймээс энэ удаа бид ямар ордны эмэгтэйчvvд энэхvv дотно харилцаанд яаж ханддагийг шинжсэн зурхайг хvргэж байна.

Хонь
ЭРЭГТЭЙ: Хэрэв таны нєхєр, найз залуу, нууц амраг тань хонины ордонд тєрсєн бол тэр таныг тvрэмгий, эрч хvчтэй, эцэж цуцашгvй чадваруудаараа гайхшруулсаар байх болно. Тэр бага зэрэг онгироо. Магадгvй сэтгэлийн хєєрєл ихтэй, туршлага муутай байж болох ч шинийг санаачлах, элдэв зvйл бодож олохдоо гаргууд. Хонины ордны эрчvvд нэг суудал дээрээ удаан тогтоно гэж vгvй. Хонины ордны эрчvvд сексийг гэрэлтvvлж чаддаг болохоор ямар ч хамтрагчдаа таалагддаг. Тэр сексийн vед ямар ч нєхцєл, дvрмийг санал болгож мэдэх эрч хvчтэй нэгэн. Эр хонь сексийг машиныхаа дээвэр дээр, цахилгаан шатанд, хувцас солих єрєєнд гээд ер бусын газруудад хийж чадна. Хэрвээ тантай ийм байдлаар хийдэггvй бол хийх хvсэл дотор нь буцалж байгаа.
Тэр хартай. Та хэрвээ хараахан тvvнийх болоогvй байсан ч гэлээ тэр таны бvх зvйлийг зєвхєн єєрийн мэдэлдээ байлгахыг хvснэ. Тэр танаас vнэнч байхыг л хамгийн ихээр хvсэмжилнэ. Мєн таныг єєрийнхєє хамгийн сайн найзаас эхлээд таны vздэг нэвтрvvлгийн баатартай ч хардана. Хониныхон тэнэг бус гэхдээ єєртєє дэндvv итгэлтэй. Тэд ямар ч vед за гэсэн бол ёогvй. Танд ч мєн ийм байдлаар хандана. Тэдэнд vнэд орж ямар нэг асуудлыг хvндрvvлэх шаардлага байхгvй. Хэрвээ Та хонины ордны эртэй зvгээр л нэг шєнийг єнгєрvvлсэн бол тэр танаас тиим амархан сална гэж байхгvй. Тэвчээртэй биш тул таныг хариултаа бодож байх зуур хувцсыг тань урах шахам тайчиж магадгvй. Гэхдээ энэ нь танд харин ч гоё санагдах болно. Тэр єєрийг нь vнэнчээр хайрласан хvнд юугаа ч зориулахаас буцахгvй. Хошин шогийн єндєр мэдрэмжтэй. Ухаалаг, дур татам эмэгтэйчvvдийг илvvд vздэг. Их мєнгє олох чадвартай ч мєнгєє хадгалах талд муу. Хvссэнээрээ vрж байж сая єєртєє итгэлтэй болдог.

ЭМЭГТЭЙ: Хонины ордны эмэгтэйг ойлгоход заримдаа хэцvv болохоор болгоомжтой харьцаарай. Хvйтэн, хєндий, холын хvн шиг санагдах vе байдаг тул эрчvvдэд дургvй мэт сэтгэгдэл тєрvvлэх нь элбэг. Гэхдээ энэ нь таныг сонирхохгvй байна гэсэн vг биш шvv. Тvvний дотоод ертєнц харагдаж байгаагаасаа тэс єєр. Минут тутамд хувирч чадах чадварлаг жvжигчин. Хэрвээ тvvний сэрэл хєдєлсєн бол болгоомжтой л байгаарай. Єєрийн хvслээ хангахын тулд эм бар шиг дайрч ч мэднэ. Тэр багагvй романтик бєгєєд сексийг амьдралын баяр баясгалангийн нэг гэж vздэг. Мєн хамтрагчийн хувьд оргилуун сэтгэлтэй, уян зєєлєн, нялуун ааштай. Иймэрхvv байдлаараа эрчvvдийг єєртєє татаж чаддаг. Єєрийгєє магтуулах дуртай. Ялангуяа биеийнх нь зарим хэсгийг магтан энхрийлэхэд тэр таашаал авдаг. Шаргуу эр л эл ордны эмэгтэйг єєрийн болгож чадна. Энэ ордны эмэгтэйтэй холбогдох эр маргаанд тэвчээртэй ханддаг, сексийн идэвхтэй байх шаардлагатай.

Үхэр
ЭРЭГТЭЙ: Сэтгэлийн хєєрєл ихтэй амрагуудын нэг бус. Тэр таныг ер нь л хуурахгvй. Тэвчээртэй, хvчирхэг байдал тvvний нvvр царай. Тэр дур тачаалаа ил гаргадаггvй. Хэрвээ Та тvvнтэй тvр зуурын харилцаа тогтооё гэж бодсон бол дараа нь тvvнээс хагацахад танд хялбар бус байна. Тvvнтэй аальгvйтэж, элдэв арга хэрэглэх гэсний хэрэггvй. Тvvнд хардуулах гэж юмуу ямар нэг байдлаар хуурах гэж оролдвол Та єєрєє л хохирно. Тэр єєрєє шулуун, шударга тул иймэрхvv зvйлийг тэвчихгvй. Эр vхэр ерєнхийдєє биеийн хєгжил сайтай байдаг бєгєєд vvгээрээ бахархах тун дуртай. Тэр ерєнхийдєє тайван, мэдрэмж сайтай, итгэлтэй хvн. Vхрийнхэн тохь тухтай орчинд хvсэл тачаалаа гаргахыг хvсдэг. Бvдэг гэрэл асаан, намуухан хєгжим тавьж, оргилуун дарс задалсан шигээ хайр дурлалын "ажил" хийхийг тэр хvсдэг. Секс хийн орчин тvvний хувьд секс шигээ л чухал. Тэр сайхан бvхнээр єєрийгєє хvрээлэх дуртай. Зєєлєн буйдан, гоёмсог уран зураг гэх мэтчилэн романтик орчин л тvvнд таашаал авчирдаг. Тэр таныг ямар нэг шийдвэр гаргах хvртэл тэвчээртэй хvлээн хэвтэх тийм л натуртай хvн. Амттанд тун дуртай. Бас уухаас ч татгалздаггvй. Vхрийн ордны эрчvvдэд илvvдэл жинтэй болох асуудал нийтлэг тохиолддог.
Vхрийнхэн хоолондоо ч, уух зvйлдээ ч, секстээ ч хамгийн шилдгийг сонгохыг эрхэмлэдэг. Тэр агаарын vнсэлт хийчихээд таашаал аван эргэдэг хvмvvсээс тэс єєр. Жинхэнэ эр хvн. Мєнгєний vнэ цэнийг мэддэг. Тиймдээ ч тvvний олсон мєнгийг vнэлээсэй гэж хvсдэг. Таны тєрсєн єдрєєр эртнээс мєрєєдєж байсан vнэт эдлэл юмуу vнэтэй бэлгийг тань авч єгч чадах хvн. Тvvнд юу хийх, яахыг нь зааварлахгvй байх хэрэгтэй. Єєрєє юу хvсч буйгаа ч vхрийнхэнд яриад байх шаардлагагvй. Эр vхрийг єєрийнхєєрєє байлгах тиим хялбар биш. Хэрвээ тvvнийг ямар нэг байдлаар уурлуулж, гомдоовол тэр уучлах, мартахдаа удаан байдаг. Тэд ямар нэг асуудалтай тулгарвал шууд гарах замыг эрэлхийлдэг. Vхрийн ордны эртэй сvрдvvлэг, далайлтаар харьцдаг эмэгтэй эцэст нь єєрєє таагvй байдалд орох магадлал єндєр. Тэр маш хартай. Тvvний гэсэн бvхнийг зєвхєн єєртєє л хамаатуулахыг хvсдэг. Vхрийнхэн хэдий эмоци багатай ч дур хvсэл ихтэй, сэтгэлийн хvчтэй догдолтой, сайн ярилцагч. Хэрвээ та тvvнийг чин зvрхнээсээ хайрлан хvндэтгэж, ойлгож чадах юм бол тэр vvрд таны итгэлт залуу хэвээр байна.

ЭМЭГТЭЙ:
Тvvний удирдагч Сугар гараг. Тиймээс эл ордныхон эрчvvдийг хэрхэн байлдан дагуулах тал дээр хэний ч тусламжийг авахгvй. Юу ч болшгvй мэт хєлєє ачин суух тэрээр зэргэлдээх эрдээ сэрлийн бvхий л дохиог илгээж чаддаг. Vнэхээр сонирхсон эрээ єєрийн болгож чаддаг. Цаад эр хvн нь мєхмєл биш л бол тvvний ямар ч нєлєєнд автан хариу vйлдэл vзvvлдэг. Мэдрэмж сайтай, ухаалаг эрчvvдийг эрхэмлэдэг. Уян зєєлєн сэтгэлтэй, єєрийгєє хамгаалах дуртай. Хартай зан уламжлагдсан байдгаас гадна аливаа асуудлыг шуугиантайгаар шийдвэрлэдэг. Оюун санаандаа байгаа бvхнийг шууд хэлж чаддаг. Юу хvсч байгаагаа мэддэг бєгєєд дэндvv шулуун зангаасаа болж ухаалаг бус санагдах нь ч буй. Хэрвээ тvvнийг гомдоовол тэр аюултай дайсан болох таптай. Хэрвээ хамтрагч нь тvvнийг хангаж чадахгvй бол тэр ямар ч асуудалгvйгээр шууд дараагийн эрийн эрэлд гарч чадна.
Єєрийн сексийн шаардлагууддаа ямар нэг тайлбар хийхийг хvсдэггvй.
Эмэгтэй vхэр мэдрэмж сайтай, гэхдээ гял цал зvйлд дургvй. Тvvний зvрхийг эзэмдэхийг хvссэн эр vслэг эдлэл, vнэт зvйл зэрэг баялаг бэлгээр баярлуулбал амжилт олно. Хоол хийхдээ сайн, гайхалтай нууц амраг, сайн ээж, эхнэр аль аль нь байж чаддаг. Хэрвээ Та эл ордны бvегvйд сэтгэл алдарсан бол сонгосондоо харамсахгvй. Гэхдээ тэр араар тавилтыг єршєєхгvйг анхаарна уу.

Ихэр
ЭРЭГТЭЙ: Тэд байнгын хєдєлгєєнд оршдог. Нэг суудлаас нєгєє рvv, нэг эмэгтэйгээс єєр рvv. Vзэл бодол, зан харилцаа нь ч тогтворгvй. Нэг дор хэдэн янзын амьдралаар ч амьдарч чадах хvн. Хажуу дахь хvмvvстэйгээ бvv хэл єєрєє єєртэйгєє ч зєрчилддєг. Тэр хэзээ ч ажил амьдралын тєлєвлєгєє гаргаж байгаагvй. Бэлэн гаргасан тєлєвлєгєєг ч ойшоохгvй. Гэхдээ тэр ухаалаг, єєрийгєє бусдад илэрхийлэхдээ гаргуун. Тэр хайрлуулах дуртай. Гэхдээ эрх чєлєєг эрхэмлэгч. Єєрийгєє болоод хамтрагчаа заавал холбоотой мэт "уяж" хамааруулах гээд байдаггvй. Хэвийн зvйл тvvнийг амархан залхаадаг. Тэр аливаа асуудпыг шийдвэрлэхдээ муу, мєнгийг тогтоон барих чадваргvй. Дэргэдvvр нь юмуу гарын салаагаар нь мєнгє сул урссаар л байдаг. Эмэгтэй хvн тvvний амьдралд хамгийн чухал зvйл биш. Харилцааны эхэн vед тэрбээр гайхалтай мэт сэтгэгдэл тєрvvлж чаддаг. Хамтрагчийнхаа хvссэнээр бvхнийг хийдэг. Гэвч аажимдаа єєрийн хvслээр бvхнийг шаардах юмуу єєр шинийг эрэлхийлж эхэлнэ. Ирээдvйг тvvнтэй хэрхэн туулахыг урьдчилан дvгнэх боломжгvй. Харин зєвхєн єнєєдєр бол гайхалтай.

ЭМЭГТЭЙ: Ямар ч хvний анхаарлыг татаж чаддаг. Гайхалтай ярилцагч, оюунлаг, дур татам эмэгтэй. Тvvнээс гадна бусдыг анхааралтай сонсч.тулгарсан бэрхшээлд нь чин сэтгэлээсээ туслахыг хvсдэг. Хvнтэй амархан нєхєрлєж чаддаг. Эргэн тойрныхондоо зєєлнєєр ханддаг ч зарим эрчvvд тvvнийг хvйтэн гэх нь бий. Учир нь тvvний ухаалаг байдал ийм дvгнэлт хийхэд хvргэдэг. Яагаад гэвэл ихрийнхнийгоюун ухааны гараг Буд удирддаг. Тvvний сексийн хамтрагч ухаалаг байх нь чухал.
Єєрєєсєє дор сэтгэдэг хvнтэй тэр харьцахгvй. Тэр гэрийн сайн эзэгтэйгээс илvv ажил хэрэгч бvсгvй. Залуу ихрийнхэн олон эр сольдог. Тvvнд зєвхєн нэг эрийн хvсэл, зан чанарт зохицон амьдрах хэцvv санагддаг. Тэр єєртєє байгаа зvйлдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдаггvй. Гял цал бvхэнд дуртай. Тэр сексийг яг л зэвсэг мэт ашигладаг. Заримдаа тэр эрчvvдтэй яг л зvрхгvй мэт харьцдаг. Єєртєє хэрэгтэй бvхнийг нь ашиглачихаад хялбархан замаа буруулж чадна. Гэхдээ тvvнтэй учирсан эрчvvд сэтгэл дvvрэн байна.

Мэлхий-
ЭРЭГТЭЙ: Тvvнийг амархан єєрийн болгоно гэвэл эндvvрэл. Тэр vргэлж л бусдаас ямар нэг зvйл нууж байдаг. Хамгийн дотно хvмvvсээсээ ч нуух зvйл тvvнд бий. Тэр ерєнхийдєє ихийг мєрєєдєгч, уян зєєлєн сэтгэлтэй. Сайхан эмэгтэйчvvдээр хvрээлvvлэх дуртай. Ялангуяа яриа нийлдэг эмэгтэйчvvдэд "нугасгvй". Гэхдээ яг дотно харилцаанд орох эмэгтэйгээ сонгохдоо нэлээдгvй шалгуурыг тавина. Эл ордны эрчvvдтэй хєнгєн маягаар холбоо тогтоох гэсний хэрэггvй. Хайр дурлалын холбоонд vнэнчээр ханддаг. Тэр сонгосон хvнээсээ гадаад vзэмж, оюунлаг байдлыг нь тэнцvvхэн эрэлхийлдэг. Гэр амьтай тул дотно харьцааны явдал энд л болох ёстой гэж vздэг. Хэн нэгэн тvvнийг гомдоовол тэр єєр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд амархан орж чадна. Тvvнтэй харьцахад хэдийгээр бэрхшээлтэй ч уйтгартай бус.

ЭМЭГТЭЙ: Эл хатагтайн сэтгэл хєдлєлийн ертєнцєд тєєрчихгvйн тулд луужин хэрэглэх шаардлагатай. Ойр дотныхоо хvмvvсээс дэмжлэг авах дуртай. Шvvмжлэлээс айдаг. Тvvний ой санамж яг л гинжин хэлхээс гэсэн vг. Болж єнгєрсєн vйл явдал, дурсамжуудаа мартана гэж vгvй. Зочломтгой зантай, хєргєгчєє байнга дvvрэн байлгахыг хvсдэг. Тэр мєнгє хадгалах дуртай, гэхдээ хvссэн зvйлээ худалдан авахдаа маргаашийг бодолгvй vрчихдэг гэмтэй. Эл ордны эмэгтэй хов живэнд дургvй тул хvссэн бvхнээ дэлгэж, ярьсан ч єєр хэн ч энэ тухай сонсохгvй гэдэгт итгэж болно. Найз нєхєд, нєхєр, хамтрагчдаа vнэнч. Ямар ч эрийн зvрхний гvнд оршиж байдаг цагаан цэцгийн баглаа тэвэрсэн ялдамхан бvсгvй бол мэлхийн ордныхон.
Эл ордны эмэгтэйчvvд секс, гэр бvлийн холбооноос илvv хайр сэтгэлийг эрхэмлэдэг. Жинхэнэ хайраа олсон эмэгтэй мэлхий хамтрагчийнхаа тєлєє бvхнээ зориулж чаддаг. Тэр бусад бvх ордныхноосоо хамгийн шилдэг сексийн хамтрагч байж чаддаг. Тvvний гэнэн, илэн далангvй байдал ямар ч эрийн сэтгэлд нийцдэг.

Арслан-
ЭРЭГТЭЙ: Тэр байнга л анхаарлын тєвд байхыг хvсдэг. Эмэгтэйчvvдийг хэрхэн єєртєє татахаа ч мэддэг. Царайлаг эмэгтэйчvvдэд "нугасгvй". Гэхдээ царайлаг мєртлєє чанга ярьж, эв хавгvй хувцасладаг бол тvvний сонирхлыг татахаа болино. Тэр ерєнхийдєє нээлттэй, сайн нєхєр. Арслангууд байнга дурладаг. Хайр дурлалын роман vvсгэх нь тvvний амьдралын хэв маяг. Хэдийгээр єєрєє хєнгєңдvv явдалтай ч єєрєє хєнгємсєг эмэгтэйчvvдийн золиос болох нь элбэг. Тэр сексийн амьдралдаа ч, ажилдаа ч ямар нэг зvйлийг шинээр зохион байгуулж, туршиж vзэх дуртай. Энэ бvхнээсээ таашаал авч, єєртєє итгэлтэй болдог. Арслан хар ихтэй. Хэдийгээр тэр єєртєє итгэлтэй ч бусадтай єрсєлдєх тун дургvй. Ялангуяа эмэгтэйчvvдийн тал дээр. Тиймээс таны нєхєр, амраг тань арслангийн орд бол болгоомжтой л байгаарай. Тvvнд хардах шалтаг гаргахгvй байсан нь дээр.

ЭМЭГТЭЙ: Тvvний хувьд эрэгтэй хvнээс илvv чухал зvйл vгvй. Гэхдээ тэр тийм ч дурламтгай биш. Тэр сексийг наймаалцах дуртай. Тvvнийг хvсч буй эрийн хvсэл, тэмvvлэл тvvнд таашаал авчирдаг. Тэр хамтрагчийнхаа амьдралд хамгийн чухал, цор ганц нэгэн байхыг хvсдэг. Эмэгтэй арслангууд шилдэг ангууч гэдгээрээ нэртэй. Бусдыг хайрладаг ч амиа хичээсэн vзэлтэй. Тэрбээр, тэвчээр султай, дур татам, тааварлашгvй. Тэр дурласан болгоноо хайрладаггvй. Хэрвээ хайрын холбоо нь элдэв асуудалгvй хэвийн байвал тэр бvхнийг байх ёстой зvйл мэт хvлээн авдаг болно. Тэгснээр сексийн ер бусын хvсэл, шинэчлэл ч мєхнє. Тиймээс байнга єєрчлєлт хийж байх шаардлагатай. Хvмvvсийн анхаарлын тєвд байх нь тvvнд таалагддаг. Тэр дур татам эрчvvдийн анхаарлыг єєртєє татаж чаддаг тул бусад эмэгтэйчvvд тvvнд атаархдаг. Тэр нэлээд сээтэгнvvр зантай. Мєнгє vрэмтгий. Зєвхєн єєртєє л юм худалдан авах дуртай. Єєрийгєє шvvмжлэх болон шvvмжлvvлэх дургvй.

Охин-
ЭРЭГТЭЙ: Буд гарагийг жолоодогч эл ордныхон оюунлаг хvмvvс. Хувийн амьдралыг нь єєд татах, єєрийг нь хєгжvvлэх бvхий л зvйлийг тэр сонирхдог. Ялангуяа хvнтэй анх харьцахдаа тvvний санхvvгийн байдлыг сонирхдог. Охины ордны эрчvvд нэлээд туршлагатай. Тэр амрагаа сонгохдоо гаргуун, бараг л алддаггvй. Ямар ч зvйл дээр алдаагаа давтана гэж vгvй. Тэр ор дэрний асуудлыг эрvvл, хэвийн амьдралын салшгvй хэсэг гэж vздэг. Туршлага сайтай эмэгтэйг сонгодог. Ингэснээр хамтдаа туршлага солипцож, сексийг илvv судална гэж боддог.
Охины ордны эрчvvд боломжтой л бол хэзээ ч сексээс татгалздаггуй. Эл ордны эрчvvд гоонь байх нь элбэг. Ажилдаа бvхий л анхаарлаа хандуулдаг тул сексийн амьдралаа хоёрт тавих нь бий. Хэдийгээр тэр сексийн амьдралд эмэгтэйчvvдийг гайхшруулж чадахгvй байж болох ч амар амгалан, аз жаргалтай мэдрэмжийг тєрvvлж чаддаг. Учир нь тэр эмэгтэй хvнд эелдэг хандаж, халамжлахдаа сайн. Тvvнтэй огт танихгvй эмэгтэй сээтэгнэх юм бол сээтэгнэлийг нь бараг л хvлээн авахгvй. Иймэрхvv хєнгєн зvйл тvvний сонирхол биш. Тэр эмэгтэйчvvдийн ангууч бус. Харин єєрийг нь ангуучлаасай гэж хvсдэг. Тэр сексийн хамтрагчийн хувьд найдвартай, тогтвортой байж чаддаг. Хэдийгээр тэр романтик єдєєн хатгалтууд хийж чадахгvй ч vнэнч хамтрагч.

ЭМЭГТЭЙ:Єєрийн шаардлагын дагуух эрээ олохдоо муу. Єєртєє хэт их хянапт тавьдаг болохоор тvvний дотоод ертєнц нууцлагдмал байдаг. Уран зохиол, хєгжим, урлагт сонирхолтой. Зєн совингоосоо илvv єєрийн оюун ухаандаа итгэдэг. Эл ордны эмэгтэйн давуу чанар тэвчээртэй байдал, уриалгахан ааш, хєдєлмєрч чанар. Эрчvvдийн юу хvсдгийг мэддэг. Тэр гайхалтай шинжээч, мєн сайн ээж, эхнэр болж чадна. Секс тvvний хувьд таашаал єгєгч гэдгээрээ бус хэрэгцээ гэсэн утгаараа ойр. Тиймдээ ч сексийн тал дээр элдвийн арга хэрэглэх, туршиж vзэх сонирхолгvй. Эрэгтэй хvнийг шинэ онол мэт нэгд нэгэнгvй судлан шинжлэх дуртай. Ингэснээр эрэгтэй хvний сэтгэл зvйг удирдан єєрийн болгох чадвартай. Энэ ч утгаараа тооцоо санхvvгийн салбарт ажиллавал амжилт гаргана. Эргэн тойрныхоо хvмvvсийг єєр шигээ болгоомжтой, нямбай байгаасай гэж хvсдэг.

Жинлүүр-
ЭРЭГТЭЙ: Тэр бvхий л зvйлийг тэгш байгаасай гэж хvсдэг. Эл ордныхон зєєлєн сэтгэлтэй, туршлагатай, хошин шогийн мэдрэмжтэй. Жинлvvрийн эрчvvд хувийн харилцаагаа нууцлахыг ихэд хичээдэг. Тэд гайхалтай зєнч. Тиймээс тэднийг хуурах тухай бодсоны ч хэрэггvй. Уран барилга, уран зураг, хєгжим, тайз, эмэгтэйчvvдээс сайн сайхныг олж харан тvvнээсээ таашаал авдаг. Эмэгтэйчvvдтэй харилцахдаа болгоомжтой ханддаг бєгєєд ямар нэг алдаа гаргачих вий хэмээн тvгшдэг. Тvvний хувьд бvх зvйл тєгс байх ёстой. Хэрвээ эл ордны эр Танд таалагдсан бол эргэлзэх зvйлгvй сэтгэлээ илчил. Та ингэсэндээ хэзээ ч харамсахгvй. Тэр сексийн харилцаанд зєвхєн єєрийгєє бодогч бус. Эмэгтэйдээ таашаап тєрvvлэх бvхий л аргыг туршихад бэлэн. Хэн нэгнийг гомдоох дургvй тул эл ордны эрчvvд эмэгтэйчvvдийн vгээр байх нь нийтлэг. Тэр хайрлах
хvнээ амархан сонгодоггvи бєгєєд нэг сонголт хийсэн бол сална гэж vгvй. Салалт тvvнд маш хvндээр туена. Хэрвээ Та элдэв илvv зангvй бол тvvнд яг тохирно. Хээнцэр, дэгжин бvсгvйчvvдийн ємнє єєртєє итгэлгvй болох сул талтай.

ЭМЭГТЭЙ:Эл ордонд тєрсєн эмэгтэйчvvд vзэсгэлэнт тєрх, эмэгтэйлэг байдлаараа алдартай. Гэхдээ єєртєє нэлээд шvvмжпэлтэй ханддаг. Тvvний дvр тєрх хамгийн дээд зэрэглэлийнх байх ёстой гэж тэр vздэг. Олны анхаарлыг татсан сайхан залуутай сээтэгнэх дуртай ч нэг эрээс нєгєє эр рvv амархан шилжиж чадна. Хамтрагч нь тvvнийг байнга магтаж, тvvгээр бахархаж байгаасай гэж хvсдэг. Тэр єєрийгєє vнэт чулуу, хайр дурлапыг эрх, сексийг хэрэгцээ гэж тооцдог. Мєнгєний тухай ярьдаг эрчvvдтvvний дургvйг хvргэдэг. Мєнгє vрж, хэрэглэхэд л зориулагдсан эд, харин ярианы сэдэв болох ёсгvй гэж тэд vздэг. Тvvнийг єєрийнхєє vгээр байлгах гэсний хэрэггvй. Хэр их дарамт vзvvлнэ, тєдийчинээ цааш зvтгэх болно. Тvvнийг єєрийнхєєрєє байлгах ганц арга бол энхрийлж, аргадсан зєєлєн vг.

Хилэнц-
ЭРЭГТЭЙ: Хилэнцийн ордонд тєрсєн эрчvvд сексийн дур хvслээ бvрэн илэрхийлж чаддаг. Тэр хvсэл тачаал ихтэй, сэтгэлийн хєєрлєє ил vзvvлдэг, тааварлашгvй. Тэр єєрийн хvслээ биелvvлэхийн тулд ямар ч алхам хийхээс буцдаггvй. Тvvнийг зарим хvн зvрхгvй донжуан гэх нь ч бий. Гэвч хvний юу гэхийгтэдогтхон ч ойшоодоггvй, єєрийн хvслээр л бvхнийг хийдэг. Тvvний эрч хvч сексийн тал дээр барагдашгvй мэт санагддаг. Эмэгтэйчvvд ийм хvнд хэт ойртохоос болгоомжлох нь зvйтэй. Тэд сексийн харилцаагаа дээд тєвшинд эсхvл бvр хамгийн доод тєвшинд ч хvргэж чадна. Хилэнцийн амраг болсон эмэгтэй аз жаргалаар дvvрэн эсхvл айдас болгоомжлолтой байна. Гэхдээ эмэгтэйгээ сэтгэл хангалуун байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэр ялалтыг хамгаас илvv vздэг бєгєєд ялалтын тєлєє vхтэл тэмцэж чадна. Биеийн хvнд хєдєлмєр эрхлэх дургvй. Хайр дурлалын асуултад "vгvй" гэсэн хариулт сонсох л юм бол санаа зовох зvйлгvйгээр Таныг орхиж чадна. Эл ордныхон амиа бодсон, зальтай, зарчимгvй байдлаараа бусад ордоос ялгардаг. Тэдний хувьд секс бол ердєє л тоглоом.

ЭМЭГТЭЙ: Эрчvvдийг хэрхэн "уургалах" тухайд ном бичиж чадахаар авъяас тvvнд бий. Тэр дур татам эмэгтэй. Гэхдээ секст хамаагvй байдлаар ханддаг. Сексийн vед ямар ч таашаал тєрvvлэхээргvй дуу авиаг ч гаргаж магадгvй. Єєрєє хэрэгжvvлдэггvй л болохоос сексийн талаар туршлага ихтэй. Тэр єєрийн сонирхсон залуугаа ямар ч аргаар хамаагvй єєрийн болгож байж санаа амардаг. Нэгэн хэвийн, уйтгартай хамтрагчид дургvй. Тvvний эрч хvч хэд хэдэн эмэгтэйд ч хvрэлцэхээр. Зугаа цэнгэлд дуртай. Хэрвээ Та эл ордны эмэгтэйг сонгох эсэхдээ эргэлзэж буй бол тэр таныг хэзээ ч уйдаахгvй гэдгийг баттай хэлье. Хайр сэтгэлд vнэнчээр ханддаг. Тvvний сексийн дур хvсэл эрчvvдээс хамааралгvй. Орон дотроо шаардлага их тавьдаг тул тэдний шаардлагыг биелvvлж чадахгvй эр бишгvй гардаг. Хурц ухаан, гайхалтай мэдрэмж тvvнд байгалиас заяасан. Тиймдээ ч найз нєхєд, хамтрагчаа сонгохдоо багагvй хугацаанд судалдаг. Хэрэв тvvний зиндаанд тохирохгvй бол тэдний босгыг давна гэж саналтгvй. Хардалт тvvний гол дутагдал. Хайртай хvн нь тvvнд бvх зvйлээ зориулах ёстой гэж тэр vздэг. Єєрєє ч хайрласан хvндээ vнэнчээр хандаж, тачаангуй сэтгэлээр хайрладаг. Эмэгтэй хилэнц vнэнч сайн амраг байж чадна. Харин гэрлэх тухайд бол сайн, муугийн туйл. Харгис эмэгтэй гэдгийг санаарай.

Нум-
ЭРЭГТЭЙ: Та тvvнтэй учирсан анхны єдрєєсєє л амьдралын эрч хvчийг мэдэрнэ. Эл ордны эрчvvд хєгжилтэй, дур татам, ухаалаг учраас танд єєрийгєє энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг тєрvvлж чадна. Гэхдээ анхааралтай байгаарай. Сайн анзаавал тэр эмэгтэй хvн бvрийг ажиглан, ямар ч тохиолдолд сайхан харьцдаг. Тэр сайхан эмэгтэй бvрийн ємнє хvчин мєхєстєх аюултай. Тэр байнга шинийг эрэлхийлэгч. Тvvний зvрх гайхалтай мэдрэмжтэй. Тэр байнгын дурлагч байхыг хvсдэг мєртлєє харьцаанд орохдоо тулбал болгоомжтой ханддаг. Тэр хэт ойрын харилцаанаас болгоомжилдог бєгєєд хартай эмэгтэйчvvдэд дургvй. Мєн удаан хугацааны, нэгэн хэвийн харилцаанаас зайлсхийдэг. Хайр дурлалын холбоонд хєнгєн сэтгэлээр ханддаг бєгєєд ямар ч vед нєєц гарах хаалгаа бэлтгэсэн байдаг. Ийм асуудалд ямар нэг хариуцлага хvлээж ч чадахгvй. Гэхдээ тэд нээлттэй. Эл ордны эртэй харилцаа тогтоосон эмэгтэй тvvний сэтгэлд гоонь эрийн мэдрэмж vргэлж оршихыг ойлгоорой.

ЭМЭГТЭЙ: Эмэгтэй Дон Жуан. Тэр сексийн харилцааг энгийн хэрэглээ мэт санадаг. Секс хамтрагчтайгаа жирийн найзууд болон vлдэж чаддаг. Шинэ хvнтэй учрах нь тvvний хувьд аз жаргал. Гvн гvнзгий хайр сэтгэлээр холбогдох дургvй. Эл ордны эмэгтэйчvvд олны танил байх нь элбэг. Ахимаг насандаа гоо сайхны мэс засал хийлгэнэ гэж боддог. Янз бvрийн зугаа цэнгэлд дуртай. Мэдрэмжээ нууж чаддаггvй, нээлттэй, шулуухан, эелдэг, хvн чанар сайтай. Эрх чєлєєг эрхэмлэгч. Амьдралаас таашаал авахын тулд байнга шинийг эрэлхийлж байдаг. Ганцаараа аз жаргалтай байж чаддаггvй, бусадтай хуваалцахыг эрхэмлэдэг. Эл ордонд тєрсєн эмэгтэй ихийг амласан эрчvvдтэй секс хийхээс татгалздаггvй боловч романтик байдал, нєхєрлєл тvvний сонирхлыг илvv татдаг. Нэг суудал дээрээ удаан тогтоно гэж vгvй. Тэр єєрийнх нь сонирхлыг татаагvй ажил, эр аль алинаас нь хялбархан хагацаж чаддаг. Ямар ч vдэшлэгийг амьд болгох чадвартай эмэгтэй тєдийгvй эрчvvдийн сайн нєхєр. Мєн сайн гэрийн эзэгтэй. Тvvний лэн далангvй байдал эрчvvдийг тєєрєлдvvлэх ч аюултай. Тэр асуудлуудаа єєрєє шийдвэрлэх чадвартай мэтхарагддаг ч vнэндээ тиим биш. Чин сэтгэлээсээ дурлах юм бол сэтгэл зvйн гvн хямралд ордог.

Матар-
ЭРЭГТЭЙ: Хэрвээ Та тvvнд "vгvй" гэх юм бол уурлах юмуу таныг зєвшєєртєл элдвийн зvйл сэдэх болно. Тvvний хувьд секс хамгийн дуртай зvйл нь. Яг л хоол, ус шиг. Тvvнд эмэгтэйчvvдээс илvv сексийн харилцаа чухал. Матрын ордны эрчvvд хилэнцийнхэн шиг тийм харгис, хатуу бус. Гэхдээ тэдний сексийн хvчтэй хvсэл сонголтыг хайхрахгvй байх нь ч бий. Тэд єєрєєсєє залуухан юмуу гэнэн, туршлагагvй хамтрагч сонгох дуртай. Тvvний сэтгэл маш эмзэг тул ямар ч зvйл дээр vгvйсгэсэн хариулт авахдаа дургvй. Тэр танаас ихийг шаардах болно. Тэр vдэшлэг хэсэж, гадуур явахаасаа гэртээ амрахыг илvvд vздэг. Матрынхан секст ямар ч vед цаг гаргаж чаддаг бєгєєд хэзээ ч эл ажлаас татгалздаггvй. Тэд эмэгтэй хvнийг орондоо сайн байхыг шаардахаас гадна гэрийн сайн эзэгтэй, ажлын сайн хамтрагч байлгах гэдэг. Тэд мєнгєнд ихэд дуртай. Єєрийн санал бодлоо хэзээ ч хэнтэй ч хуваалцдаггvй.

ЭМЭГТЭЙ: Тvvний дур хvсэл хязгааргvй. Хvчирхийллийг ч тєсєєлєн тєлєвлєх чадвартай. Оюун санаандаа хориг тавих зориг байдаггvй. Тvvнийг хvмvvс хайрлаж буйг мэдэрсэн vедээ тэр хамгийн жаргалтай. Сексийн харилцаанд тэр хєнгєнєєр ханддаггvй. Ямар ч эрийг єєртєє татах авъяастай. Тэр таны юу хvсч байгааг мэддэг, гэхдээ Та хэзээ ч тvvний бодлыг тааварлаж чадахгvй. Тиймдээ ч эрчvvд тvvнийг тааварлашгvй эмэгтэй хэмээн дvгнэх нь элбэг. Зарим эмэгтэй эрчvvдийн ой тойноос арчигддаг ч эл ордны эмэгтэйчvvд эрчvvдийн сэтгэл зvрхэнд vлдэж чаддаг. Чухам эл эмэгтэйн утасны дугаарыг Та хэзээ ч мартахгvй.
Тэр ямар хэн нэгнийг сонгон ойртсон л бол амархан хагацна гэсэн ойлголт vгvй. Тэр хайрласан хvндээ бvхнээ зориулж бас vнэнч байж чаддаг. Ийм чанарынхаа ачаар хайр татсан, хvслийн эмэгтэй гэгддэг. Хэрвээ тэр хамтрагчаа сонгох тал дээр алдаа гаргасан бол энэ нь ихэвчлэн томоохон алдаа байдаг. Гэхдээ ийм алдаагаа засах тэвчээр, хатуужил тvvнд хангалттай бий. Тэр биеэ даасан, єєрийнхєєрєє байхыг эрмэлзэгч. Мєн тсоцоотой эмэгтэй. Єєрийнхєє тєлєвлєгєєг хэрэгжvvлэхийн тулд эрчvvдийг удирдахыг хичээдэг. Эл ордны эмэгтэйчvvд ихэвчлэн хожуу нєхєрт гардаг. Гэхдээ тэд эрчvvдийн гарт орсон секс тоглоом биш. Учир нь тэд ухаалаг учир иймэрхvv тоглоомыг зєв удирдаж чаддаг. Тэр завгvй байхдаа л аз жаргалтай байж чаддаг. Амжилтад хvреэн хvмvvсийг хvндэтгэж тэдний зєвлєгєєг сонсох дуртай.

Хумх-
ЭРЭГТЭЙ: Бумбын эрчvvд эмэгтэйчvvдийг хvндэлж чаддаг. Хэрвээ Та хоёрын хооронд сэтгэл санааны нийцэл байхгvй бол бумбынхан сексийн харилцаанд орно гэж vгvй. Тэр нээлттэй, сонирхолтой хамтрагч. Эмэгтэй хvн тvрvvлж алхам хийгээсэй гэж битvvхэн хvсэмжилдэг. Бумбынхан эмэгтэйчvvдтэй эелдгээр харилцаж чаддаг. Сексийн амьдралдаа бvтээлч, санаачлагатай байж чаддаг болохоор ийм эрээс амархан хагацдаг бvсгvй ховор. Тэр тєгс хамтрагчийн эрэлд мєнх оршдог. Амархан дурладаг мєртлєє шийдвэртэй алхам хийхдээ удаан. Хамтрагчаа шинэ, ер бусын зvйлсээр баярлуулахдаа гаргууд. Ерєнхийдєє эл ордынхон vнэнч талдаа. Ийм эрчvvдэд амьдралын баяр баясгалантай, дур хvсэл ихтэй эмэгтэйчvvд тохирдог.

ЭМЭГТЭЙ: Дур татам эмэгтэй болж харагдах дуртай. Хайртай хvн нь тvvнийг бvхнээс илvv хvндлээсэй гэж тэр хvсдэг. Эмэгтэй бумба мэдрэмж сайтай, оюунлаг. Ухаанаараа л ихэвчлэн амьдардаг. Бусдын амьдралд оролцон хэрэгтэй, хэрэггvй зєвлєгєє єгєх дуртай. Эрчvvдийн ажлыг ч шаардлагатай vед хийчихнэ. Тэр єєдрєг vзэлтэн, дэлхийн хэмжээний асуудпууд тvvний санааг тvгшээдэг. Сайхан бvхэн тvvний сонирхлыг татдаг. Тvvний бие галбирыг магтан урамшуулахад дуртай. Тэр таны хувьд vнэ цэнэтэй нэгэн гэдгийг мэдрvvлж байх нь чухал. Мєнгєнд хэт их ая холбогдол єгдєг хvмvvст тэр дургvй. Тvvний хувьд мєнгє ердийн хэрэгцээ.


Загас-
ЭРЭГТЭЙ: Дур хvсэл, сэтгэлийн хєєрєл ихтэй. Гэнэтийн ямар ч алхам хийж магадгvй. Эргэн тойрныхоо зvйлд мэдрэмж сайтай. Хvнээс сайн, сайхан талыг нь харж зєв тал руу нь засахдаа гаргууд. Тvvний хувьд хайр сэтгэл зєвхєн романтик бус, гэр бvлийн аюулгvй байдал. Харин секс хамгийн ариун, хувийн зvйл. Тvvний ааш аяг минут тутамд ч солигдож болзошгvй. Мєнгє vрэхдээ дуртай. Эмэгтэй хvнийг баярлуулахын тулд гэнэтийн бэлэг, vнэтэй зvйлс зориулах нь vvрэг гэж боддог. Эл ордод тєрсєн эрчvvд гашуун ундаанд автах магадлал єндєртэй байдаг. Хэрвээ тэр чин зvрхнээсээ дурлавал дурлалынхаа тєлєє юугаа ч зориулахад бэлхэн болдог.

ЭМЭГТЭЙ: Эл ордныхныг учир битvvлэг, гоо сайхны Далай ван гараг удирддаг болохоор маш эмэгтэйлэг, мэдрэмжтэй, дуулгавартай бvсгvйчvvд. Тvvнд хурц хараа, зєн совин байгалаас заяасан болохоор тvvнийг хуурах гэсний хэрэггvй. Эл ордны эмэгтэйчvvд зєнч байх нь элбэг. Эрчvvдийг єєртєє татах ер бусын чанартай. Эргэн тойрныхон болон єєртєє хэрэгтэй хvмvvстээ нєлєє бvхий нэгэн байж чаддаг. Эрэгтэй хvний тусламж, дэмжлэгийг авахын тулд тvvнийг ямар ч аргаар соронздож чаддаг. Зорилгодоо хvрэхийн тулд єєрийн биеэ хэрхэн ашиглахаа ч мэддэг. Тэр аз жаргалтай гэр бvлтэй ч сексийн хvчтэй тэмvvлэл нь тvvнийг єєр зvйл рvv чиглvvлэх хандлагатай. Эмэгтэй загас зєєлєн ааштай, сексийн дур хvсэл багатай эрчvvдтэй гэрлэх нь элбэг. Учир нь ийм эр тvvнд найдвартай санагддаг. Гэхдээ тэр тэс єєр хvчирхэг, ширvvн, дур тачаал ихтэй амрагийн тухай мєрєєддєг. Тэд шинэ эрийг єєртєє татахын тулд эмэгтэй хvний бvхий л мэхийг ашигладаг. Тухайн эрээ єєрийн болгож чадсанаар тэр єєртєє итгәлтэй боддог.
Загасууд сайн, дур татам эхнэр байдаг. Гэр бvлийнхэн тєдийгvй эргэн тойрныхоо хvмvvсийг аз жаргалтай байлгаж чаддаг. Хvvхдэд хайртай, сайн эзэгтэй. Євчтєн асрахдаа чадварлаг тул сайн эмч, сувилагч байж чадна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино