2010/10/10

Нууц амраг байх нь...

Сайн байцгаана уу? би одоо 30 хүрч яваа жирийн л нэг монгол бүсгүй...
Image hosting by IMGBoot.com
Хэний ч өмнө гологдохгүй зүс царай, бие хаа, яриа хөөрөөтэй нэгэн, үүнтэй адил миний амьдрал ч гэсэн бусдын л нэгэн адил дутагдах гачигдах, элбэг хангалуун бас, уйтгар гуниг, баяр баясал бүхнийг хослуулсаар өнөөдрийг хүрсэн.
Одоо миний та нарт бичиж буй энэ захидлын гол санаа нь "эмэгтэй хүн амьдралынхаа туршид нууц амраг байх шийдвэр гаргах нь зөв үү, буруу юу?" гэсэн миний сэтгэлийн гүн дэх мөнхийн шаналал болсон бул чулуу мэт асуулт л байгаа юм.
Ингээд энэхүү оршлоор захидлаа эхлэе!
Одоо би хоёр сайхан үртэй ч нөхрөөсөө салчихсан. Амьдрал маань багаасаа л боломж бололцоо нь тааруу, ээж маань ганцаараа биднийг өсгөн, би ч мөн адил 10 гаруй жилийн өмнөөс л сургууль соёл бүх зорилгоо умартан 3 дүү ээжийгээ тэжээх гэж үхэн хатан зүтгэсээр нөхөрт гарсан ч гэриинхнээ гэж гүйсээр байсан тул энэ бүхнээс болж маргалдаж, улам бүр зөрчилдсөөр нөхрөөсөө салах болсон юм.
Заримдаа энэ бүхнээс залхаж хаямаар, бүгдийг орхиод зөвхөн 2 хөөрхөн үртэйгээ л жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг ч гэсэн, нэгэнт олон жил, 3 дүү, ээжийгээ гэж зүтгэсээр хамаг сайхан залуу насныхаа ихэнхийг юу ч сурч мэдэж авалгүй, зорилгодоо ч хүрч чадалгүй ардаа орхин өнгөрөөж, тэднээс болж нөхрөө ч хүртэл сонсолгүй салчихсан болхоор "одоо бүх юм өнгөрсөн, нэгэнт эхэлсэн учир дуусгахын тулд дүү нараа л ядаж сургуулийг нь төгсгөөд өгчихье" гэж шийдээд бүгдийг нь сургуульд оруулсан. Хамгийн гол нь тэдний өмнөөс үр хүүхдүүд нөхрөө �! �ас өөрийгөө золиослон, ингэж шийдсэн хэрэг. Одоогоор тэд нарт миний бодож төлөвлөснөөр сургуулиа төгсөж намайг чөлөөлөх хүртэл 3 жилийн хугацаа байна.
Хамгийн гол нь 2 ч удаа хүнтэй сууж 2 өөр эцгийн хүүхэд төрүүлсэн болхоор эр хүн харахаар нэг л сэтгэлд тэр бүр нийцэхээ болчихож. Гэсэн хэдий ч 2 хөөрхөн, алаг үрээ хэнээс дутахгүй авч явж, тэдэнтэйгээ баяр хөөртэй аз жаргалтай байгаа болохоор өдий болтол эр хүнгүй ганцаараа амьдрахдаа харамсдаггүй.
Харин яг 6 сарын өмнөөс би нэгэн залуутай танилцаж хайранд мансуураад эхэлчихсэн, тэр маань надаас 10 насаар ах. бид 2 бие биедээ маш их хайртай. Би бас түүндээ маш их итгэдэг. Дэндүү хайртай... Тэрнийхээ л хажууд байвал дэндүү аз жаргалтай байгаагаа мэдэрч, хэзээ ч холдмооргүй санагддаг. Харин тэр маань нэгд, гэр бүлтэй, эхнэр, бас нэг хүүтэй, 2т гэвэл: "...гэр бүлдээ хайртай, эхнэртээ ч хайртай, заримдаа эхнэр маань 10 гаруй жил ханилсан болоод ч тэр үү...илүү дийлдэг, заримдаа дэндүү үзэсгэлэнтэй, бас энхрий ялдам, залуухан, илүү ухаантай бол�! �хоор чи минь дийлдэг, чамдаа би маш их хайртай, үлдсэн бүх амьдралаа чамтайгаа хамт өнгөрүүлмээр байна, бас гэр бүлдээ хайртай болохоор салж чадахгүй, надад чамаас нуух юм байхгүй, намайгаа хэзээ ч битгий орхиорой, би чамайгаа жаргаана" гэж тэр хэлдэг. Тэгээд бас бүх талаар намайг дэмждэг, санхүү ч тэр, сэтгэл санаа, гэр бүлийнхэн, хүүхдүүдийг минь хүртэл...
Тэгээд яг л нөхөр минь юм шиг хардаж байнга утсаар ярьж, мессеж бичиж, шөнийн цагаас бусад үед ихэнх л цагаа надад зориулдаг.
Бас намайг "хэсэг хугацааны дараа ажил төрөл, амьдрал чинь жигдрээд ирэхээр хүсвэл намайг орхиж болноо. Чи минь өөрөө л мэд, надад хэцүү байх хэдий ч...чи хүсвэл өөрийгөө, бас амьдралаа бодох хэрэгтэй, гэхдээ хэдий бид 2 гэрлэхгүй байсан ч би чамайгаа хэнээс ч дутаахгүй амьдруулна, бас чамтайгаа гэрлэхийг хүсч байгаа ч эхнэр хүүхдээсээ салж чадахгүй ээ, эхнэрээ ч бас чамайгаа ч орхимооргүй, 2-ланг нь хайрламаар байна..." гээд л ярих бүрт нь түүнд дургүй хүрэх мөртлөө,бас хайртай болохоороо харамлахдаа, эхнэрээс нь заавал салгаад өөрий! нхөө болгомоор санагдсан ч өөрийнхөө үр шиг хүний үрийг өнчрүүлж, бас өөрийнхөө л нэгэн адил эмэгтэйн сэтгэлийг надаас болж шархлахыг зөвшөөрч, тийм харгис, муу муухай зүйл хийж чадахгүйдээ, өөрийгөө тэр гэр бүлийнх нь өмнө буруутай санагдаж, хэзээ ч, зөвхөн минийх болохгүйг нь мэдсээр байж түүнээсээ холдох тухай бодох л юм бол дотор тэр чигээрээ харанхуйлах шиг болох юм. Гэхдээ бид 2 одоо ч уулзсаар л байгаа, сард нэг л удаа уулздаг, ингэхдээ 3 эсвэл 5 хоног л хамтдаа байдаг. Тийм болохоор би тэр мөчийг, түүнтэйгээ 2улхнаа байх тэр л мөчий! г тэсэн ядан хүлээдэг. Миний амьдр! алд � �оёр ч удаа эр хүн орж ирэхдээ намайг гомдоож хуурч, салж байсан болоод ч тэр үү одоо би түүнээсээ өөр эр хүнийг огт сайхнаар харж чадахаа болъчихож, гэхдээ тэр минь үнэхээр надад хайртай, би ч бас түүндээ хайртай. Гэр бүлийг нь бодохоор....өөрийг нь ч, өөрийгөө ч буруутгах юм.....
Хамгийн гол нь би өөрөө үнэхээр түүндээ хайртай!
Одоо би яах вэ, надад зөвлөөч, хүмүүсээ!!!
Би насаараа нууц амраг нь байсан ч хамаагүй, хэнтэй ч гэрлэхгүйгээр түүнийгээ л сонгох бодолтой байгаа, ингэвэл насаараа эцэст нь харамсах болов уу? Миний бодол зөв үү буруу юу? Надад чин сэтгэлээсээ зөвлөөч, хүмүүсээ!!!
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино