2010/10/10

12 ордны эрчүүдийг уургалах урлагаас

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ХАМТАД НЬ НИЙТЛЭВ
Image hosting by IMGBoot.com
Хонь
Хонины ордны эрд дурласан эмэгтэй түүнийг ямар ч салбарт амжилт гаргах чадьвартай гэдгийг нь мэддэг. Түүнд дурлана гэдэг нь өөрийгөө адал явдалд оруулж байгаатай адил юм. Түүнтэй хамт байхад сэтгэл хангалуун байдал, баяр баяслыг мэдэрч болох боловч хааяа яг л тэсрэх бөмбөгний дэргэд сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий. Тэр биеэ даасан, нэр төрийг нь хүндэлдэг бүсгүйд дуртай. Гэвч түүнийг хэт их магтах хэрэггүй. Давшингуй, шийдэнмгий идэвхтэй байхыг эрмэлзээрэй. Таныг өөрөө эхэлж болзоонд урих хүртэл нь сайн хичээ. Сексийн үеэр түүний уруул, чихэнд зөөлөн хүрээрэй. Тэр танд эрч хүчийг бэлэглэнэ. Хааяа түүнийгээ хэтрүүлчих гээд байдаг талтай ч амьдралыг тань сонирхолтой болгоно.

Үхэр
Үхрийн ордны эрчүүд хэлсэн амлалтандаа үнэнч байдаг. Тиймээс ч биелүүлнэ гэдэгтээ итгэлгүй байгаа цагт танд хэзээ ч юуг ч амлахгүй. Тэр их мэдрэмтгий, бас романтик. Сайхан үнэр, зөөлөн шүргэлт, тачаангуй үгсийг шивнэх нь түүнд таалагддаг. Түүнтэй уулзахдаа арьсаа дээд зэргийн зөөлөн байлгаарай. Тэр өглөгч боловч түүнээс ихийг шаардахад дургүй. Хэрэв та сексийн тал дээр тийм ч хүчтэй мэдрэмжтэй биш бол Үхрийн ордны эртэй орооцолдоод хэрэгүй л болов уу. Мөн гэр бүлтэй Үхрийн ордныхонд найдаад хэрэггүй. Тэр ердөө салахгүй.

Ихэр
Түүний тархи зогсолтгүй ажиллаж байдаг. Тэр шоу цэнгээн, олон хүнтэй газарт дуртай. Тэр хүүхнүүдийн эрэлд гарахдаа нэг шөнийг өнгөрүүлэх бүсгүй хайдаггүй. Зүгээр л шинэ мэдрэмж, шинэ хүмүүсийг хүсдэг. Тэгээд нэг л өдөр тайвширч, илүү тгтвортой харилцааг хайж эхэлдэг. Та ихрийн ордны эрийг татахыг хүсвэл өөдрөг байх хэрэгтэй. Гэвч түүнд татагдаж байгаагаа нэг их харуулаад хэрэггүй. Жаахан дүрсгүй зан, сээтэгнүүр инээмсэглэл байхад илүүдэхгүй. Түүнийг ходоодоор нь татахыг оролдох нь нэг их амжилтанд хүрэхгүй. Уулзалт бүртээ өөр өөр мэдрэмжийг төрүүл. Түүнд өөрийн дотоод сэтгэл, бодлоо уншуулж болохгүй.

Мэлхий
Сайхан сэтгэлтэй, эелдэг бага зэрэг хуучинсаг үзэлтэй эр. Түүнд дурлах амархан боловч хайрлах амаргүй. Хааяө ааш зан нь огцом өөрчлөгддөг. Түүнд өөрийгөө хэр итгэл даахуйц, үнэнч эмэгтэй болохыг батлаж харуулах хэрэгтэй. Үзэсгэлэнтэй, өөрт нь дулаахан дотно мэдрэмж төрүлдэг бүсгүйчүүдэд дуртай. Тэр их алсын хараатай хүн. Түүнтэй сайхан амьдралын талаархи төсөөллөө ярьж, түүний ойр дотных нь хүмүүстэй танилцаарай. Ялангуяа ээж нь түүний хувьд маш эрхэм хүн. Түүнд хардуулах гэж хичээх хэрэггүй, байдал буруудаж магадгүй.

Арслан
Арслангийн ордны эр хайр дурлалаас эрч хүч авдаг. Хэрэв тэр таныг амьдралынхаа ханиар сонгосон бол яг л сахиусан тэнгэрт хандаж байгаатай адилаар таныг эрхлүүлж, жаргаана. Тэр их эелдэг, мэлрэмтгий ба хайртай бүсгүйдээ бэлэг авч өгч, баярлуулах дуртай. Та түүнийг гадаад төрхөөрөө татах нь хамгийн найдвартай арга. Хувцас загьарын хувьд мэдрэмжтэй, гайхширал төрүүлэхүйц байгаарай. Түүн шиг эртэй урьд нь хэзээ ч учирч байгаагүй гэж хэл. Тэр анхаарлын төвд байх дуртай. Цээж, эсвэл ар нуруун дээр нь, өөрөөр хэлвэл зүрхэнд нь ойр газар гараа тавь. Та үнэхээр л түүнийг өөрин болгохыг хүсч байвал жингээ нэмж, хямд хувцаслаж, өөрөөсөө хоол тамхины үнэр ханхлуулж болохгүй.

Охин
Ичимхий, даруухан охины ордныхон романтик гэхээсээ илүү ухаалаг, мэдрэмтгий гэхээсээ илүү тооцоотой. Түүний цензурь өндөр. Тэр хэт их дурлахаас битүүхэндээ айдаг, ажлыг гэр бүлээс чухалд тавих хандлагатай. Гэвч өөрт тохирсон эмэгтэйтэй учирсан үедээ зүрхнийхээ гүн дэх жаахан хүүхдийг ил гаргадаг. Түүний сэтгэлийг татахын тулд та олон удаа түрүүлж хөдлөх хэрэгт гарна. Түүнд тактиктай ханд. Сонирхдог сэдвийг нь олж мэдээд түүнийх нь талаар жаахан ч атугай судла. Болзоондоо бүү хоцор. Хэт их залдгай хувцаслалт, нүүр будалтыг тэд таашаадаггүй. Тэр гэрлэлтэнд маш чухал ач холбогдол өгдөг.Санхүүгийн хувьд биеэ даасан байдлыг нь харгалзаж эхнэрээ сонгоно. Түүний хажууд байхад асар их тайтгарал, аюулгүй байдлыг мэдэрнэ.

Жинлүүр
Тэр их мэдрэмжтэй хувцасладаг, хэлбэр агуулгын хувьд гоо үзэмж түүнд чухал. Үнэнч гэдэг үг түүнийг илэрхийлэхгүй. Учир нь түүний сул тал бол эмэгтэйчүүд. Их амархан дурладаг ба дурласан эмэгтэйдээ татгалзаж чаддаггүй гэмтэй. Элегант байдал түүний зүрхний хаалгыг нээх эхний түлхүүр. Чанартай, тансаг хэрэглээг илүүд үздэг гэдгээ харуул. Түүнтэй муудалцах үедээ хэзээ ч битгий чанга дуугар. Тэр огт буддаггүй, үсээ арчилдаггүй эмэгтэйг өөртөө арчаагүй гэж боддог. Тиймээс аль болох сайхан харагд.

Хилэнц
Та хилэнцийн ордны эрийг уургалахыг хүсч байвал түүний төрөлхийн араншинг эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Түүнийг татах арга бол нууцлагдмал байдал. Хамгийн дур булаам харагдаж байгаа үедээ нүд лүү нь эгцэлж хараад тачаангуй, ямар нэг зүйл өгүүлэх маягаар инээмсэглэ. Тэр ялагдах дургүй. Дурлалт бүсгүйнхээ хойноос ялтлаа хөөцөлддөг учир түүнд ялагдаж болохгүй. Үргэлж түлхэж, татаж, түлхэж татах зарчмыг баримтал. Нэг мөсн түлхэж, нэг мөсөн татаж болохгүй. Тэр маш хардамтгай. Өөр эр рүү шагайх ч хэрэггүй.

Нум
Тэр бол амьдралын эрч хүчээр дүүрэн нэгэн. Мятрашгүй өөдрөг адал явдал, шинийг эрэлхийлэгч. Тэр туршлагатай эмэгтэйд дуртай. Тэр өөртэйгөө адилхан хөгжилтэй, цовоо эмэгтэйчүүдэд дуртай. Мөн тэр өөрийнхөө тухай бусдад хүүрнэн өгүүлэх, магтуулах дуртай тул түүнээс асуулт асууж, сонирхдог сэдвээр нь ярилц. Эрх чөлөөг мэдрүүлж, хардалтаас зайлсхий. Түүний хувьд нөхөрлөл нь их чухал тул найзуудыг нь хүндэл. Хүсэл зорилгыг нь дэмжиж сайшаа. Мөн сексийн мэдрэмж ихтэй бүсгүйчүүдэд татагдана.

Матар
Тэр их сайн аав, хөдөлмөрч ажилтан. Гэвч тэр хэт биеэ даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэйчүүдээс эмээдэг хуучинсаг үзэлтэй нэгэн. Тэр ханьдаа үнэнч байж чадна. Учир нь "Дэргэд нь хүн байсаар байхад, яагаад өөр хүүхэн сонирхоно гэж?" хэмээн боддог. Түүнд хайр халамж, анхаарлыг дээд зэргээр тавьж өөрийг нь үнэтэй эрхэм хүн болохыг мэдрүүл. Гэвч хэт их магтах хэрэггүй. Карьер бол түүний хувьд номер нэг учир түүний зорилгыг хүндэлвэл тэр таны үнэнч, буурь суурьтай хань байх болно.

Хумх
Тэр их сайхан сэтгэлтэй, эмзэг нэгэн. Тэр дулаахан харц, ухаалаг байдлаараа бүсгүйчүүдийг татах увдистай. Тэр өөрийн гэсэн үзэл бодолтой, сониуй боловч албадлагыг үзэн яддаг. Маш биеэ даасан учир уламжлалт хуучинсаг бодолтнуудтай санал нийлдэггүй. Тэр хайртдаа хэзээ ч баглаа цэцэг барихгүй байж мэдэхээр хүн. Түүнтэй зүгээр л эелдгээр ярилц, бусдаас хэт онцгойлсон харьцаа түүнийг татах зэвсэг биш. Мөн өөр бүсгүй рүү харц чулуудахад нь ч уурлах хэрэггүй. Эрэгтэй хүнд байх л асуудал гэж боддог учир таны уурласан шалтгааныг хөгийн гэж бодно. Түүний хувьд хамтрагч нь яг л сайн найз адил байдаг. Түүнд үргэлж үнэнээ хэл. Өнгөц дээрээ таньтай тийм ч их гүн гүнзгий харьцаатай биш мэт боловч сэтгэлийнхээ гүнд таны талаар дотно төсөөлөлтэй болсон байдаг.

Загас
Тэр таныг нэг зэрэг гайхшруулж, уурлуулж, хайрлаж мэдэхээр хүн. Тэр нууцлагдмал, өөрийнх нь зүрхний цоожийг хэн нэгэн ирж мултлахыг хүлээж, нэг ч үг хэлээгүй мөртлөө түүнийг ойлгохыг шаарддаг. Та түүнд түс тас асуулт тавьж болохгүй. Хариулт нь нэг их таатай байхгүй. Загасны ордны эрчүүдийг асуулт тавилгүйгээр ойлгож сурах хэрэгтэй. Тэр өөртэйгөө адил нууцлагдмал эмэгтэйд татагддаг. Түүний ирээдүй барьцгүй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино