2010/10/27

Хэрхэн уучлалт гуйж сурах вэ?

Та өөрийнхөө бурууг хүлээхийг хүсдэггүй байх л даа. Гэвч зөрүүдлээд та хоёрын харилцаа дордоно уу гэхээс дээрдэхгүй нь лав.
Та доорхи зөвлөгөөг даган, ухаалгаар уучлалт гуйж сураарай.

1.Найзаасаа уучлалт гуйх
Та найзыгаа ямар нэг байдлаар гомдоосон бол нөхөрлөлөө сүйдэхээс өмнө эхэлж уучлалт гуйгаарай. Бүсгүйчүүд бид эмзэг учраас гомдлоо дотроо тээсээр, бие биенээсээ хөндийрөх нь элбэг. Буруугаа хүлээчихвэл таны нэр төр унана хэмээн битгий бод. Түүний таныг урьд нь адилхан гомдоож байсныг бодон бодон, тунирхах нь мунхаг үйлдэл юм шүү. Та ч бас түүнийг үүнээс өмнө олон удаа уурлуулж байсан байх. Учир нь хэн ч төгс найз, төгс хүн байж чаддаггүй.
Уучлаарай гэдэг үгийг хэллээ гээд таниас юу ч унахгүй гэдгийг санагтун.
"Ойрын үед хоёулаа нэг л хөндийрчихжээ" гэсэн үгээр эхлүүлж болно. Дараа нь өөрийнхөө буруу үйлдлийг ухаарснаа ойлгуул. "Буцаад байдал урьдных шигээ болно гэдэгт итгэж байна шүү." гэсэн утга бүхий үгээр төгсгөж болох юм. Гар утас, мессеж, эсвэл и-мэйлээр биш өөрийн биеэр уулзаад учирлах нь хамгийн зөв. Бие биенийхээ царайг харвал ойлголцоход илүү амар байх болно.

2.Даргаасаа уучлалт гуйх
Ямар нэг чухал ажлыг орхигдуулсан эсвэл мартсан үедээ "Би яагаад ийм тэнэг үйлдэл хийчихэв ээ?" хэмээн өөрийгөө хүнд стресст оруулах хэрэггүй. Бүх хүн алдаа гаргадаг. Мөн та өөрийгөө бусад үед ямар харицлагатай сайн ажилтан байснаа мэдэж байгаа. Өөрөө өөрийгөө "чичлэх" тусам танд даргатайгаа учир зүйгээ олж, бодлоо зөв илэрхийлэхэд төвөгтэй болно.
Дарга дээрээ очоод таньд 5 минутын зав гаргахыг хүс. Өөдрөг зүйл ярьж байгаад, дараа нь өөрийнхөө бурууг хэлчихээд, буцаад өөдрөг сэдэв лүү орох зарчмыг баримтлаарай. Гол нь тайван, ямар нэг сандарсан, айсан шинж гаргаж болохгүй.
Жишээ нь: Ойрд ажил гайгүй байгаа шүү. Хэд хэдэн компаниутай хамтран ажиллахаар болсон. Би ч гэсэн нилээд дасч байгаа. Гэхдээ миний буруугаас нэг асуудал гарчихлаа. /Болсон явдлыг ярина/ Намайг уучлаарай. Би дахиж ийм алдаа гаргахгүй. Гарсан үр дагаврынх нь хариуцлагыг би үүрнэ. Хүсвэл илүү цагаар ажилласан ч болно.
Жич: Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэт ил гаргасан үгс хэрэглэхээс зайлсхий. Дарга тань таньд итгэл алдарчихаж магадгүй. Харин алдаагаа зөвөөр ойлгож, ухаалгаар уучлалт гуйвал таныг хүндлэх болно.
Таныг ингэж хэлсний дараа таны өөдөөс гаргах зан авирыг нь хүлээж ав. Хүн хүний араншин өөр учраас яаж ч хатуурхаж магадгүй. Гэвч ухаалаг дарга нэг их уцаарлаад байхгүй л болов уу.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино