2010/10/27

Хайр уу? Ажил уу?

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрийн дурлалын түүхийг та нарт түүх болгон сонордуулах гэсэн юм.

Энэ бүхэн анх 12-р сард эхэлсэн юм. Манай сургуулийн шинэ жил болох гээд хэдхэн хоног үлдчихсэн байлаа. Тэр үед манай сургуулийн 10 ба 11-р ангиуд хамт тэмдэглэж, хос хосоороо орох болзолтой байсан юм л даа. Тэгээд л хүүхдүүд бие биенээ урьж байхад, тэр маань над дээр ирээд хамт бүжгэнд орохыг урьснаар бүх юм эхэлсэн юм.
Би ч зөвшөөрч байж билээ. Хэд хоногийн дараа хүсэн хүлээсэн шинэ жил маань болж би даашинз, тэр пиджак өмссөн байсан. Бид хоёр тэгэхэд анх хөтлөлцсөн юм даа. Бүх хүүхдүүд орсны дараа охид хөвгүүдээр нь ялгаж суулгаад, цагаан бүжиг эхлүүллээ. Хөгжим ч явж, охид бүгд хос хөвгүүдээ урилаа. Гэтэл түүнийг минь хэд хэдэн охид зэрэг урьж, тэдний нэгтэй нь тэр бүжиглэсэн. Харин би ангийнхаа хамгийн өндөр хөвгүүнийг уриад бүжиглэж байтал, тэр маань бид хоёр дээр ирээд, намайг хамт бүжиглэхийг урвсан. Бид хоёрын анхны бүжиг тэр байсан. Тэр бүжиглэж байхдаа миний хөлөн дээр зөндөө гишгэсэн дээ. Намайг "Ёооё" гэж орилоход Уучлаарай гэж байн байн хэлж байсан нь их өхөөрдөм харагдаж билээ. Бүжиг дуусахад хүүхдүүд бүгд хамаагүй сууцгаасан. Харин тэр миний дэргэд суугад, надтай юм ярихдаа бүр таг намайг ширчихээд байсан. Хүүхдүүд тайзан дээр олон урлагийн номер үзүүлээд, дараа нь дахиад бүжиглэж, баярын арга хэмжээ нилээн удсан даа. Баяр дуусч анги ангидаа орохоор явж байтал тэр миний гарнаас хойш нь татаж, буцаж ороод надад нэг захиа атгуулчихаад гүйгээд явчихсан. Тэр захиаy дээр бичсэн шүлэгнүүд миний сэтгэлийг их л хөдөлгөж байсансан. Тэгээд захиагаа бариад ангидаа орж найрлаж суусаар орой болгосон. Бүгд тарж би найзуудтайгаа гадуур зугаалж явсаар орой гэртээ харихад тэр манай гэрийн гадаа намайг хүлээгээд хөлдөж үхэх нь холгүй сууж байсан. Тэгээд би түүнд ороолтоо өгөөд, юу хийж байгаа юм гэж асуухад тэр намайг хүлээгээд сууж байсан юм, ямар орой ирдэг юм бэ? гээд л учиргүй загнаж билээ. Тэгээд тэр надаас уулзаж байж болох уу гэж асуухад би түүнд зөвшөөрсөн хариулт өгсөн. Тэгчихээд одоо харь даа гэж хэлэхэд минь Би чамд хайртай гэж хэлчихээлд л гүйгээд алга болчихсон. Тэр өдөр миний сэтгэл их хөдөлж, түүнээс хойш бид хоёр уулздаг болсон. Харин тэр сургуулиа төгсөөд, гадаад явж сурахаар болсон юм. Тэр надад хайртай гэж хэлчихээд, онгоцондоо суугаад Лондон хотыг зорисон. Харин би сурч сурч төгсөөд Орос явж, Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн. Түүнийхээ дараа Лондон луу түүн дээрээ очтол тэр минь их л баярлаж билээ. Тэр өнгөрсөн 5 жилийн хугацаанд их олон бүсгүйчүүдтэй уирчтай явснаа өөрөө надад хэлээд уучлалт гуйсан. Гэхдээ би ганцхан чамд л хайртай, би чамаас салмааргүй байна хоёулаа буцаад нийлье гээд л. Гэвч түүнд миний ажил таалагдаагүй. Учир нь би бүхээгийн ажилтан, харин тэр намайг тэтгэх чадвартай сайн ажилтай даа. Би ажлаасаа татгалза уу, түүнээс татгалзах уу? Би түүнд хайртай л даа, гэвч би ажилдаа ч бас хайртай. Би яах вэ?
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино