2010/10/23

Гадил жимс тураах шидтэй

BY ZAYAZ2
Жингээ хасмаар байгаа боловч дасгал хийж хоолны дэглэм барих хэцүү байгаа биз? Хоолны дэглэмдээ түүртэж, дундаас нь хаясаар л байна уу? Тэгвэл барихад амар бөгөөд үр дүнтэй "бананы хоолны дэглэм"-ийг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байна.

Энэ дэглэмийг японы судлаачид удаан хугацаагаар судлан гаргасан бөгөөд маш энгийн, мөрдөхөд хялбар аж. Гадил нь таргалуулдаг жимсний нэгд зүй ёсоор тооцогддог учир бүсгүйчүүд маш их гайхаж байгаа нь тодорхой. Гэтэл "таргалуулдаг" жимс мань дотороо хоол боловсруулах, шингээх процессийг хурдасгадаг "энзим" ихээр агуудаг бөгөөд ингэснээр бодисийн солилцоог түргэсгэж тураадаг байна. Гадилд агуулагддаг цардуул нь цадсан мэт мэдрэмж түрүүлж их идэхгүй байхад тустайгаас гадна биеийн өөх тос шатаах явцыг хурдасгадаг бөгөөд устай хамт хэрэглснээр гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж та бидэнд гоо сайханг бэлэглэдэг байна.


1. Та өглөөний цайндаа бүлээн цэвэр ус, 1-4 ширхэг гадил идэх хэрэгтэй. Харин цадталаа идэж болохгүй гэдгийг анхаараарай. Өлсөхгүй, гэхдээ цадахгүй гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Танs ходоодны 7\10 дүүрэн байгад л хангалттай. Хэрэв танд байнга гадил идэх нь хэцүү байгаа бол өглөө өлөн дээрээ 1 ширхэг гадил идээд 20-30 мин дараа ердийн өглөөний цайгаа ууж болно.

2. Өдөр, оройн хоолондоо юу ч идэж болох бөгөөд харин 18 биш юмаа гэхэд 20н цагаас өмнө оройн хоолоо идээрэй. Хоолны дараа шууд десерт, амттан идэхийг хориглоно.

3. Хоол идэх үедээ зөвхөн бүлээн ус л бага багаар залгилан уугаарай. Хэрэв усыг нэг доор нь амруугаа цутгавал ус уусны хэрэг ерөөсөө гарахгүй гэдгийг санаарай. Хоол идэхээс бусад үед цай, кофе гэх мэт бага калоритой шингэн зүйл ууж болох ч ус уусан нь илүү үр дүнтэй. Харин сүүтэй унд уухгүй байх ёстой.

4. Шоколад, печенье зэргийг 15н цагаас өмнө идэж болно. Харин зайрмаг, чипс огт идэхгүй байсан нь дээр.

5. Оройн хоолны дараа өлсөөд байвал жимс идээрэй.

6. Аль болох эрт унтахыг хичээгээрэй. Оройн хоол идсэнээс ядаж 4 цагийн дараа унтах хэрэгтэй. 12 цагаас өмнө унтаж байх нь хамгийн тустай

7. Дасгал хийх шаардлагатай ч өөртөө их ачаалал өгөх хэрэггүй.

За ингээд л болох нь тэр. Амархан байгаа биз? Маргааш өглөөнөөс эхлээд дэглэмээ бариарай. Хүний бие физиологоос шалтгаалаад дэглэмийн үр дүн өөр өөр. Гэвч эмэгтэй хүн энэ дэглэмийг баримталвал дунджаар 28 хоногт 7 кг турах боломжтой.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино