
Тэр болгонд нь бүсгүйчүүд бид тэдний хэлийг хөрвүүлэн ойлгож чаддаггүй. Доорх үгсийг эрчүүд ихэвчлэн өөр утга санааг агуулж хэлдэг аж.
- Би зүгээр ээ-Зүгээр биш байгаа ч одоохондоо энэ талаар ярилцмааргүй байна.
- Би бараг л ганц бие гэж хэлж болно-Надад найз охин байгаа ч, чи надад таалагдаж байна.
- За за, тийм дээ, чиний зөв байх-Би чамтай санал нийлэхгүй байгаа ч, маргалдмааргүй байна.
- Чи яагаад ийм сүржигнээд байгаа юм бэ?-Чи яагаад галзуу эмэгтэй шиг аашлаад байгаа юм?
- Би охидоор зугаагаа гаргадаггүй-Би охидоор тоглодог, гэхдээ чамаар тоглохыг хүсэхгүй байна.
- Чи бол гайхалтай сайн найз-Би чамайг эмэгтэй хүний үүднээс харж байгаагүй.
- Би чамайг ингэтлээ уурлана гэж бодоогүй-Би чамайг жаахан уурлана гэж бодож байсан болохоор л хэлээд хэрэггүй гэж бодсон юм.
- Би чамд хайртай /орон дотроо/-Чамтай секс хийхэд гайхалтай байлаа.
- Би чам шиг эмэгтэйтэй учирч байсангүй-Чамайг яаж өөртөө дурлуулах вэ?
- Би өмнөх найз бүсгүйгээ мартаж чадаагүй л байна-Би олон бүсгүйтэй уулзаж, бүтэлгүй дурлалаа мартахыг хичээж байна
- Чиний найз бүсгүй их хөөрхөн юм!-Чамтай учраагүй бол найзыг чинь найрах байлаа.
- Яараад яах вэ дээ тийм биз дээ-Чамайг найз бүсгүйгээ болгох эсэхээ шийдэж чадахгүй л байна.
- Энэ үдшийг ингээд л дуусгачихмааргүй байна. Өөр нэг газар орж юм уух уу?-Нялуунаас шулуун нь дээр. Энэ шөнийг надтай өнгөрөөгөөч.
- Энэ талаар дараа ярилцъя тэгэх үү?-Энэ талаар би дахиж дурсмааргүй байна.
- Тэр залуу чиний сайн найз бололтой-Та хоёрын хооронд ямар нэг юм болж байсан уу?
- Манай гэрийнхэн чамайг асуугаад байна лээ-Бид хоёр үнэхээр сайхан хосууд болжээ.
- Түүнд яагаад охид унаж тусаад байдгийг би ойлгодоггүй-Би түүнд атаархдаг. Одоо намайг тайвшруулаарай.
- Чи өмнөх найз залуутайгаа хэр удсан бэ?-Чи хэр тогтвортой эмэгтэй вэ?
- Хоёулаа төлбөрийг нь хуваагаад төлчих үү?-Би чамд дурлаагүй.
- Чи манай найзуудад их таалагдсан-Би чамд хайртай болж болох л юм.
- Надад найз бүсгүйтэй болох сонирхол алга-Би зүгээр л чамтай нэг шөнийг өнгөрөөмөөр байна.
- Би тэгж хэлэх гээгүй-Чи миний үгийг зөв ойлгосон. Гэвч чамайг уурлаад байгаа болохоор хэлээгүй нь дээр байж гэж бодсон юм.
- Нэг их сүртэй юм биш ээ-Сүртэй юм мөн хэдий ч чамайг үүнд хутгамааргүй байна.