2010/10/18

Сексийн харилцаанд тустай дасгалууд

Сексээс таашаал авахад зөвхөн сэтгэл санаа төдийгүй бидэнд тэр бүр мэдрэгдээд, анзаарагдаад байдаггүй олон жижиг дотоод булчингууд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.


Дасгал 1.
Ахар сүүл, умдагны булчин
Энэ гурван булчин нь гама хэлбэртэй бөгөөд өгзөг үтрээг тойрон оршдог умдагны хойноос урагш ясны хэсэгт байрладаг. Дур ханалтын үед энэ гурван булчин нь хоорондоо үе үе шүргэлцэх бөгөөд энэхүү булчингууд хэдий чинээ чанга байх тусам та төдий чинээ илүү өндөр мэдрэмжтэй байх болно. Энэ булчингууд нь сайн хөгжсөн байвал энэ хавьд ирэх цусны эргэлт сайжирч, эмэгтэй хүний мэдрэмж улам илүү болно.
Хэрхэн хийх вэ?
Кегелийн дасгал гэж нэрлэгдсэн булчин суллах дасгалыг сурвал дур ханалтанд сайнаар нөлөөлнө. /http://www.nar.mn/modules.php?name=News&file=article&sid=4784/ Дасгалыг сурахын тулд өөрийгөө хөнгөнөөр бие засаж байна гэж төсөөлөн үзэх хэрэгтэй ба эхний үед эдгээр булчинг сайтар мэдрэхийн тулд бие засах өрөөнд хийсэн нь дээр. Өгзөгний булчинг сайтар сулласны дараа булчингаа гурав тоолонгоо аажмаар чангалж, суллах дасгалыг 25 - 30 удаа хийгээрэй.
Энэ дасгалын өөр нэг хувилбар нь булчингаа түргэн түргэн суллаж чангалах явдал юм. Тогтмол эрчимтэй хийвэл хурд аяндаа нэмэгдэх болно. Хэрэгтэй булчингаа сайтар дасгалжуулахын тулд 2-3 удаа суугаа, хэвтээ, дөрвөн хөллөж зэрэг янз бүрийн байрлалд хийж болно.

Дасгал 2
Үтрээний булчин
Үтрээ нь лийр хэлбэртэй булчинлаг эрхтэн юм. Сексопатологичдын үзэж байгаагаар үтрээ хэдий чинээ сайн агшина төдий чинээ дур ханалтыг сайн мэдэрнэ. Сексийн үед үтрээгээ хянаж чаддаг болсноор “сохор хүүдийгээ” /үтрээний хамгийн гүнд байрласан/ эр хүнд бүрэн нээж өгөх болно. Олон эмэгтэйчүүдийн “сохор хүүдий “ нь их мэдрэмтгий бөгөөд дур тавилтанд маш чухал нөлөөтэй.
Хэрхэн хийх вэ?
Үтрээний булчингаа сайн мэдрэхийн тулд дээш харан хэвтээд хөлөө өргө. Хөлөө буулгах үед үтрээнээс гарах агаарыг мэдрэх хэрэгтэй. /Та өөрийгөө үүгээрээ амьсгалж байна гэж бод./ Ачаалал өгч суллах нь “сохор хүүдийг” хурьцлын үед бүрэн нээж өгдөг. Энэ дасгалыг өдөрт 10 удаа хийх хэрэгтэй. Хөгжүүлсэн булчин нь цэгэн дээрх цусны эргэлтийг сайжруулж сексийн таашаал амтлуулах болно.

Дасгал 3.
Өрц
Зөв амьсгалж сурах нь дур тачаалыг өдөөх нэг чухал үндэс. Хэрэв та амьсгалаа түгжих юм бол сексээс ямар ч таашаал авч чадахгүй. Бид хурьцлын үед, дур тавилтын үед өөрийн мэдэлгүй амьсгалын дасгалаар хичээллэж байдаг. Сэрэл хөдөлж эхлэнгүүт өөрийн амьсгалын давхцлыг өөрчилж чаддаг болох хэрэгтэй.
Хэрхэн хийх вэ?
Өрц нь нүдэнд үл харагдахуйц газар байрладаг. Гүнзгий амьсгаа авах нь өрцийг хөгжүүлэх сайн дасгал юм. Нуруугаараа газар хэвтэн нэг гараа гэдсэн дээрээ тавина. Зөөлнөөр амьсгаа аваад өрцөө мэдрэнгүүт амьсгалаа аажмаар гаргана. Энэ үед гэдсэн дээрх гараа дээшлүүлж доошлуулж байх хэрэгтэй. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтсаны дараа ердийнөөр амьсгал авах хэрэгтэй.

Дасгал 4 ба 5.
Гэдэс бэлхүүсний дасгал
Гэдэс, бэлхүүс, өгзөгний булчингаа сайтар чангалж сурах нь таашаал авах хамгийн сайн нөхцөл болдог. Та дээш харан хөлөө нугалан өргөн хэвтэхэд үтрээний багтаамж багасч өгдөг. Та хэрэв энэ байрлалаасаа залуу руугаа түлхэх хөдөлгөөн хийж өгвөл үтрээний урд хана түүний шодойтой шүргэлцэж, улмаар түүнийг G цэгийг тань олоход тусална.
Хэрхэн хийх вэ?
Аарцаг нурууны булчингаа суллаж өгөхийн тулд дараах дасгалыг хийнэ. Эдгээр нь иж бүрэн дасгал учраас бүгдийг хамтад нь хийх хэрэгтэй.
Эхний дасгалыг хийхэд танд өндөр сандал хэрэгтэй. Арын суудал нь таны нуруунд яг таарсан байх ёстой. Хоёр гараа өргөөд өөр лүүгээ татна. Таны гэдэс нурууны булчин суларч, амьсгаа чинь гүнзгий болохыг мэдрэнэ. Та бөмбөлөг үлээж буй мэт хөдөлгөөнийг хийнэ. Биеэ бүрэн сулласны дараа таны гэдэс гүрвэлзэж байгааг мэдрэх болно,
Хоёрдугаар дасгал нь хөлөө мөрний хэмжээний зайтай, өлмийгөө үл мэдэг дотогш гишгэн зогс. Шал руу бөхийж өвдгөөрөө тойрох хөдөлгөөн хийнэ. Дасгалыг таван минутын турш хөл чинь үл мэдэг чилэх хүртэл хийнэ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино