2010/10/18

Эрчүүдийг тэврэлтээр нь шинжихүй

Body Language-буюу биеийн хэлэмжээр тухайн хүний бодол санааг мэдэж болдог. Заяаз урьд нь та бүхэндээ эрчүүдийн гарын хөдөлгөөний "хөрвүүлгийг" хүргэж байсан. Харин энэ удаад хайртынхаа тэврэлтээр бодлыг нь олж мэдээрэй.



1.Чимээгүйхэн хүрч ирээд, араас тань тэврэх
Тэр танд өнөөх "шидэт 3 үг"-ийг хараахан хэлээгүй ч байж болно. Гэвч ихэвчлэн дурласан эрчүүд ингэж тэвэрдэг аж. Энэ тэврэлт хосуудын хэн хэнд нь дотно, халамжтай мэдрэмж төрүүлдэг. Үүнийг эрчүүдийн бүсгүйгээ нөмөр нөөлгөндөө байлгахыг хүссэн төрөлхийн совингоор ч тайлбарлаж болох юм.
Гэвч нөгөө талаар тэр үргэлж таныг араас тань тэврэх гээд байдаг бол эмээж байгаагийн шинж юм. Тэр дотроо илүү дотносохыг хүсдэг боловч, таныг өөртөө хайртай биш байх вий хэмээн эмээснээсээ болоод урдаас тань тэврэхээс зүрхшээдэг байж мэднэ.


2. Нурууг тань илэх
Тэр таны нурууг зөөлөн гэгч нь илж байна уу? Тэгвэл таны төлөө багагүй л санаа тавьж явдгийн шинж ажээ. Нуруу бол биеийн их эмзэг хэсгүүдийн нэг. Тэр таныг хамгаалахыг хүсч байна.
Мөн энэ үйлдэл хосуудыг халуухан сексд ч хүргэж болох юм. Ялангуя нурууны хотойдог хэсэг бол сэрэл хөдөлгөгч мэдрэмтгий бүсүүдийн нэг.
Нөгөөтэйгүүр эрчүүдэд эмэгтэй хүний анхаарал халамж дутагдсан үед бүсгүйнхээ нурууг илдэг.


3. Зөөлөн цохих
Тэр таныг тэвэрч байхдаа нурууг тань алгаараа зөөлөн зөөлөн цохиж байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
Нэгт: Энэ үйлдэл олон дахин давтагдсан бол юуны түрүүнд сайны дохио биш. Түүний сэтгэлд та тийм ч том байр суурийг эзлээгүй бололтой. Өөрөөр хэлвэл тэр танд хараахан дурлаагүй байна гэсэн үг. Эрчүүд найзуудыгаа тэврэхдээ ихэвчлэн гараараа цохидог.
Хоёрт: Гэвч та сэтгэлээр бүү уна. Хэрэв байнга биш нэг хоёр удаа л тэр алгаараа нурууг тань цохисон бол анхаарал нь өөр газар байсан байж мэднэ. Кино үзэж, эсвэл компьютер тоглоом тоглож, бичиг цаасаа янзлаж байхдаа ингэсэн бол санаа зовох зүйлгүй.
Түүнээс гадна тэр таныг сандарч байгааг мэдвэл тайвшруулах зорилгоор ингэдэг.


4. Бүсэлхийгээр тэврээд, бие лүүгээ татах
Бүсгүй минь тэр таныг хүсч байна! Эрчүүд эмэгтэйнхээ бүсэлхийнээс доогуурх хэсэгийг өөрийнхтэйгөө ойртуулснаараа сексийн хүсэл сонирхлоо илэрхийлдэг.
Мөн тэр духаа таныхд нааж байвал өөрйигөө танд бүрэн ойлгуулахыг хүсч буйн шинж гэнэ шүү.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино