2010/10/08

Та болзоон дээр биеэ хэрхэн авч явдаг вэ?

Эрчүүд хэт хялбар эсвэл хэт төвөгтэй эмэгтэйчүүдтэй болзох тун дургүй. Та болзооны үеэр биеэ хэрхэн явч явдаг талаар доорх сонжоо өгүүлэх болно.

1. Та сайн найздаа болзоон дээр биеэ яаж авч явах талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
а. Залуугийнхаа хэлснээр нь л хий. Хоолонд орно уу, кино үзнэ үү, хамаагүй.-1 оноо
б. Та хоёрын хоёулангийн хийж үзээгүй зүйлийг туршиж үз. Цанаар гулгах, гольф тоглох гэх мэт.-3 оноо
в. Хамгийн тансаг ресторанд хоол идмээр байгаагаа түүнд сэм ойлгуул.-5 оноо

2. Хоёр дахь болзон дээр та хоёрын харьцаа хэр гүнзгийрдэг вэ?
а. Түүнийг үнсээд л явуулна. Хэр их тэсэхийг нь харъя.-5 оноо
б. Хүсээгүй байсан ч, түүнийг гуйвал цуг шөнийг өнгөрүүлж мэдэх л хүн.-1 оноо
в. Тэр надад таалагдвал хөнжилд уриалан дуудна. Гэвч энэ нь цөөн тохиолдол.-3 оноо

3. Таныг болзоонд урихдаа, хэд хоногийн өмнө утасдаж хэлэх ёстой вэ?
а. Уулзахаасаа 2, 3 цагийн өмнө-1 оноо
б. 2,3 хоногийн өмнө-3 оноо
в. Наад зах нь долоо хоногийн өмнө-5 оноо

4. Таны ажлын түнш таныг нэгэн найзтайгаа зуучилж танилцуулсан боловч, танд тэр нэг их таалагдсангүй. Энэ үед?

а. Чи миний стиль биш. Миний цензурьт таарахгүй гэж хэлээд явна.-5 оноо
б. Нээлттэй байж, их юм бодохгүй. Гэвч түүнтэй шаардлагагүй бол дахин уулзахгүй.-3 оноо
в. Хүлээж авна. Ажлын түнш маань намайг муу хүнтэй танилцуулаагүй л байж таараа.-1 оноо

5. Та болзоондоо юу өмсдөг вэ?

а. Түүнд таалагдана гэж бодсон хувцсаа.-1 оноо
б. Энгийн хэрнээ дэгжин цамц, жинсэн өмдтэй.-3 оноо
в. Богино бошинз, өсгийтэй гутал.-5 оноо

6. Амжилттай өрнөсөн анхны болзооны төгсгөлд тэр таньтай дахиж уулзах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Та...?
а. Өөрийнхөө утасны дугаар, и-мейл хаягаа шулуухан бичиж өгнө.-1 оноо
б. Чамтай уулзаж амжих болов уу даа? Гэхдээ яахав залгаарай гэж хэлнэ.-5 оноо
в. Тэгэлгүй яахав. Өнөө орой их хөгжилтэй байлаа гэж хэлнэ.-3 оноо

7. Та болзоон дээрээ түүнтэй цуг кино үзмээр байлаа. Гэтэл тэр оронд нь сагсны тэмцээн үзэхийг санал болговол...?

а. Түүнд л сайхан байх юм юу ч хийсэн яах вэ дээ.-1 оноо
б. Тэр миний хүссэнээр л хийх ёстой. Уурлаж, тунирхана.-5 оноо
в. Зөвшөөрнө, гэвч дараагийн болзоон дээр заавал кино үзэх тухай сэм цухуйлгана.-3 оноо

Хариу
Хэт их чармайдаг бүсгүй /7-16 оноо/
Болзооны турш таны бие сэтгэлийг түүнд хэрхэн таалагдах тухай бодол эзэлдэг. Түүнд таалагдах төрлийн хувцсыг л өмсөж, түүнд таалагдах сэдвээр ярилцдаг. Ямар нэг үйлдэл хийх бүртээ "Түүнд таалагдахгүй байвал яана?" гэсэн айдсаасаа болоод өөрийнхөө сонголтоос татгалзах явдал танд олон гардаг. Та түүнтэй болзоонд явахын тулд ажлаа таслахаас буцахгүй. Болзож байгаа залуугаасаа ямар нэг юм шаардвал таниас зугтаана гэсэн бодолтой явдаг. Та өөрийнхөө хүслийг түүнд жаахан ч гэсэн мэдрүүлж сурах хэрэгтэй. Өөртөө таалагддаг зүйлсийг хийхийг санал болгож, биед эвтэйхэн хувцсаа л өмс. Өөрийнхөөрөө байгаа эмэгтэй л хамгийн сайхан.

Болзооны эрлэг /17-29 оноо/
Бүсгүй минь, та яаж болзохоо мэддэг эмэгтэй юм. Өөрийнхөө ч, түүний ч хүслийг харгалзахаа мартдаггүй ба болзоог сонирхолтой, мартагдашгүй өнгөрүүлэх аргыг олж чаддаг. Таны нээлттэй, эелдэг зан эрчүүдийг татдаг. Та өөрийн хүсэл сонирхлыг эрчүүдэд сэм илтгэж чаддаг. Тиймээс ч эрчүүд танд таалагдахын тулд юу хийх ёстойгоо ойлгож, хүслийг тань биелүүлж эхэлдэг.

Шаардангуй эмэгтэй /29-35 оноо/
Та эрчүүдээс хэт их юм шаарддаг бүсгүй юм. Таны сэтгэлийг татах гэдэг яг л төмөр цоожтой авдрыг онгойлгохтой адил юм. Нууцлаг байх нь эмэгтэй хүний гол зэвсэг. Гэвч хэт хэцүү, төвөгтэй байдал эрчүүдийг шантрааж, сонирхлыг нь бууруулдаг юм шүү. Та өөрийгөө татгазахын аргагүй сайхан бүсгүй гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Иймдээ ч тэнгэрт тулсан хэмжээний бардам. Таныг жаргалтай байлгах залуусыг өөрөө ч мэдэлгүй түлхэж орхисон байх вий. Ийм байдлаараа та өөртэйгөө ижил хэт шаардангуй эр, эсвэл тууштай, дүнсгэр эрчүүдийг л бүрэн өөрийн болгоно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино