2010/10/04

Жирэмслэлтээс хамгаалах аргууд

minava_azaa@yahoo.com
Сүүлийн үед манай монголын охид бүсгүйчүүд дунд бэлгийн хавьталд орж, жирэмслэх, үр хөндүүлэх асуудал харьцангуй залуужиж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа билээ.

Гэвч энэ талаарх мэдлэг хомсынхоо улмаас дараа нь гарах сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалж чадахгүй хохирсоор байгааг нуух юун. Эхний ээлжинд жирэмслэлтээс хамгаалах ямар ямар арга байдаг талаар өгүүлье:

• Бэлгэвч
Бэлгэвч нь дотроо эрэгтэй,эмэгтэй гэж байдаг.Эмэгтэй бэлгэвч нь хэрэглээнд төдийлөн дэлгэрээгүй.Харин эрэгтэй бэлгэвчийг аль ч эмийн сангаас аваад хэрэглэчихэж болно.Авахдаа хугацааг нь харахаа мартуузай.Мөн тосон суурьтай байвал зүгээр байдаг.Хэрэгтэй гэвэл зориулалтын тосыг хамт авч хэрэглээрэй.Өөр зориулалтын ургамлын мос гэх мэтийг хэрэглэвэл бэлгэвч цоорох аюултай тул татгалзах нь зүйтэй.

• Ерөндөг/Спираль/
Энэ нь эр бэлгийн эсийг өндгөн эст хүргэлгүй байх зориулалттай. Жирэмслэлтээс 95% хамгаалдаг. 4-10жилийн хугацаатай байдаг ч хүссэн үедээ авахуулж болох ба эргээд жирэмслэх чадвар хурдан сэргэдэг. Үр хөндүүлсэн даруйд болон төрсний дараа 48 цагийн дараа тавиулж болно. Савны гадуурх жирэмслэлт, ургийн бойжилтонд сөрөрг нөлөөгүй. Сарын тэмдэг их ирэх, мөчлөгийн үеэр цусархаг ялгадас гарч болно. Жирэмсэн байх магадлалтай, олон тооны хавьтагчтай, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй, цус алдалтын хүнд хэлбэртэй зэрэг бол тавиулж болохгүй. Тавиулсан үед хэрвээ ямар нэг зовиур, сэжигтэй зүйл илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй.

• Дааврын арга
Дааврын эм,тариа,суулгац зэрэг орно.
- Дааврын эм
Холимог эм нь эстроген болон прогестерон гэдэг дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Үүнийг хэрэглэснээр өндгөн эс гадагшлах үйл явц дарангуйлагддаг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд 21 эмээ ууж дууссаны дараа 7 хоног завсарлаад дараагын эмийг дахин ууна. Завсарлагагүйгээр уух 28 ширхэгтэй эм бас байдаг. Энэ нь дааврын найрлагатай 21 ширхэг эм, дааврын найрлагагүй 7 ширхэг эмнээс бүрдэнэ. Дааврын найрлагагүй 7 ширхэг эмийг ууж байх хугацаанд сарын тэмдэг ирнэ. Холимог эмийг ихэнх эмэгтэйчүүд хэрэглэж болох бөгөөд энэ нь сарын тэмдгийг арай бага хэмжээтэй өвдөлт багатай ирүүлдэг бөгөөд төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлдэг. Уг эмийг төрсний дараах эхний гурван сард хэрэглэж болохгүй.
Дан прогестерон агуулсан эм гэж байдаг. Энэ нь өндгөн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэн, эр бэлгийн эсүүд умайд нэвтрэх нөхцлийг хаадаг юм. Хөхүүл эхчүүд жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэхэд хамгийн тохиромжтой бэлдмэл. Хөхүүл биш эмэгтэй ч хэрэглэж болно. Хөхүүл эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэхэд 100 эмэгтэй тутмын нэг нь л жирэмслэх эрсдэлтэй. Хөхний хоргүй хавдар, умайн салст болон өндгөвчний хорт хавдараас сэргийлнэ.
- Депо-провера тариа
Энэ нь өндгөн эс боловсрохыг зогсоодог. Тариаг гурван сар тутамд тогтмол хийлгэвэл жирэмслэлтээс найдвартай сэргийлнэ. Хөхүүл эмэгтэй ч хэрэглэж болдог, эстрогений сөрөг нөлөөнүүдийг үзүүлдэггүй, умайн салстын хорт хавдраас сэргийлдэг гээд олон талын ашигтай.Бусад эмүүдийг бодвол энэхүү тариаг хэрэглэж байгаад болиход жирэмслэх чадвар нь дөрвөн сараар хожуу сэргэдэг.Төрсний дараа зургаан долоо хоногийн хугацаанд болон артерийн даралт ихэссэн, зүрхний багтраатай бол хэрэглэж болохгүй.
- Норплант суулгац
Норплант суулгац нь шүдэнзний модны хэмжээний зургаан ширхэг жижиг хуванцар капсулаас бүрдэнэ. Эдгээр капсулыг эмэгтэйн арьсан дор суулгадаг. Капсул бүр нь прогестин хэмээх даавар агуулдаг. Суулгац нь таван жилээс багагүй хугацаанд жирэмслэлтээс хамгаална. Мөн дуртай үедээ суулгацыг авч жирэмслэх боломжтой. Норплант нь өндгөн эс боловсрохыг зогсооно. Түүнчлэн умайн хүзүүний салиаг өтгөрүүлж үрийн шингэнг үтрээнээс умай уруу ороход саад учруулдаг. Энэхүү суулгац эстрогений сөрөг нөлөө үзүүлэхгүй, төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлдэг, умайн салстын хорт хавдраас сэргийлдэг зэрэг олон талын ашигтай.

• 72 цагийн эм
Энэхүү эм нь бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууж хамгаалах зориулалттай.Гадуур эмийн сангуудаар жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэх тодотголтой их олон эм бий.Гэвч тэр дундаас хамгийн найдвартай эм бол “Постинор”гэдэг эм юм.Жирэмлэлтээс 95-99% найдвартай хамгаалах чадвартай.Дотроо 2 ширхэгтэй байх бөгөөд нэгийг нь ууснаас хойш яг 12 цагийн дараа хоёр дахийг нь ууж хэрэглэнэ.Гэхдээ хоёуланг нь 72 цаг дотроо багтаж уух ёстой.Энэхүү эм нь жирэмслэлтээс хамгаалах таны хамгийн сүүлийн найдвар байдаг бөгөөд нэг удаа ууснаас хойш 6 сарын дотор дахин уухгүй байхыг зөвлөе. Учир нь энэ эм нь өндгөн эсийг жирэмслэх чадваргүй болгодог тул биед муу нөлөөтэй байдаг.
Дээр өгүүлснээс гадна арьсан доорх суулгац /имплантант, норплант/, үрийн суваг боох гэх мэт аргууд байдаг.
Төгсгөлд нь хэлэхэд, бид өөрсдөө л биедээ хямгатай ухаантай байж, бэлгийн хавьтлаас гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахгүй юм бол өөр хэн энэ талаар санаа тавих вэ дээ. Энэ бүхний эцэст эмэгтэйчүүд бид л бие сэтгэлээрээ хохироод үлддэг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

Жич: Дараагийн нийтлэлдээ жирэмсэн гэдгээ хэрхэн мэдэх вэ? Нэгэнт жирэмсэн болчихсон бол одоо яах вэ? гэх асуултад хариулт өгөхийг хичээх болноо.За тэгээд охидуудаа асууж лавлах зүйл байвал сэтгэгдэлдээ бичээд байгаарай!
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино