2010/10/01

"Надтай гэрлээч" гэсэн үгийг хэрхэн сонсохыг хүсдэг вэ?

Эмэгтэй хүний амьдралын олон аз жаргалтай мөчүүд хуримын өдөр болж өнгөрдөг.
Image hosting by IMGBoot.com
Түүнтэй адилаар хамгийн романтик, мартагдашгүй гэрлэх санал тавих нь ч бас чухал. Бүсгүй хүн бүр Надтай гэрлээч гэсэн үгийг дурллаын ертөнцдөө өөр өөр орчинд сонсохыг хүсдэг. Хараахан гэргий болж амжаагүй яваа бүсгүйчүүдийн мөрөөдлөөс хамтдаа хуваалцая. Та ч бас өөрийн мөрөөдлийн гэрлэх саналын талаар бичиж үлдээгээрэй.

-Сарнайн дэлбээгээр тусгайлан зассан жимийг даган явж байтал яг урд минь хайрт хархүү минь цэцэг, бөжгтэй бариад зогсож байвал хамгийн их баярлана. /17 настай А/

-Болзсон газраа очтол намайг нэг захиа угтаж аваад, түүнийг нь задалж унштал ямар нэг учир битүүлэг, таавар оньсого шиг зүйл бичсэн байх болно. Тэр тааврын хариуг олоод, түүнийх нь дагуу яваад очтол дахиад л тиймэрхүү оньсого намайг хүлээж байх жишээтэй. Энэ мэтээр явсаар эцсийн замд минь агаарын бөмбөлөг дотор тэр минь зогсож байх болно. Түүнтэй цуг тэнгэрт хөөрхөн үед "Надтай гэрлээч" гэж хэлвэл хамгийн адал явдалтай, мартагдашгүйбайх болно. /19 настай Б/

-100 ширхэг улаан сарнайн дундах ганцхан ширхэг цагаан сарнайн дэлбээн дунд хуримын бэлзэг хийсэн байвал ямар гайхалтай сэтгэгдэл төрнө гээч... /25 настай Ө/

-Энгийн, нам гүм, дулаахан орчныг хүсэж байна. Хажудаа савлуур, дүүжин даажинтай цэцэрлэгт хүрээлэнгийн саравчин дотор сарны гэрэлд намайг чанга гэгчин тэвэрч байгаад гэрлэх санал тавьбал би маш их баярлана. /19 настай С/

-Далайн эрэг дээр хамтдаа зугаалж явтал нэгэн найз залуу маань нэг хөөрхөн өнгөтэй хясаа өгнө. Нээгээд үз дээ? гэж хэлэхэд нь их л гайхсан байртай онгойлгож үзнэ. Гэтэл дотор нь сувдан шигтгээтэй мөнгөн бөгж. Надтай гэрлээч...? /22 настай А/

-Нар мандахыг харж байгаад "Бидний хайр яг энэ нар шиг үргэжл гэрэлтэж байх болноо" гэж хэлээд үнсэнгээ Миний эхнэр болооч гэж хэлвэл янзтай. /16 настай Г/

-Би сюрпризэнд дуртай. Миний бодож байснаас шал өөр байдлаар хийвэл л надад хамгийн гоё санагдана. Миний бодлоор "Гэгээн домог" дууны клипэн дээр гардаг шиг гүүрэн дээрээс үсэрч эмэгтэйгээ айлгаснаа, амьд гарч ирж баярлуулвал их романтик. /17 настай С/

-Миний хувьд мөрөөдлийн бөгж маань хөгжимт хайрцаг дотор байвал маш хөөрхөн санагдана. Тэр хайрцгийг нь нээхээр дотроо For you гэсэн бичигтэй хөөрхөн тоглоом эргэлдээд, тэр тоглоомных нь гарт нь бөгж өлгөөстэй байвал ч.../19 настай З/

-Гудамжинд алхаж байтал цагаан хоолойгоор маш гоё дуу дуулж өгөөд, дараа нь "Би чамд хайртай" гэж хэлэнгүүтээ гэрлэх санал тавьбал би л лав татгалзаж чадахгүй. /19 Настай Б/

-Манай эсрэг талын байрны цонхны гэрлүүд Би чамд хайртай гэсэн үгээр анивчиж байвал ёстой гоё. Хэцүү л дээ. Гэхдээ миний төлөө тийм зүйл хийж чадсан эрд би татгалзахгүй. /21 настай Д/

-Ямар орчинд байх нь тийм ч чухал биш. Өвдөг дээрээ сөхөрч суугаад "Миний гэргий болж надтай насан туршдаа хамт байгаач" гэсэн үг хэлвэл үнэхээр сайхан санагдах байх. Гол нь хоёр хүний бие биеэ гэсэн сэтгэл юм болов уу. Үнэхээр хайртай бол гоё орчин бүрдүүлэх байлгүй дээ.

-Маш өндөр байшингийн дээвэр дээр хоёрхон хүнд тусгайлан зассан ширээ. Цагаан цэцэгс, лаа, улаан дарс. Жаахан дарс шимж суугаад, дараа нь зайрмаг идэж байтал дотроос нь бөгж гарч ирнэ. Гайхшаа баран суугаа миний өмнө тэр сөхөрч суугаад Ариунаа надтай гэрлээч гэж гуйхад нь хажууд Enrique Iglasesийн дуу явж байвал үнэн тасархай. Тэгвэл би шууд за гэж хэлнэ. /18 настай А/

-Зүрхэн лаагаар чимэглэсэн өрөөнд, дээрээс сарнайн дэлбээ бороон дусал шиг унаад л, цонхны завсраар сарын гэрэл үл ялиг тусч түүний минь царайг гэрэлтүүлсэн орчинг би мөрөөддөг. /21 настай А/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино