2010/10/01

Бүсгүй хүнд зайлшгүй хэрэгтэй 6 найз

Дэлхийн хамгийн гайхалтай эмэгтэйчүүдитйн нэг Опра өөрийн веб сайтандаа ийн өгүүлжээ.
Image hosting by IMGBoot.com
Бидний амьдралд яг 6 төрлийн найз зайлшгүй хэрэгтэй байдаг. Унах үед босгож, инээлгэж, гуниглах үед мөрөө дэрлүүлж, доройтох үед хүч оруулдаг 6 найзууд байхад бид хаана ч алзахгүй гэнэ шүү.
"Яаралтай тусламж" үзүүлдэг найз
Өөрөөр хэлвэл чиний сэтгэлийн "амь нас"-ыг авардаг найз. Тэр бол үнэнч, найдвартай, итгэл даахуйц, мөн хэзээд ч чиний дэргэд байж чаддаг. Хүнд байдалд орсон үедээ түүнд найдаад тайван нойрсож болно.

Хошин найз
Таны амьдралыг баяр баясгалантай, инээд хөөртэй байлгаж чаддаг найз. Заримдаа нэг сайхан инээгээд авахад сэтгэл санаа уужирдаг шүү дээ. Хошин шогийн мэдрэмжтэй найз хүн бүрт хэрэгтэй. Амьдрал чамайг доош нь дараад байгаа мэт санагдах үед урдах замыг чинь гэрэлтүүлж өгөх болно.

Сонор сэрэмжтэй найз
Опрагийн зөвлөсөн гурав дахь найз бол эргэн тойрны бүхий л зүйлд анзааргатай ханддаг эмэгтэй юм. Өөрөөр хэлвэл орчноо маш сайн мэдэрдэг гэсэн үг. Тэр таныг дараагийн алхмаа хийхэд дэм болох болно.

Амьдралын хөтөч
Үнэндээ тэр яг ч амьдралын тань зааварлагч зөвлөгч биш л дээ. Гэвч тэр таныг тулгарсан бэрхшээлийг хэрхэн давахыг яг л хашаан дээгүүр хэрхэн давахыг зааж өгч байгаа мэт хэлж өгч чадна. Хашааг давж чадахгүй байвал хөлөө яаж зөөж, дээгүүр нь гаргахыг хүртэл хэлж өгнө. Заримдаа хөлнөөс чинь түшиж, нурууг чинь дэмнэх вий.

Эерэг дайсан
Тэр бол таны чимээгүйхэн, нууцхан өрсөлдөгч. Гэвч Опрагийн зөвлөснөөр нэг ч гэсэн ийм найзтай байх нь таны амьдралд эерэг нөлөөтэй гэнэ. Тэр танд юу чухал, юу чухал биш болохыг ялган танихад тусалж, зарим талаараа үлгэр жишээ, зарим талаараа сургамж болдог. Ялихгүй хэмжээний өрсөлдөөн сонирхолтой биш гэж үү?

Эрх чөлөөтэй эмэгтэй
Таны нас 30 хэлбийхийн цагт эргэн тойрны тань бүх хүүхнүүдийн хүүхэд, нөхөр тойрсон яриа хааяа залхаана. Ийм л үед эрх чөлөөг эрхэмлэдэг хонгор найз тань хамгийн их хань болно. Наад зах нь тэр хотын бүх аятайхан баар, кафе, их дэлгүүрийг мэднэ. Хаана сайхан наргиж болохыг ч төвөггүйхэн хэлж чадна. Өөрөөр хэлвэл залуу насыг тань бодогдуулж, дөрвөн хананы дундах амьдралаас гадна өөр нэг ертөнц байдгийг эргэн нэг сануулна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино