2010/09/26

Нөхөрлөл vs Дурлал

Хэрэв та найз залуутай болсон л бол найз нөхдөөрөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэх нь мэдээж.
Image hosting by IMGBoot.com
Таны сонголт зөвхөн таны шийддэр боловч найз залуугаа тэдэнд таалагдсан үгүйг нь мэдэхийг хүсч байвал доорх зөвлөгөөг уншаарай.

1. Найзууд чинь түүнд дургүй бол түүний нэрийг дурьдангуут гэнэт ярианыхаа сэдвийг өөрчлөх юмуу эсвэл чимээгүй болж дуугаа хураана.

2. Тэд хорыг чинь малтаж, цаашлуулна. “Чи бидэнд олдохоо больжээ", "Бид чамд нэг их чухал байхаа больчихсон юм биш үү?" зэрэг үгсийг шидлэнэ.

3. Тэд санаатайгаар түүний яриаг таслах юмуу эсвэл огт танихгүй хүний тухай ярьж эхэлнэ.

4. Найзууд чинь уулзахаар товлохдоо таныг найз залуугаа битгий авчираарай гэж захина.

5. Найз залууг чинь утас авбал бушуухан тасалж, таны утас руу залгана.

Ийм нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүд бүгд нөхөрлөлөө эсвэл хайртыгаа аль нэгийг нь сонгох гэж буй мэт байдалд ордог. Яг үнэндээ хоёуланг нь үлдээх боломжийг хайж байдаг.

Найзууд чинь түүнийг яагаад үзэн ядаад байгаа юм бол?
Магадгүй тэр найз залууг чинь танд тохирох хүн биш гэж боддог байж болох юм. Түүнд энэ дотно итгэлтэй харилцаагаа хэр бодитой болохыг харуул. Түүнийг өөртөө ямар хэрэгтэй, чухал хүн гэдгийг ойлгуул. Гэвч юм бүхэн хоёр талтай. Хэрэв БҮХ найзууд чинь түүнд дургүй байдаг бол ямар нэг шалтгаан байгаа болоод тэр. Тэр архи ууж, тамхи татдаг эсвэл хурц зантай, огцом ууртай юу? Хэрэв тийм бол найзуудтайгаа ярилцаж, тэдний бодлыг сонсоход илүүдэхгүй. Дараа нь харамсах хэрэг битгий хийгээрэй. Дурлал сохор учир та найз залуугийнхаа онцгой дутагдалтай талыг олж харахгүй байгаа ч байэ мэднэ.


Түүний талд зогс

Түүнийг сонгосон онцгой шалтгаан байгаа гэдгийг тэдэнд тайвнаар тайлбарлаж өг. Тэдэнд бие биенээ ойлголцох боломж бүрдүүл. Найзуудтайгаа байхдаа сүйт хархүгээ дуудаж тэдэнд бие биетэйгээ аар саархан зүйлсийн талаар ч болов ярилцах нөхцөд гарга. Бодол нь жаахан ч гэсэн өөрчлөгдөх болно. Мөн хайртынхаа талд орж байгаа нь огтхон ч найзууддаа итгэхгүй байгаа хэрэг биш гэдгийг тэдэнд ойлгуулаарай. Та найзууддаа ч мөн ялгаагүй хайртай, найз залуугаа алдахыг хүсдэггүй шиг тэднийг ч бас алдахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Энэ тухайгаа ч эвтэйхэн тайлбарлаж хэл.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино