2010/09/29

Энэ намар ямар хувцсаар гангарах гэж байна?

Шинэ улирал ирлээ. Гэвч та шүүгээгээ шинэчлээгүй яваа юм биш биз?
Image hosting by IMGBoot.com
Энэ жил, тэр тусмаа энэ намар моодонд ороод байгаа гадуур хувцас, цүнх, өмд, гуталны загваруудаас нэгтгэн хүргэж байна. Та энэ намрын стиль-ээ эндээс сонгоорой.
Шаргал саарал мэтийн завсрын өнгө таныг дулаахан, донжтой харагдуулна. Үслэг оруулгатай эдлэл сүүлийн үеийн чиг хандлагаас хоцордоггүй бүсгүй таны имиджийг тодорхойлох болно.
namar


Харин та эмэгтэйлэг, ажил хэрэгч хувцаслалтыг илүүд үзлэг бол доорхи загваруудаас сонголтоо хийгээрэй. Хуниас, торон оруулга, өргөн зах, шүр сувд тэргүүтэн таны хамгийн сайн найз байх болно. Камофлаж буюу цэргийн өнгөлөн далдлалтын өнгөтэй хувцасны тухайд гэвэл эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг илтгэдэг.
fall 2010 great


Толгойноосоо хөл хүртэл жинсээр гангараарай. Хамгийн урбан харагдах болно. Бор илэг, саарал кашемир, цагаан ноос, харсавхи...Бүгд залуу бүсгүйчүүдийн харц дээгүүр алхааны илэрхийлэл.

jeans wool

Цайвардуу өнгийн жинс сүүлийн үед моодонд ороод байгааг бүсгүйчүүд бид мэднэ. Ялангуяа зарим хэсэгтээ илүү их цайралт өгсөн, бага зэрэг цоохор өнгөтэй байвал бүр ч янзтай. Доорхи сетүүдийн хувьд мөн дээр дурдсан тоорын ягаан, цагаан шаргал, саарал завсрын өнгөнүүд зонхилжээ.

fall 2010



2010 fall

blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино