2010/09/29

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс

Жаахан ч гэсэн "муу санаалсан" хүмүүс ямагт хождог гэдгийг та мэдэх үү? Доорх зөвлөгөөг санаж явснаар амьдрал тань олон салбарт амжилттай явах болно.

-Нууцлаг байдал эр хүний сонирхлыг хамгийн их татдаг гэдгийг бүү март. Жинхэнэ адал явдалт дурлалтай учирмаар байвал "хуудас бүр нь дэлгээстэй мөртлөө, доторхи агуулга нь бага зэрэг ойлгомжгүй, сонирхол татам ном" шиг байцгаая.

-"Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө" гэдэг үгийг амьдралынхаа зарчмуудын нэг болгоорой. Хэний хажууд юу ярьж болох, юу ярьж болохгүй вэ гэдгийг сайн бодож бай. Ялангуяа олон хүнтэй харилцдаг ажил хэрэгч эмэгтэйчүүдэд их хамааралтай. Хана хүртэл чихтэй гэдэг юм шүү.

-Өөрийнхөө таньдаг эсрэг хүйсний хүмүүсийг хооронд нь танилцуулахаас бага зэрэг зайлсхий. Зуучилсан хүн нь эвгүй байдалд ороод төгсөх нь элбэг.

-Ялдам ааль, өхөөрдөм ааш, цаагуураа эзэрхэг байдал 3 таны дурлалын хамгийн хүчирхэг зэвсэг юм.

-Гар цүнх, хувцасны шүүгээ, бичиг хэргийн шургуулга тань эмх цэгцтэй юу? Энэ гурван зүйлд гараа шургуулаад л хэрэгтэй зүйлээ олж чаддаггүй эмэгтэйн амьдрал ч мөн адил замбараагүй байдаг.

-Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.

-Амьдралаас сайхан бүхнийг амтал. Залуу нас ганц. Дунд зэргийн дүрсгүйтлийг өөртөө хүлээн зөвшөөр. Амьдралдаа ганцхан удаа л нууц амрагтай бол.

-Ямар нэг юм гуйхдаа өөрөөсөө эсрэг хүйсний хүнийг сонго. Энэ бол хүнийг ашиглаж буй явдал биш, харилцаагаа өөртөө ашигтайгаар эргүүлэх чадвар юм.

-Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй байх нь хамгийн чухал гэсэн үгийг бодож, гадаад байдалдаа бага анхаарал хандуулахаа больцгооё. Гаднаасаа ч дотроосоо ч үргэлж гэрэлт. Энэ хорвоогийн гялбааг нэгээр нэм.

-Сайхан юманд хэмжээтэй шуналт. Орлогынхоо 60 хувийг өөртөө зарцуул. Үлдсэнийг нь гэр бүл, найзууд, найз залуудаа зарцуул.

-Бүх юманд өөрий гэсэн арга барил хэрэгтэй. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино