2010/09/29

Эрчүүдийн гарын хөдөлгөөнөөр бодлыг нь шинжихүй

Эрчүүдийн гар бидэнд олон зүйлийн талаар хэлж өгч чадна.

Наад зах нь гарын үрчлээс, арьсны уян зөөлөн байдал зэргээс хэр их хахир хатуу ажил хийж өссөн нь харагдана. Өөртөө хэр арчаатай, цэвэрхэн амьдардаг болох нь ажиглагдана. Мөн ядам хурууных нь өргөн таны чигчий хурууныхтай тэнцүү байвал заяаны ханиуд гэсэн яриа ч бий. Гэвч энэ удаа танд тэдний сэтгэл санааны байдлыг гарынх нь хөдөлгөөнөөр хэрхэн мэдэж болохыг үзүүлье.

1. "Барьцгүй"
Хуруунуудаа хооронд нь хүргэж, дуугаргаж байвал түүний сэтгэл санаа тогтворгүй байна гэсэн үг юм. Тиймээс таны үгийг тэр тийм ч анхааралтай сонсохгүй л болов уу? Гэвч дуугаргахдаа хоёр гарынх нь хооронд зайтай байвал тэр өөртөө итгэлтэй байгаа бөгөөд таны үгийг хүлээж авахад ч бэлэн байгаагын дохио.
2. "Давгүй ээ"
Бүх зүйлд сэтгэл хангалуун байхдаа эрчүүд ширээн дээр тохойлдоод, нэг гараа амныхаа ойр орчимд хүргэж суудаг. Гэвч энэ нь гайхалтай сайны шинж биш юм шүү. Өөрөөр хэлвэл та хоёрын болзоо их хэвийн өрнөж байна.

3. "Дунд хурууны учир"
Тэр өөрийн мэдэлгүй дунд хуруугаараа хацраа маажиж, эсвэл ширээн дээр товшлоод байвал цухалдуу байгаагын шинж. Та энэ үед "Ямар нэг юм таалагдахгүй байгаа юм уу?" гэж эвтэйхэн асуугаарай.
4. "Хайрын сигнал"
Тэр танд хараахан "шидэт 3 үг"-ийг хэлээгүй байсан ч гарынх нь энэ хөдөлгөөнөөр танд дурласан эсэхийг нь мэдэх боломжтой. Тэр өөрийн мэдэлгүй яриан дундуур нэг гараараа нөгөөгөө бариад байх нь хайрын эхний шатны шинж юм.

Дурсамж
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино