2010/09/24

Хүүхэлдэйн нулимас

Чи сайхан залуу шүү,
Яг л уран баримал шиг..
Чи даана ч сайхан шүлэг сонсоод догдлохгүй юм даа
Яг л уран баримал шиг...



Хүүхэлдэйн нулимс

Бэлхүүсээ өнгөрсөн урт гэзэгтэй
Би хүүхэлдэй, чиний хүүхэлдэй
Бие галбирлаг сормуус дэрэвгэр
Би хүүхэлдэй чиний хүүхэлдэй
Тэр хүүхэлдэй
Навчис хөглөрсөн гудамжаар эмзэглэж алхдагийг
Намрын тэнгэрээс дуслах шувуудын нулимсанд жинддэгийг
Шүлэг бичдэг гараарай эмээгийнхээ хөлийг дулаацуулдгийг
Шөнийн одод хацрыг нь эсгэн урсдгийг чи мэдэхгүй


Чи мэдэхгүй болохоор
Хаврын анхны бороо гэзэгнээс нь яаж дуслахыг
Хуримын даашинз ямар зохихыг
Анхны хүүгээ манцуйлаад хацарт нь жаргал туяарахыг
Айлын сайхан эмээ болоод цайгаа халааж хүлээхийг
Чи харахгүй
Зүүдний тэнгэр бүүдийгээд уйлж сэрэхэд
Нулимсыг нь чи арчихгүй
Зуны бороотой үдэш шүхрээ мартаад гарахад
Цамцаа тайлаад нөмөргөхгүй
Хүрэл баримал шиг цээжинд чинь чихээ наалаа ч
Хайрын биш цагийн цохилт л сонсогдоно
Хүүхэлдэй шиг охин байхдаа чамд
Хайртай байснаа л мартахгүй...
Б.Болормаа
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино