2010/09/24

10-р сарын Charming Girl Б.Эрхсаран

Image hosting by IMGBoot.com
Нэр: Болдын Номин-Эрдэнэ
Нас: 17
Жил, орд: Бич, хумх
Ажил/мэргэжил: Оюутан
Хобби: Глактикийн зураг цуглуулах

Хүнээс сонсч байсан хамгийн сайхан үг?
- Олон хүнээс сайхан үг сонсож байсаан. Тэр дундаас ээжийн минь хэлсэн “цорын ганц” гэдэг үг хамгийн сайхан нь байлаа.
Бухимдлаа яаж тайлдаг вэ?
- Ганцаараа сууж, төгөлдөр хуурын ая сонсож тайвширахыг хичээдэг.
Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?/ Ямар эмэгтэй хамгийн үнэ цэнэтэй гэж боддог вэ?
- Сэтгэл зүрх, ухаан, хөдөлмөрч байдалд. Өөрийн гэсэн үзэл бодолтой, бие даасан хүнийг л хэлнэ дээ
Чин сэтгэлээсээ дурлаж байсан уу? Тухайн үеийн мэдрэмж?
- Хэхэ нас бага учраас хараахан дурлаж амжаагүй явна даа

Төгс эрэгтэйн талаарх таны ойлголт:
- Миний бодлоор нүдэнд дулаахан, ухаантай, мэдрэмжтэй, ямар ч тохиолдолд итгэж найдаж болох ноён нуруутай, амьдралын үнэ цэнийг ойлгодог, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг хүнийг л төгс эрэгтэй хүн гэнэ дээ
Таны хэзээ ч биелэхгүй нууцхан хүсэл/мөрөөдөл:
- Далавчтай болохыг л мөрөөддөг. Хэрвээ би далавчтай болчихвол ...НУУЦ хэхэ

Дурласан эрийнхээ хувьд ямар эмэгтэй нь байхыг хүсдэг вэ?
- Хамгийн итгэлтэй хүн нь, мөн намайг хараад л бүх уур бухимдал нь алга болдог...Angel нь байхыг л хүсдэг гэх үү дээ.
Нүдэнд харагдах Номио, таны дотор байдаг Номио хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
- Эрс ялгаатай гэж хэлэхгүй ч, бас ч гэж овоо хөөрхөн ялгаатай шүү. Миний доторх Номио бол хийсвэр ертөнц дэх ирээдүйн агуу хатан хаан болох гүнж байдаг. Гэтэл гадаад Номио...
Таны амьдралын “багана”?
- Өөрийнхөөрөө зан чанар маань л байна.
Өөрийгөө ямар нэг киноны дүртэй адилтгавал?
- Багадаа улаан фен нь байсан Sailormoon гэдэг энимэйшн хүүхэлдэйн киноны гол дүр Sailormoon гүнжтэй л төстэй гэж боддог доо

Үлгэр жишээ авдаг эмэгтэй?

Миний хуурай эгч болох Агиймаа анайгаасаа их үлгэр жишээ авдаг. Би эгчийгээ их хүндэлж хайрладаг. Том болоод эгчтэйгээ адилхан үлгэр жишээч эмэгтэй болохыг хүсдэг ^_^.

blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино