2010/09/22

Өндөр өсгийтийг сонгох шалтгаанууд

"Өсгийтэй гутал: Тэнгэрт 4 инч ойртох боломж"
Image hosting by IMGBoot.com
Бүсгүйчүүд бид заримдаа дурлаж авсан өсгийтэй гутлаа шинэ жил, баярын үдэшлэгээс өөр өдрүүдэд өмсөхгүй, шүүгээнийхээ буланд "ганцаардуулж" орхидог. Хөл өвтгөдөг, дээрээс нь хотын зам муу, өмсөж явахад өвдгөө тэгшлэхэд тээртэй байдаг зэрэг олон шалтгаанаар бидэнд өнөө өндөр өсгийтийг биш, намхан ултай гутлаа сонгох олон шалтгаан бий. Гэвч өсгийтэй гутал эмэгтэй хүний гадаад төрх, нэр хүнд, биеэ авч явах байдлуудад маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Ингээд өндөр өсгийтөө хөлдөө углах 2 шалтгааныг танилцуулъя.

1. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
Эртнээс хүний ч тэр, амьтдын ч тэр сүр жавхааг биеийнх нь өндрөөр тодорхойлсоор ирсэн. Тиймээс өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүд намхан гутал өмссөн эмэгтэйчүүдээсээ илүү жавхаалаг байдлыг мэдэрдэг. Мөн эрчүүдэд ч ухаалаг, секси харагдах магадлал өндөрсдөг.

2. "Дотно харьцааг төрүүлнэ"
Өндөр өсгийт таны сексийн амьдралд ч чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ шүү. Веронагийн их сургуулийн эмч Мариа Анжела Церрутогийн нийтлэлд бичсэнээр өлмийгөөрөө явахад эмэгтэй хүний аарцагны булчин тайвширдаг аж. Тиймээс 2 см-ээс дээш өндөртэй гутал өмсөх нь таньд болон таны хайртад "дотно харьцааг төрүүлэх" нь.

3.Цэгцтэй алхаа=Дур булаам байдал
Бид өсгийгүй гуталтай үедээ нуруу биеэндээ тийм ч их анхаарал хандуулдаггүй. Харин өсгийтэй гуталтай үед бол өөр хэрэг. Цээжээ тэнийлгээд, хөлөө чангалж, алхаагаа тэгшилснээр та хаана ч эмх цэгцтэй, ихэмсэг харагдаж чадна.

4.Илүү өргөн сонголттой
Өнгө загварын хувьд ч өндөр өсгийт намхан ултыг "ардаа хаяна". Хамгийн донжтой, ганган гутлууд стилетто дунд л байдаг. Таны дотор орших тэр бяцхан хатагтайг төгс илэрхийлж чадах гутал мөн л өндөр өсгийтүүд дунд бий. Өхөөрдөм, тачаангуй, гэнэн цайлган, ажил хэрэгч бүх л төрлийн стилийг та өсгийтэй гуталны ачаар бий болгож чадна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино