2010/08/08

Амралтаа дуусахаас өмнө амжуулж аваарай

Зуны нарлаг өдрүүд удахгүй дуусч бүсгүйчүүдийн маань ажил хичээлдээ орох цаг хэдийнэ хаяанд иржээ. Завгүй өдрүүд эхлэхээс өмнө амжуулаад авах зарим нэг зүйлсийн талаар жагсаалт гаргалаа.
Image hosting by IMGBoot.com

1.Хотоос гадуур салхинд заавал гар
Зарим бүсгүйчүүд маань хотын орон сууцнаасаа төдийлөн гарч чадахгүй байсаар нэг л мэдэхэд амралт дуусах дөхчихсөн байдаг. Тэгвэл ажилдаа орохоосоо өмнө нэг хоног ч болтугай хотоос гарахыг зөвлөе. Хүйтрээд ирэхийн цагт хотод утаа униар ихэсч, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах завдал гарахгүй шүү дээ. Ой мод руу явбал бүр сайн. Тэнд ганц цаг амрахад ч нүүрний арьс тайвширч, стресc тайлагддаг. Хүчилтөрөгч сэтгэл санааг өөдрөг болгож, таныг дотроос чинь гэрэлтүүлэх болно.

2.Усан сан, фитнессийн аль нэгэнд яв
Бие галбиртаа анхаарал тавих цаг иржээ. Ажилдаа орохоор тайлан баланс, хичээлдээ орохоор даалгавар бие даалт гээд өөртөө зарцуулах цаг зав гарахгүй. Усан сан биеийн тань бүх хэсэгт даралт өгч, жигд чангаруулдаг бол фитнесс биеийг тань хэсэгчлэн турааж галбиржуулна.

3.Найзуудтайгаа уулзаж, нэг үдшийг сайхан өнгөрүүл
Зун бол үдэшлэг шоунд явахад хамгийн тохиромжтой цаг. Бусад гурван улирал хүйтэн жавраар үлээж, хөнгөн нимгэн хувцсаа өмсөж, чөлөөтэй байх завдал гарахгүй. Хэрвээ та нөхөр хүүхэдтэй бол зүгээр л найз хүүхнүүдтэйгээ уулзаж сайхан газар хоолонд оронгоо, хорвоогийн сонин хачны талаар хууч хөөрөлд.

4.Гэрээ тохижуул
Үүнд жижиг төрлийн цэвэрлэгээнээс авахуулаад, том хэмжээний засвар орно. Өөрийн гараар нэг өдрийг хамгийн амар амгалан байж болох орчиндоо зарцуул.

5.Үснийхээ засалтыг өөрчил
Та бага ч болтугай стиль-ээ өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та нэг л төрлийн үс засалттайгаар олон жилийг үдсэн бол бүр ч яаралтай өөрчлөлт хэрэгтэй.

6.Хүүхэдтэйгээ тогло
Хүүхэдтэйгээ цагийг сайхан өнгөрөөж, түүний хүссэн газар руу нь хамтдаа аяла. Өдөржин тоглож, үлгэрийн ном уншиж өгөөд, дуртай хоолыг нь хийж өг. Энэ нь хүүхдэд тань төдийгүй өөрт тань аз жаргалыг бэлэглэнэ. Мөн та хүүхдээсээ үргэлж эерэг энергийг авч байдаг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино