
1.Титаник (1997)
 Гол дүрд: Леонардо Ди Каприо, Кейт Винслет
Гол дүрд: Леонардо Ди Каприо, Кейт ВинслетӨөрийн жинхэнэ хайр сэтгэлэйгээ дөнгөж учрахын цагт түүнээсээ үүрд хагацахыг шаардах хорвоогийн жам хяслантай. Киноны төгсгөл хавьд гардаг настай хосын орон дээрээ тэврэлдэн эцсийн мөчөө хүлээдэг хэсэг нь ямар өрөвдөлтэй гээч.
2.Касабланка (1942)
 Гол дүрд: Хамфри Богарт, Ингрид Бергмен
Гол дүрд: Хамфри Богарт, Ингрид БергменЭнэхүү гайхалтай гунигтай түүх нь танд өөрийн сэтгэлтэй хүндээ хайрлуулах ямар сайхан болохыг ойлгоно. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүлийн нэг Ингрид Бергмений гуниг тээсэн харц, үзэсгэлэнт төрх таныг бишрүүлэх болно. Хорвоод бид хүссэн бшхнээ авч чадахгүй ч, хайрлах сэтгэлийг олж төрдөг нь азтай.
3.Сүнс (1990)
 Гол дүрд:Патрик Свейз, Деми Мур
Гол дүрд:Патрик Свейз, Деми МурЭнэ киноны хамгийн шигтгээ утга санаа нь бие махбодь үхэж болох ч хайр сэтгэл хэзээ ч мөхдөггүй гэдгийг харуулсан.
4.Ромео Жульетта хоёр (1996)
 Гол дүрд: Леонардо Ди Каприо, Клер Денис
Гол дүрд: Леонардо Ди Каприо, Клер ДенисЭнэ киног хэдэн ч удаа үзсэн уйддаггүй. Яаж төгсөхийг нь мэдэж байгаа хэдий ч залуу хосын хайр сэтгэлийн хүчинд хөтлөгдөн, дэлгэцнээс хараагаа салгаж чаддаггүй юм.
5. Сахиусан тэнгэрүүдийн хот (1998)
 Гол дүрд: Николас Кейж, Мег Раян
Гол дүрд: Николас Кейж, Мег РаянХэн нэгэн зөвхөн чамтай л хамт байхын тулд мөнхийн амьдралаасаа татгалзана гэвэл ямар санагдаж байна? Учир нь хайртай хүнтэйгээ байх ганц хором хүртэл мөнх амьдрахаас илүү үнэ цэнэтэй байдаг юм.
6. Тэмдэглэлийн дэвтэр (2004)
 Гол дүрд: Райн Гослинг, Рейчэл МкАдамс
Гол дүрд: Райн Гослинг, Рейчэл МкАдамс"Уярмаар" гэдэг үг энэ киног тодорхойлж чадна. Охидуудын нүднээс нулимас гаргаж, залуусыг санаа алдуулж чадах үнэхээр сайн бүтээл.
7.Эр зоригийн дууль (1995)
 Гол дүрд: Бред Питт, Жулия Ормонд
Гол дүрд: Бред Питт, Жулия ОрмондЭнэ бол дайны үеийн талаар харуулсан маш сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг. Та хайр дурлал, ах дүүгийн нандийн холбоо, сэтгэлийн болон улс орны дайны талаар нэгэн зэрэг ойлгох болно.
8.Дурласан Шекспир
 Гол дүрд:Гвинет Палтро, Жосеф Фиеннес
Гол дүрд:Гвинет Палтро, Жосеф ФиеннесСонгодог хайрын түүхийг зохиогч В.И.Шекспирийн өөрийнх нь дурлалын түүх ямар байх бол? Магадгүй сайхан хайр сайн зохиолыг хөглөсөн ч юм билүү?
9.Бенжамин Баттоны хачирхалтай явдал (2008)
 Гол дүрд: Бред Питт, Кейт Бланчет
Гол дүрд: Бред Питт, Кейт БланчетЯмар ч бэрхшээл байсан хувь тавилан эцэстээ заяаны ханиудыг учрах ёстой газар нь, учрах ёстой цагт нь дурлалд автуулдаг аж. Түүний хойноос хөөж мөшгөх хэрэггүй. Амьдралын зам түүнийг чам уу аяндаа хөтлөх болно.
10.Бүрэнхий (2008)
 Гол дүрд: Роберт Пэттинсон, Кристен Стеварт
Гол дүрд: Роберт Пэттинсон, Кристен Стеварт"Чамаасаа алс байсны оронд үхсэн минь дээр"...Хэн нэгний агуу их хайрын хариуд өөрийн амиа л зориулж чадна гэвэл, үхэхээс яах вэ?




 
 













