
Яагаад гэвэл тэдний дийлэнх нь бусдад сайхан харагдахын тулд тамхинд ордог аж. Тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх муу нөлөөний талаар бид мянгантаа ярьдаг. Тэглээ гээд янжуур зуухаа больдог нь ховор.
Монголчууд бид юмыг биеэр мэдэрч амсаж байж л ойлгодог сонин ард түмэн гэж хааяа бодогдоно. Учир нь архинд ороод тартагтаа тулсан, тамхинд ороод уушигны хорт хавдартай болсон олон хүмүүсийн жишээг харуулсан ч хэсэгтээ л "гаръя" гэж бодоод, маргааш нь мартчихна бий. "Нэг л өдөр болино доо" хэмээн тайвширсаар эцэстээ тамхинд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй"гавлагдчихдаг" гэнэ. Хэцүүхэн л юм. Яагаад кинон дээрх сайхан хүүхнүүд бүгд "татагч"-ийн дүрээр гардаг юм бол? 14-25 хүртэлх насны охидын 45 хувь нь янжуур зуух болсон гэсэн судалгаа бий. Яагаад? Энэ асуултын хариуг дараах давамгай гэсэн хэдэн шалтгаанаар тодруулах гэж үзье л даа.
-Юм үзсэн харагдах гэж
-Сонирхол нь хөдлөөд
-Найз нөхдөөсөө дутахгүйн тулд
-"Хэдэн удаа татахад яавал гэж" гэсэн бодолдоо дийлэгдээд
-Хийх юм олдохгүйдээ
-Хээнцэр харагдах гэж
-"Хүмүүс татаад л байна ш дээ. Зүгээр л байна даг" гэж бодоод
-Нүүр цэвэрхэн болдог, турдаг гэсэн худал үгэнд итгээд
-Бусад тамхи татаж буй хүмүүс нэг л дэгжин харагдаад байдаг учир
-Тайвширахын тулд монголын маань сайхан охид тамхи сороод байх шиг.
Тамхи татдаг хүмүүсийн 75 хувь нь гарах бодолтой байдаг гэнэ. "Хэсэг зуурын мансуурлын байдал намайг орчлонгоос тасруулж, толгой дотор манан бууж байгаа юм шиг таатай мэдрэмж төрдөг" хэмээн нэг найз маань хэлж байсан. Гэнэхэн охид минь өөрийн гоо сайхан, эрүүл мэнд, сексийн дуршил, нэр хүнд, мөнгө төгрөг, оюун ухаан, цаашлаад үрийн зулай үнэрлэх эрхээ алдахын цагт сая ойлгох юм болов уу? Цэцэг шиг сайхан охидоо "цагаан хүзүүтэй алуурчин"-д алдахгүй юмсан. Хорвоо сайхан өнгөөр дутаж байна!