2010/07/19

Коктейл дресс-Chic and Sexy

"Наадмын дараа намар" гэдэг ч зун цаг дуусахад бүтэн сар дутуу байна. Зуныг бүсгүйчүүдийн улирал гэж нэрлэхэд хилсдэхгүй. Учир нь хамгийн хөнгөн нимгэн хувцсаа өмсөж, бие галбираараа гайхуулан, хотын залуусын харааг булаах боломж зөвхөн энэ цагт олддог.
Photobucket
Хамгийн гайхалтай шоу цэнгээн, Party-нууд ч мөн л зуны улиралд болдог. Тиймээс охиддоо энэ цаг үеийн коктейль даашинзны загвар, донж маягийг, түүнтэй хослуулан зүүж болох клач, гутал, аксессуарнуудын хамт цогцлуулан хүргэж байна.

Ombre Dresses-/Уусалтат өнгөтэй даашинзууд/
Сүүлийн үеийн улаан хивсний ёслол, арга хэмжээнд гадаадын алдарт дуучид загвар өмсөгчид уусалтат өнгийн даашинзуудаар гангарах болжээ. Омбре дресс нь бүсгүйн арьсны өнгийг тодотгож, гэрэлтүүлж өгдгөөрөө онцлогтой.

Photobucket

One Shoulder Dress-/Нэг мөртэй даашинзууд/
1960-аад оноос хойш хэзээ ч хуучраагүй, эмэгтэйчүүдийн мөнхийн сонгол байсаар ирсэн нэг мөртэй даашинз. Залуу насны жавхааг тодруулж, таныг өнгөлөг цовоо харагдуулна.
Photobucket
Tiered dresses-Цацагтай даашинз
Тэр чигээрээ сэвсгэр цацагнаас бүрдсэн даашинзууд мөн л энэ зуны коктейль дрессний чиг хандлагыг тодорхойлж байна. Харин ийм даашинзан дээр үсээ шулуун болгохоо мартав аа.

Photobucket
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино