2010/07/21

Алсын удирдлагатай аав

Бүсгүйчүүд жирэмсэн байх цагаасаа л нөхрийгөө хүүхэд гарсны дараа үргэлж хамт байж, тусалж байгаасай гэж хүсдэг. Гэтэл амьдрал дээр эрчүүд "ажил" гэгчээр түрий барин бултаж, хүүхэд харах ажлаас төвөгшөөдөг.
Image hosting by IMGBoot.com

Аав нь хүүхдээ хэлд орохыг маш их хүлээдэг. Төрсөн цагаас хойш лав хоёр жил хүүхдийн юу яриад байгааг ойлгодоггүй, орчуулж суухаас залхуурдаг. Хэлд орчихвол яриад, буу халж суухад зугаатай байх гэж боддог. Нэг жишээ татъя: Эхнэр нь нөхөртөө үсчин ороод иртэл хүүхэдтэйгээ тоглоод,хоолыг нь идүүлэх даалгавар өгөөд явжээ. Эхний таваас арван минут идэвхтэй нь аргагүй хүүхэдтэйгээ тоглоод, хоолыг нь өгнө. Сүүлдээ залхуу нь хүрж, эхнэрээ орж ирэхэд компьютер шагайчихсан, хүүхэд маань хоолоо барахгүй байна гэнэ гэсэн байдалтай сууж байх вий. Ганц өдөр хүүхэдтэйгээ байсныгаа хүүхдээ маш сайн асардаг болгож ярих дуртай. Хамгийн сонин нь хүүхэд ээжээсээ илүү аавдаа татагддаг. Ээж нь бүхий л цаг заваа зориулж, хоолыг нь хийж, хувцсыг нь угааж, салхинд гаргаж байдаг ч хүүхэд аавыгаа илүү үгүйлдэг. Ажил ихтэй, зав муутай явдаг аав нар "нүглээ наманчлах" гэж хүүхдийнхээ дурттай амттанг авчрах нь элбэг байдаг. Хүүхдийн хувьд аав бол баяр хөөр нь болдог гэнэ. Аавынх нь гудамжинд үнэгүй тарааж байхаар нь авчирсан машины зурагтай хуудас ч хүүхдийг баярлуулж л байдаг. Аав нар кашаа ид гэж шахдаггүй, загнаж уурладаггүй, бантан хийхээс залхуурч бэлэн юм авахдаа ээж нарын хориглодог хиам, ундаа, өөрийн дуртай элэгний нухашаа аваад өгчихдөг. Дагуулж явахдаа мөнгө нарийлахгүй, олон юм асуулгүй таалагдсан тоглоомыг нь аваад өгчихдөг. Эхнэр нөхөр хоёр салж, хүүхэд нь ээжтэйгээ амьдардаг байлаа ч аав нь аосын удирдлагаар хүүхэдтэйгээ хамт байж, утсаар ярих тоолонд хүүхэд маш их баярладаг. Аав нар хүүхдээ өөртэйгөө адилхан, багадаа би яг ийм хүүхэд байсан гэж ярих дуртай. Гэвч аав нар горшок, даавуу солих зэрэг жижиг хэрнээ хүнд ажлуудад оролцдоггүй ч, амьдралын хамгийн чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зүтгэдэг гэдгээр нь бүхнийг цайруулж болох л юм. Аав нараа гэж...
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино