2010/06/09

Бүсгүй чи



Мансууруулан согтоох үнэрийг чинь таалахсан
Мартагдамгүй уяхан хоолойг чинь сонсохсон
Толигор булбарайхан арьсыг чинь илбэхсэн
Торгомсог намирангуй үсээр чинь тоглохсон

Дэрвэлзэн талимаарах сормуус нь хичнээн өхөөрдөм
Дэггүйтэн мишээх уруул нь хичнээн дур булаам
Үнэгчлэн нойрсох ахуй нь ямар энхрий
Үзэсгэлэнт ялдам бүсгүй чи ямар сайхан!
Нууцлагхан инээмсэглэлийнхээ цаана чи юуг агуулна вэ?
Нуурын ус мэт тогтуун нүдээрээ юунд намайг дурлуулна вэ?
Гуниглал зохихгүй сэтгэл чинь юу руу ингэтлээ тэмүүлнэ вэ?
Гуйя! Хэлээч дээ, зүрхийг минь чи юунаас болоод шархлуулна вэ?

2008.01.25
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино