Дэлбээндээ хоргодох шүүдэр мэт жаргалын нулимс мэлтэлзэнэ
Дэлхийг бас цаг хугацааг ингээд л зогсоочихдог болоосой
Хорвоо дээр яг энд чамдаа тэврүүлсэн хэвээрээ
Хором мөчийг ч хайхралгүй зуун зууныг туулахсан
Хэлж чадаагүй үгс болгоноо чихэнд чинь шивнээд
Хэсэгхэн ч гэсэн сэтгэлээ зүрхэнд чинь мэдрүүлмээр
Өнчин бодрол минь яаж чамайгаа хайж олсныг
Өнөөдөр энэ мөчид ганцхан чамтай л хуваалцмаар
2008.03.22