Хүссэн залуугаа өөрийн болгоход заавал хөөрхөн царай, гоолиг бие хэрэгтэй юм гэж үү? Танд сээтэгнэх авъяас байхад ямар л бол ямар эрчүүдийг уургалаж чадна. Эрэгтэйчүүдийг нүдээрээ дурладаг гэцгээдэг ч, сэтгэл булаах увдистай эмэгтэйгээс хэзээ ч нүүрээ буруулахгүй гэдэгт итгэ. Бүсгүй та өөрийнхөө хэр сээтэгнэх авъяастайг дараах сонжоог бөглөөд олж мэдээрэй.
A. Бүрэгхэн яриа өрнүүлнэ. Тэр инээж байвал намайг сонирхож байна гэсэн үг.
B.Хажууд нь зогсоод гараа түүний гартай шүргэлцүүлнэ. Энэ л сайн дохио болж чадна.
C. Харцаараа хурдхан санаагаа ойлгуулна.
2. Та царайлаг эрчүүдээр дүүрсэн Шөнийн клубт оржээ. Тэдний анхаарлыг яаж татах вэ?
A. Суухад эвтэйхэн газар олоод хэн нэгэн нь над дээр ирэхийг хүлээнэ.
B.Сайн уу гэж чангаар орилоод тэдэнд илт наалдана.
C. Түүнд улиг болсон хөдөлгөөнөө болихыг зөвлөж шинэ хөдөлгөөн зааж өгөөд хамт бүжиглэнэ.
3. Бааранд нэгэн үл таних залуу таньтай яриа өдөж байна. Та ямар хариу үйлдэл хийх вэ?
A. Сайн уу гэж хэлээд л ичсэндээ чимээгүй болно.
B. Ёс болгож өөдөөс нь хариу асуулт асууна.
C. Түүний нүд лүү эгцэлж хараад "Зөв асуулт асуугаарай даа. Тэгвэл би чинийх" гэсэн дохиог өгнө.
4. Сээтэгнэх таны бодлоор хэцүү юу эсвэл...?
A. Би хэдэн жилийн өмнөөс өөрт таалагддаг байсан залуугаа болзоонд урих гээд чадаагй.
B. Эмэгтэй хүн өөрөө түрүүлж сээтэгнэхийг буруу гэж бодсон үедээ би сээтэгнэдэггүй.
C. Би хоромхон зуурт л эрэгтэй хүнийг өөртөө татаж чадна. Тиймээс энэ амархан.
5. Аль хүйснийхэн эхэлж санаачлага гаргахыг та илүүд үздэг вэ?
A. Би сээтэгнэх дуртай л даа. Гэхдээ ичээд байдаг учраас түүнийг өөрөө ирэхийг нь хүлээдэг.
B. Хоёр тал хоёyл бие биенийхээ санааг зэрэг ойлгон ойртоход би дуртай.
C. Сээтэгнэл бол эмэгтэйчүүдийн эрчүүдэд ойртох хялбар арга.
------------------------------------------------------------------------------------------------------------
За ингээд хариултаа сонирхоцгооё
A хариулт олон байвал таны эрчүүдтэй сээтэгнэх чадвар 33% байна.
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа. Та мөрөөдлийн ханхүүгээ ирэхийг хүлээхийн оронд өөрөө санаачлага гарган таалагдсан залуучууд дээрээ очих хэрэгтэй. Ихэвчлэн эрэгтэйчүүд танилцах саналыг тавьдаг ч тэд эмэгтэй хүн өөрөө санаачлага гаргахад нь илүү дуртай байдаг гэнэ. Зориг гаргаж очоод "Та намайг сонирхоод байна тийм үү" гээд асуучихсан ч болно ш дээ. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй.
В хариулт олон байвал таны эрчүүдтэй сээтэгнэх чадвар 67% байна.
Нэгт харц хоёрт сээтэгнэх чадвар гэдгийг бүү мартаарай. Гаднах байдлаараа дундаж мөртлөө яагаад ч юм эрийн тэнгэртэй бүсгүйчүүд байдаг шүү дээ. Тэдний гол нууц нь үргэлж хүний нүд лүү эгцэлж хараад өөртөө итгэлтэйгээр ярилцаж чаддагт байгаа юм. Оролдоод л бай. Амжилт танд ойрхон байна.
С хариулт олон байвал таны эрчүүдтэй сээтэгнэх чадвар 92% байна.
Сайн байна бүсгүй минь та хаана яаж эрчүүдийн анхаарлыг татахаа мэддэг ажээ. Найз залуутай болох таны хувьд юу ч биш. Гэхдээ энэ чадвараа хэтрүүлэн ашиглаж болохгүй гэдгийг санаарай.