Гадсан өсгийтэй өндөр гутлаа тайлаад
Гандсан зүлгэн дээр хөл нүцгэн алхлахсан
Өлмий доороосоо эрх чөлөөгөөр гижигдүүлсээр
Өнөөдөр маргаашийн заагийг бардам давахсан
Гараа далавч хэмээн алдалж, нүдээ аниад
Гагц өөрийн ертөнцдөө тэнгэрт дүүлээд
Газар дээр бус үүлэн дээр гишгэх мэт
Ганц ганцаар нь хөлөө аяар тавьж үзэхсэн
Зүг зүг рүү ширтсээр алжаасан аньсгаа амрааж
Зөн совингийн хэлбэлзлээс бодол юугаа ухрааж
Өндөрлөгт яарах шунал, өшөө хорслоо умартаад намайг
Өвтгөсөн болгоны өөдөөс инээмсэглэн очихсон
2009.12.11