2009/10/17

Нэгхэн зарчим


Ханилаад суухад нь хангалтүй мэт аашилна.
Хайрлахын дээдээр хайрлах ёстой гэж шаардана.
Хаяад явахад нь тоосонгүй гэж уцаарлана.
Хүмүүн хүмүүндээ шунах шунал гэж энэ!



Үеийн охидын өмсдгийг авч өгсөнгүй гэж
Өчүүхэн жаахан охин нь эцэг эхдээ гомдоллоно.
Үнэтэй ганган хувцас л түүнийг ийм болгосон.
Өнөө л эдэнд шунах шунал гэж энэ!

Хэний ч хараагүй бурхан гэгчид сүсэглэж
Хэрэн тэмүүлэх мөрөөдөлдөө барин тавин захирагдаж
Хэн хүнгүй байхгүй юмыг бий болгох гэж оролдоно.
Хий хоосонд шунах шунал гэж энэ!

Ертөнц даяараа нэг л араншинд хөтлөгдөж
Ерөөс хүн болгон шунал гэгчид хөлбөрнө.
Ердөө ийм л зүйл биднийг бий болгон бүтээнэ.
Ерөнхий зарчмын хувьд амьдрал гэж энэ!


2009 оны 2 дугаар сар 28
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино