Би эгэл жирийн оюутан бүсгүй. Энгийн сайхан амьдралтай, энэ амьдралдаа найз нөхдөөр дутаж үзсэнгүй ээ. Итгэлийг минь даагаад, алдааг минь зассаад, урмын үгээр мялааж чаддаг, ухамсрын үгээр ухааруулж чаддаг найзуудтайгаа энэ олон жилийг нэг нэгэндээ харамгүй зориулан юугаар ч нөхөшгүй, хэнээр ч орлуулашгүй ёстой л зүү орох завсар үгүй найзууд болсон юм. Ерөнхий боловсорлын сургууль төгссөн жилээс эхлэн бидний харилцаанд ямар нэгэн сэв суугаад байгааг бид 3 анзаарж эхлэн энэ тухай маш нухацтай авч ярилцдаг болсон ч нэг л ойлголцож чадалгүй сүүлийн 4 жилийг ардаа үдлээ. Нэг маань их сулгуулиа төгсөн өөр чиглэлээр сурахаар гадны орон руу одсон. Тэр маань бид 2оос түрүүлээд төгсөж байгаа юм л даа. Амралтын үеэрээ ирдэг ч уулзах нь битгий хэл SMS ч бичихээ больчихлоо. Нөгөө нэг найз минь хичээл ихтэй хажуугаар нь ажил хийгээд заваар тун муу. Нэг улсад байгаа тэр тусмаа 1 хотод байгаа 2 нь байнга биш юм аа гэхэд сардаа 3 уулзчах боломж олдохгүй юм! Энэ нэг юмыг хэлж байгаа биз? Үгүй юм болов уу? Ер нь би ч бас ажил хичээл гээд л сөхөр ч унах дээрээ тулаад явж байгаа ч муу 2 найздаа бол яаж ийгээд л цаг гаргачихдаг л юм. Зөвхөн тэр 2ын боломжтой үед зөвхөн тэр 2той уулзах гээд халуураад хэвтэж байсан ээжийгээ орхиод, маргааш өдрийн бие даалтаа хаяад уулзая гэхээр нь уухайн тас баярлаад л гүйгээд очдог! Тэр 2 боловсролтой айлын ухамсар сайтай ухаан саруул охидууд! Тиймдээ ч дэмий зүйлд цаг зарцуулах шаардлагагүй гэдгийг маш сайн ойлгодог байх л даа. Надад цаг гаргаад уулзах гээд ирдэггүй юм байж өөр бусадтай шоудаж зугаацаж цэнгэснээ их л бахархалтай инээд алдан ярьж яаж чадаж байна аа. Энэ тухай ярилцсан ч ямар ч нэмэр байхгүй, нөгөөдөр нь ахиад л .... энэ юу ч биш л дээ, зүгээр л нэг өчүүхэн асуудал би л амаа хамхиад нэг их хүндээр тусгалгүй яваад байж болно гэвч сүүлд муудалцахад хөндсөн тэр сэдэв арай хэтэрнээ. Би хэзээ та 2оос юм хараад, илүү дутуу үзцийм бээ? Хөдөлмөрөөрөө олсон хэдэн цаасаар чамин биш ч гэсэн аль болох хэрэгцээтэй зүйлийг бэлэглэж байсан минь миний буруу юу? Үүний хариуд битгий хэл хайрласныхаа хариуд чамаас би юу ч хараагүй, горьдоогүй! Тэр их хайрыг минь яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Хайрласныхаа хариуд би тийм үг сонсох ёстой байсан юм гэж үү? Эсвэл чамайг хайрлах хайр минь тэгэж бодохоор өчүүхэн байсан юм уу? Чиний хайрыг хүртэхийн тулд би яах ёстой байсан юм? Миний найзаа гэж бодож байсан тэр охин миний төлөө гэх сэтгэлтэй БАЙСАН учир би түүнд ХАЙРТАЙ гэвч энэ бүх асуудлуудыг би яаж зохицуулах вэ? Өглөө ч өдөр ч орой ч бас зүүдэнд ч би шийдвэр гаргах гээд чадахгүй юм. Би яах ёстой вэ? Заяаз-ийн уншигчидаа надад зөвөлгөө өгөөч...
2011/02/28
Найз охидоосоо хөндийрөөд байна

blog comments powered by Disqus
Subscribe to:
Post Comments (Atom)
: