2011/02/05

Дахиж дурлахаас үнэхээр айж байна

Сайн байна уу? Заяаз болон заяазын нийт уншигч нараа
Юуны өмнө та бүгддээ сар шинийн мэнд хүргэе!
Image hosting by IMGBoot.com
Би Заяазын байнгын уншигч лдаа. Намайг С гэдэг. Залуу халуун насан дээрээ яваа хүнд дурлаж бас хайрласан, түүнийхээ хариуд хайрлуулахыг хүссэн тийм л нэг эмэгтэй хүн.
Би нэг хүнтэй 3 жил гаран үерхсэн юм л даа, анх түүнд тийм ч сайн байгаагүй. Харин тэр маань надад маш их хайртай байсан болохооор намайг гэсэн түүний сэтгэлд би маш их дасаад нэг л мэдэхэд салж чадахгүй болчихсон байсан. Гэтэл тэр яваад өгсөн дахиж хэзээ ирэх нь ч мэдэхгүй яваад өгсөн. Гэрийхэн нь гэр бүлээрээ гадаадын харъяат болж шилжээд явчихсан. Надад хайртай сэтгэл нь хэвээрээ байсан ч гэсэн, би ч бас түүндээ тийм их хайртай байсан ч гэсэн бид салсан. Салахгүй ээ хүлээж чадна гэж би өөртөө амалж байсаан, харин амьдрал тийм байдаггүй юм байна лээ. Уулзахыг хичнээн их хүсэвч хэдэн мянган км-ийн цаана байгаа хүнийг хүлээх, уйлахад минь дэргэд минь байхгүй байгаа тэрнийг, ядаж хэдэн сар хэдэн жил хүлээхээ мэдэхгүй би тэр л үед дэндүү их шаналсан. Утсаар яриж мэссэнжэрт харахдаа тэрнийхээ хайртай гэдэг үгийг сонсох нь надад жаргал биш гуниг байх болсон. Би хүлээхгүйгээр шийдээд салъя гэсээн. Тэр ч бас удаан бодоод зөвшөөрсөн. Хааяа нэг яридаг л юм. Өмнө нь дурлаж, хүнд сайн болллоо гэдэг байсан ч ингэтлээ хүнд сайн болж байсан минь анхных. Дахиад хүнд сайн болохооос айж, хэзээ ч салахгүй гэж бодож байсан хүн минь дахиад намайг орхиод явах вий гэхээс айж хайр гэж байхгүй гэж итгэхийг хүсч байсан юм....

Харин тэр үед миний урд нэг хүн гараад ирсэн
Өмнө нь танидаг байсан мөртлөө уулздаг байгаагүй, зүгээр л нэг хүн... Уулзая гэж гуйж, байнга мэссэж бичдэг хүмүүстэй өөрийнхөө сэтгэлийг жоохон ч гэсэн сатааруулах гэж уулзаж үзсэн юм л даа.
Харин тэр үед би түүнд татагдаад шинээр дурлаж байх шиг байсан. Бид 2 нэг сар үерхсэн. Ганцхан сар. Энэ хугацаанд хэтэрхий гэхэд хэтэрхий их зүйл болоод миний сэтгэлд бас нэг том зайг эзлэээд тэр дурлал минь бас бүтэхгүй болж байх шиг байна. Дэндүү их дурсамж дэндүү их зүйл....
Харин тэрний надад тийм ч сайн байгаагүй гэдгийг би одоо л ойлгож байна. Надаас салах үедээ над шиг ингэж шаналахгүй байгаа гэдэгт ч одоо л итгэж байна. Уурандаа хэлсэн 2хон үгнээс болоод тэр надаас холдсон гэж бодсын, харин одоо л бодоход энэ зүгээр л шалтаг байж. Би хэлсэн үгнийхээ төлөө маш их уучлалт гуйсаан, харин тэр "одоо боль" гэж хэлсэн. Би хэзээ ч хүнээс ийм үг сонсож байгаагүй. Би мартах гэж хичээсээн, гэтэл тэр дахиад л гарч ирээд "чамайг санаад байна, уучлаач, чамаас холдсон хүн нь би өөрөө, би чамайг орхиж чадахгүй юм байна гэээд утсаар яриаад миний сэтгэлийг уярааж уяраачаад маргааш нь би согтуу байсымаа, уучлаарай" гэж хэлсэн. Яг одоо миний сэтгэл үнэхээр их өвдөж байна.
Дахиад хүнд сайн болно гэж бодохоос айж байна. Энэ цаг хугацааны асуудал гэдгийг мэдэх ч гэсэн үнэхээр их шаналж байна. Дахиад хүнд итгэж сайн болно гэдэгт эргэлзэж байх шиг байна
Хэтэрхий нуршуу захиа болсон бол уучлаарай Заяазын найзуудаасааа Сэтгэлийн зөвлөгөө л авахыг хүссийн...
Залуу хүн шүү дээ, шаналах хэрэггүй ээ бүх зүйл сайхан болно гээд тайвшруулаад өгөөч, нэг бол иймхэн юмыг даах сэтгэлийн тэнхээгүй юм бээ гээд загнаад өгөөч...
Энэ захиаг минь сэтгэл гарган уншсан та бүгддээ чин сэтгэлээсээ баярлалааа
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино